PART9

2.7K 182 11
                                    

Үүрийн таван цагт би цүнхтэй хувцасаа бариад чимээгүйхэн хаалгаар гаран явлаа. Гэрийнхээ гадаа би хэсэг зогссоны эцэст нулимстай нүдээрээ эргэн нэг гэр лүүгээ харсан юм. Ах аа... Би яагаад зугтаж байна вэ гэж үү??

Сүй тавьсан бүсгүйг чинь хөөж явуулчихаад харуусах ч үгүй баяртай байсан өөрөөсөө айсан юм.

Тэр эмэгтэйн аз жаргалыг булаачихаад хэнэг ч үгүй инээмсэглэл нүүрэндээ тодруулсан учраас би явж байгаа юм.

Гэр бүл гэчихээд шунал тачаалдаа баригдаж, зогсохоо үл мэдэн бохир зүйлсийг хийх өөртөө ой гутсан юм.

Өөрийн ах гэх хүндээ ухаанаа алдтал дурлаж түүгээр ч зогсохгүй хайрласан бүсгүйгээс нь салгачихаад хамт байх нүүргүй учир би явж байгаа юм.

Эцэст нь, зүрхнийхээ гүнээс хайрласан залуугаа дүү нартай нь хуурчихаад буцаж хайрлуулах гэсэн адгийн муу хүсэлтэй эмэгтэй бол би. Жимин ахаа, над шиг бохир эмэгтэйг битгий хайрлаарай, намайг мэдэх тусам өөрийг чинь шархлуулахаас айж байна, хайртай мэт аашилчихаад өөр залуустай хуурсан над шиг эмэгтэйгээс болж битгий зовоорой.

Би ахин эргэж харалгүй такси бариад хусог ахын гэр лүү явлаа. Би ийм шийдвэр гаргасан минь зөв эсэхийг мэдэхгүй байгаа ч өөрийг чинь зовоохыг хүсээгүй юм шүү.
Бүх зүйлийг ийм дээр нь тулгачихаад зүгээр л орхиод явж байгаад уучил.

Өчигдөр шөнө утсаар ярихдаа тэмдэглэж авсан хаягтай цаас руугаа нэг, урдаа байх томхон байшин руу нэг хараад би шуудхан очиж хонхыг нь дарлаа. Хэсэг хугацааны дараа шал нойрмог, нүдээ хагас нээсэн хусог ах хаалгаа онгойлгов. Торгон халаад өмсөж цээж нь ил гарчихсан тэр намайг харсан даруйд нүд нь бүлтийсээр
"Өөхх хэра ийм эрт ирэх байсан юм уу?? Надад хэлэхгүй машинаараа очиж авах байсан юм" гэчихээд хурдхан намайг гэртээ оруулав.
Орж ирэхдээ л би алмайрч орхисон юм. Би яг л дундад зууны ноён эсвэл язгууртны гэрт байгаа мэт санагдаж байна. Гоёмсог сийлбэртэй бор өнгийн буйдан дээр нь суухад хусог ах "Би чамд цай хийгээд ирье, наанаа тухлаад байж бай" гэсээр үсэрч дэгдэх нь холгүй цааш явлаа.

++MY BROTHER++Where stories live. Discover now