PART8

3.3K 181 24
                                    

Бүтэн хоёр хоног!!! Жимин ах надаас зугтаж тэр явдлаас хойш нэг ч үг дугарсангүй. Мира эгч ч бас ажилдаа явахгүй түүнд наалдчихсан аятай зууралдаж байгаагаас болоод жимин ахтай тулж ярилцах ч сөхөөгүй бүтэн хоёр хоног өнгөрлөө. Ингээд удаад байж болохгүйг мэдэж байгаа ч тэр өдрийн явдлаас болоод жимин ах руу эгцэлж харах байтугай нэг агаараар амьсгалахад хүртэл хэцүү санагдана.

Хөүп ахын хэлсэн үгс чихэнд цуурайтан сонсогдож намайг дотроос минь айдас бүрхэн авах шиг мэдрэмж хоёр хоног намайг тайван байлгасангүй.
Ахиад л өөрийн мэдэлгүй бодолд орон урдаа суух жимин ахын яриаг сонсоогүй учир "юу?? Уучлаарай юм бодож байгаад юу гэж хэлснийг чинь сонссонгүй" гэчихээд түүний өмнө гэм хийсэн хүн шиг эгцрэн суугаад толгой гудайлган юу гэхийг нь хүлээлээ.
Жимин ах хуруугаараа ширээ товшиж байснаа уртаар санаа алдан "Чиний овог энэ тухай ярилцах гэсэн юм" гэж сулхан дуугаар хэлчихээд уруулаа хазлах нь түүнийг биеэ барьж байгааг илтгэх шиг. Тэр явдлаас болоод одоо бид хоёр энгийнээр ч харьцаж чадахгүй. Энэ бүгд миний буруу тэр үед буруу зүйл гэдгийг мэдсээр байж түүнийг ухаангүй байхад нь ашигласан. Одоо хэр нь миний дотор хурсан хар үүл шиг зүйл аянга цахих аятай намайг шаналгана. Ахиад л өөрөө өөрийгөө буруутган дотроо хараасаар түүний зүг итгэлгүйхэн харчихаад тэр үеийг бодолгүй энэ ярианд анхаарлаа хандуулахаар шийдэн "Овог гэнээ?? солих талаар уу?" энэ үгийг хэлчихээд би ахиад л харц бурууллаа. Ерөөсөө чадахгүй нь тийм зүйлийн дараа яавч ингээд зүгээр ярилцаад сууна гэдэг байж боломгүй юм. Жимин ах уртаар амьсгаа аваад "аав чинь хөрөнгөө чиний нэр дээр үлдээсэн гэсэн байх аа хэрвээ чи овгоо буцаагаад сольчихвол мөнгөтэй болоод энэ газраас явж хүссэнээрээ амьдарч болно" гэсээр сая л нэг тайвширав бололтой нүдээ анин зузаан уруулныхаа буланд бяцхан инээмсэглэл тодрууллаа. Хэлэх гэснээ хэлчихсэн бололтой миний хариултыг ч сонсолгүй босон явах гэхэд нь би чангахан дуугаар "тэр өдрийн явдалд уучлаарай!! Эрүүл ухаантай байснаараа би л зогсоох ёстой байсан юм, танд буруу байхгүй гэж хэлмээр байна" сая л нэг дотор минь хурж байсан тэр аймшигтай үүл хөвөн одож тэнгэр цэлмэх аятай дотор минь уужирав. Энэ бүх зүйлсийг эхлүүлсэн өөрийгөө буруутгахаас өөрийг чадахгүй байсан би сая л нэг юм уучлал гуйж санаа амрах шиг. Жимин ах харин цааш харан зогсож байснаа эргэж хараад "бид хоёр адилхан буруутай болохоор өөрийгөө битгий зовоо, эхлээд би энэ бүх мэдрэмж өөрийн доторхоо цэгцлэх хэрэгтэй байна" гэх үгсийг ар араас нь цувруулан хэлчихээд өрөө рүүгээ орчихов.

++MY BROTHER++Where stories live. Discover now