Special for: SANA

3.5K 466 39
                                    

Сана усан оргилуурын хашлага налан зогсох зууртаа уртаар санаа алдан гунигтай төрх тодруулж байлаа. Эргэн тойронд нь байх хүмүүс бүгд л "хамтдаа" харин тэр "ганцаараа" байгааг анзаарахгүй байх арга түүнд байсангүй.

Шинэ жил, зул сарын гэрлэн чимэглэл, гацуур модоор дүүрэн том худалдаа үйлчилгээний төвийн голд байх цорын ганц, гайхалтай урлаачын бүтээсэн үзэгсгэлэнтэй усан оргилуурыг харж зогсохдоо тэрээр уг нь баярлаж байх ёстой ч гуниглаад байгаагаа ойлгож ядсаар ахин нэг уртаар санаа алдлаа.

Гэтэл түүний дэргэдээс хэн нэгний хуруу орж ирээд хацарлуу нь хатгахаар ойртож, хүрч амжихаас нь өмнө Сана тэрхүү хурууг чангаар атган эргүүлж, хурууны эзэн болох өндөр хүү аймшигтай, хугарах шахам өвдөх хуруугаа даган нахилзсаар өрөөсөн хөл дээрээ сөхрөн суулаа.

- Яа, яаааа. Миний хуруу

Чанёол байдгаараа ярвайсаар ийн орилход Сана түүнийг хараад нүдээ эргэлдүүлсээр гарыг нь тавиад буцан усан оригилуурын хашлагыг налаад

- Бааштай амьтан бэ! хэмээн амандаа бувтанахад үүнийг нь сонссон Чанёол бүлтэлзэн сортолзсоор босч ирээд хуруугаа гартаа атгасаар

- Чи одоо ширэнгэн ойд өссөн юм уу хаашаа юм? Ямар хатуу гартаа юм бэ?

Сана түүнд хариулсангүй. Зүгээр л Чанёолруу жаахан гилжийн харж зогссоноо

- Чи ингэхэд энд юу хийж яваа юм? Гэхэд Чанёол мөрөө хавчаад

- Ээж хоол хийлгэх гээд байхаар нь зугатаагаад гараад ирсэн юм. Чи өөрөө юу хийж байгаа юм?

- Тийм үү? тэгвэл чи завтай байх нь ээ? Надтай жаахан тоглож байгаад яв!

Сана нүдээ гялалзуулсаар ийн хэлээд Чанёолын гараас чирэн, тоглоомын төврүү алхаж эхлэхэд Чанёол

- Чи өөрөө юу хийж байгаагаа хэлсэнгүй шүү дээ. Би зөвшөөрөөгүй байна. би завгүй ч юм билүү? Би ер нь чамайг бараг таних ч үгүй. Чи хүний наймаа хийдэггүй биз дээ? Якүза юм биш биз? гэх мэтийн баахан дэмий балай асуултаар түүнийг булсаар араас нь даган, ер нь бол чирэгдэн алхана.

Тэр хоёр бараг 3 цагийн турш тэрхүү тоглоомын төвийн тоглоомууд дээр тоглож, баахан хөгжилдөв. Галзуу хулгана, эргэдэг сандал, тойрог машин, далайн дээрэмчдийн хөлөг гээд л хүний суухаас айдаг бүхий л тоглоомнууд дээр тэр хоёр санал нэгтэйгээр суун тоглосоор эцэст нь сүүлийн давааныхаа өмнө ирлээ.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: May 03, 2019 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

БЭЛГИЙН БОЙЖИЛТ/ДУУССАН/Where stories live. Discover now