4. БА-БА-БАНАНА

4.7K 486 6
                                    

Сана инээдмийн манга уншин ганцаараа хөхрөн суух зуурт Дахюн хамартаа харандаагаа чихчихээд хичээлдээ анхаарсан зүйлгүй сууна.

Биеийн тамир, эрүүл мэндийн хичээл заадаг хөрслөг бор арьстай булчинлаг багш бэлтгэлийн цамцныхаа ханцуйг шуун, сандарсан байртай самбарын өмнө зогсох бөгөөд хоолойгоо засан

- Өнөөдөр бид бэлгийн боожилт гэж юу болох тухай үзэх болно.

Хүүхдүүд бүгд нирх хийтэл инээлдэв.

- Та нар дуугуй болохгүй юу?!

Багш эр ийн зандраад шохойгоо барин самбарлуу эргэж, хичээлээ тайлбарлангаа зураг зурж эхлэв.

Тэгэхээр эрэгтэй хүүхдийн бэлгийн бойжилт дунджаар 9 – 16 насны хооронд явагддаг. Бэлгийн бойжилтын үед хөвгүүдэд дээр дурьдсан ерөнхий шинжүүдээс гадна өнчин тархинаас ялгарах дааврын нөлөөнд төмсгөнд тестостерон хэмээх эр бэлгийн дааврын хэмжээ нэмэгдэсний улмаас дараах өөрчлөлтүүд илэрдэг байна. Үүнд:

Дуу хоолойн өнгө баргил бүдүүн болно Суганд, умдганд үс ургана Бэлэг эрхтний хэмжээ томорно

Багшийн ингэж хэлмэгц анги ахиад л нирх хийтэл инээлдэх бөгөөд энэ удаад охидын инээд ангид илүү их сонсогдох ажээ.

Хөөрхий багш завсарлах хүртэл хөлөрсөөр

- Дараа долоо хоногт охидын тухай үзэх болохоор номоо уншиж ирээрэй гэж хэлээд бараг зугатаах шахам ангиас гарлаа.

Дахюн Сана хоёр багшийгаа дуурайн элэглэж, тэрүүхэндээ хүүхдүүдийг инээлгэн, бөөн шуугиан болох бөгөөд дандаа л иймэрхүү байдалтай байдаг тэр хоёрыг бусад хүүхдүүд нэг их тоогоогүй ч Сана цүнхнээсээ банана гарган идэхээр хальсалж эхэлтэл Дахюн яг тэдний ард суудаг ангийнхаа дарга хүүгийн харцыг хэрхэн хувирч буйг олоод харчихав.

Тэр хүүгийн нүд л өлийж ирээд л Санаг хэрхэн банана хальсалж байгааг анхааралтай ажиглах бөгөөд түүнийг бананаа идэхээр амруугаа ойртуулах үед нь даган амаа ангайлгаж, шүлсээ залгина.

Дахюн Санаг бананаасаа хазаж амжихаас өмнө шүүрч аваад ууртайхан ширээнээсээ босч, ангийнхаа даргын зүг алхав. Тэгээд түүний өмнө очиход ангийн дарга нь түүнрүү гайхан харж байлаа.

- Ичдэггүй юм уу? даавар чинь ялгараад байгаа юм бол ядаж том хүний кино үзээч!

- Юу- юу вэ?

- Чи сая Сана, банана хоёрын тухай эротик зүйл төсөөлөөд шүлсээ гоожуулж байсан биз дээ?

- Т-тийм биш ээ. Би – би зүгээр л...

Дахюн түүнрүү ахин дайрч, хийсэн хэрэгт нь гэмшүүлэхээд ам нээх гэтэл ангийнх нь охид хэд хэдээрээ гүйж ирээд л өнөөх хүүг тойрч бүчин хамгаалж гарлаа.

- Ханбин тийм хүүхэд биш. Ханбиныг буруутгахаа боль

- Чи ханбиныг мэдэхгүй биз дээ?

- Өөрөө гаж донтой юм бодсон байна.

- Хичээл дээр сурчихсан юм байх даа?

Хүүхдүүд ийн ам уралдацгаах ба Дахюн гайхсандаа өнөөх банана барин нэг алхам ухартал охидын цаанаас өнөөх ангийн дарга Ханбин гэх хүү удаанаар босч ирээд уртаар санаа алдан өрөвдөлтэй дуугаар хэлэв.

- Зүгээр дээ. Сана Дахюн хоёр шилжиж ирсэн болохоор намайг долоо хоногт хоёрхон удаа хоол иддэг ядуу гэж мэдэхгүй байх. Охидоо битгий уурла. Би зүгээрээ... ердөө л жаахан өлсөж байна

Хүү ийн хэлээд гэдсээ илсээр ангиас гарахад Дахюн бананаа гартаа атгасаар хоцрохдоо уурлаад бараг уйлах шахаж байлаа. 

БЭЛГИЙН БОЙЖИЛТ/ДУУССАН/Where stories live. Discover now