21. ЗААЛАНД

2.5K 433 26
                                    

Дахюн хоёр гараа зүрхэн тушаа газраа атган, нүдээ тас аньсан байх бөгөөд бүхий л тоглолтын турш талбайруу огт харсангүй. Ерөөсөө л дотроо хэрхэн Ханбинд хариулах тухайгаа тунгаан бодож буй нь энэ.

Гэтэл дэргэд нь суусан Сана түүнийг тохиогоороо ёврон, нүдээ нээн, орчиндоо эргэн ирэх үед нь тоглолт хэдийнээ дуусчихсан, Ханбины баг хожчихсон байлаа. Хөгжөөн дэмжихээр ирсэн сурагчид уухайлан орилолдож, хөлс нь цувах тоглогчид баярлалдан тэврэлдэж, үгүй бол хожиж чадаагүйдээ шаралхан талбайг орхиж байв.

Дахюн улам бүр сандран улайж, бүр салаглаж эхлэхийг анзаарсан Жихё бага зэрэг зовнисон байртайгаар түүнээс асуулаа.

- Дахюн, чи зүгээр үү? яасан бэ?

Харин Дахюн түүнрүү харахдаа нүдэндээ нулимстай байх бөгөөд бүр нэг хачин, нарынхан, сөөчихсөн юм шиг хоолойгоор ийн хэллээ.

- Зү-зүгээр!

Сана Жихё хоёр нэг нэгэнрүүгээ шоолсон харц шидэлцээд нэгнээ ёврон инээлдэх бөгөөд үнэхээр л найзыгаа шоолохгүй байхын арга байсангүй.

Тоглолтын заал хоосорч, Дахюн болон түүний нөхдөөс өөр хүн үлдээгүй байх үед Ханбин хамаг байдгаараа яаран шүршүүрт орж, хувцасаа болиод, байдгаараа гүйсэн амьтан заалруу гүйн орж ирэхэд Сана, Жихё хоёр хажуугаар нь жиг жуг инээсээр зөрж, харин байдгаараа минчийчихсэн Дахюн түүний өөдөөс хараад зогсож байлаа.

Ханбин түүнрүү инээмсэглээд бага зэрэг нойтон үсээ гараараа сэгсрэн хатаасаар өмнө нь очиход Дахюн аргаш нэг алхам ухран холдож, үүнд нь гайхсан Ханбин ахин нэг алхам ургашилхад Дахюн ахиад л нэг алхам ухрав. Энэ байдлаа нэлээн удаан давтсан хоёр нэг л мэдэхэд хананд тулчихсан байх бөгөөд Дахюн бүр улам бүр улааж орхиод, бараг л салаглах шахаж, харин Ханбин нүүрэндээ шоглонгуй инээмсэглэл тодруулжээ.

Нэгэнт ахиад зугатаах газаргүй болсноо ойлгосон Дахюн шүлсээ залгин Ханбинруу харах бөгөөд бараг л салаглан байж

- Г-гэхдээ, ийм газар би анхныхаа... нөгөө, хүн ороод ирвэл, нөгөө хэмээн түгдэрхэд Ханбин тэсэлгүй инээд алдаж орхив.

Тэгээд Дахюны үсийг нь илэн арзайлгаад, өхөөрдсөн байдлаар инээмсэглэсээр

- Чи үнэхээр бүтэхгүй бодол тээж явдаг хүүхэд юм аа. Юу бодоод байгааг чинь мэдэж байна. гэхдээ би тийм утгаар хэлээгүй, мангар аа гэхэд Дахюн ичсэндээ улам бүр улайн, тэгсэн ч эвгүй байдалд орохгүй гэсэндээ худлаа жүжиглэн үсээ янзалсаар Ханбинруу муухай харж

- Би юу бодсон гэж. Би ерөөсөө тийм юм бодоогүй мэдэв үү! Xүнийг дандаа донтой зүйл бодож явдаг гэж бодоо юу? гэхэд нь Ханбин ахиад л инээсээр

- Би чамайг юу бодсон гэсэн билээ? хэмээн үргэлжлүүлэн шоглоход Дахюн Ханбинруу уурлан муухай харж байснаа нүүрэн дундуур нь чанга гэгч нь мөргөж орхив.

Ханбин нүүрээ даран аргашлахад Дахюн духаа илсээр түүнрүү муухай харан ташаагаа тулж их л ихэмсэгээр

- Өдөөд байгаарай. Намайг Ким Дахюн гэдгийг мартчихсан юм уу? гэхэд Ханбин арай хийн толгой өргөөд өвдсөн ч гэсэн ярвайн инээд алдсаар

- Харин мартчихсан байсан бололтой. Гэхдээ чи эгдүүтэй байсан болохоор өөрийн эрхгүй л гэхэд Дахюн ахиад л улаа бутарч орхиод Ханбинийг барьж зодохоор дайрах бөгөөд Ханбин түүнээс зугатааж, тэр хоёр инээд алдан заал тойрон хөөцөлдөнө.

Харин гадаа Жихё Сана хоёр хэн нэгэн хөвгүүний нүд, амыг нь дүрэмт хувцасныхаа зангиагаар уяж боогоод, хоёр гарыг нь хоёул хоёр талаас нь мушгин зуурсаар спортын ордноос гарч байх бөгөөд хөөрхий хүү ерөөсөө эсэргүүцээд ч нэмэргүй болчихсон байлаа.

Хоёр охин хүүг холгүй байх гудамжны сандал дээр хүчээр суулгаад, нүд, амыг нь боосон зангиануудаа тайлан авахад бүлтгэр дэлдэн Чанёол тэр хоёроос арай хийн суларсан гараа эргүүлж, тойруулан сэгсэрсээр

- Та хоёр дээрэмчин юм уу хаашаа юм гэхэд Сана инээмсэглэн толгой сэгсэрч, харин Жихё нүдээ эргэлдүүлэн тагнаагаа товшсоор

- Чи Дахюнаас холхон бай, ойлгов уу? тэртээ тэргүй тэр Ким Ханбин гэж юм наалдчихаад байхад ДУТ! хэмээн сүрдүүлэв.

Харин Чанёол бүлтэлзсээр биеэ өмөөрөн

- Би яасан юм? Зүгээр л Дахюнд баяртай гэж хэлэх гэсэн дэг. Хөөрхөн охинд татагдах нь хууль бус явдал болчихоо юу? тэгээд ч ямар Ханбинтай үерхдэг биш!

Түүнийг ийн хэлэхэд Жихё ахиад л уурлан загнах гэснээ Санагын гэдэс бараг л газар хөдлөлт шиг аймшигтай чанга хоржигнох чимээнээр чимээгүй болоод түүнрүү харав. Харин Сана өөрлүү нь бүлтийн харах Чанёол Жихё хоёрлуу нэг л хүйтнээр инээмсэглэсээр

- Намайг өлсөж үхэхээс өмнө хооллохгүй бол та хоёрыг идчихнэ шүү!

Харин өнөө хоёр нь хоёул чимээгүйхэн шүлсээ залгицгаав. 

БЭЛГИЙН БОЙЖИЛТ/ДУУССАН/Where stories live. Discover now