27. ТЭНЭГ, БҮР Ч ТЭНЭГ

2.9K 486 60
                                    

Төрсөн өдрийн үдэшлэгээс хойш долоон өдөр өнгөрч, амьдрал үргэлжилдэгээрээ үргэлжилж байлаа.

Хичээл тарах үед Ханбин хувцасаа янзалж, гүн амьсгал авсаар найзуудтайгаа инээлдэн суух Дахюны өмнө ирэхэд Жихё Сана хоёр шуудхан чимээгүй болж, Дахюнд Ханбин ирснийг дохин мэдэгдэв.

Ханбин тэдний өмнө бараг л мангар хүн шиг номхон зогсож байснаа тун чиг эвгүй байдалтайгаар инээмсэглээд шилэн хүзүүгээ маажсаар

- Өнөөдөр хамт харих уу? Дахюн аа гэхэд нь Дахюн түүнрүү одоо бол хаана, хэзээ ч харсан хамгийн хөөрхөн харагдах болсон инээмсэглэлээ тодруулсаар

- Тэгье ээ. Сана Жихё бид гурав өнөөдөр явж пицца идэх гэж байсан юм. Бүгдэрээ хамт явцгаая.

Ханбин түүний үгийг сонсоод жаахан гонсойсон ч Дахюныг ичиж байна хэмээн сэтгээд толгой дохих бол Жихё, Сана хоёр хоёул нүдээ эргэлдүүлцгээв.

Ер нь бол үдэшлэгээс хойш бүх сургууль тэр чигтээ Ханбин тэр хоёрыг үерхэж байгааг мэдэж байлаа. Дахюн л мэдэхгүй болохоос... Дахюн бол дотроо Ханбинтай улам дотно болж байна, өдөр бүр 4үүлээ хамт харьж, орой болохоор зурвас бичилцэж байна. сайн найзууд, тэгж байгаад боломж гарвал сэтгэлээ илчилнэ энээ тэрээ хэмээн сэтгэж яваа билээ.

Тэр хэд нэг жижигхэн пиццаны газарт ирж, захиалгаа өгсөний дараа Дахюн ариун цэврийн өрөө орохоор явж, хэдэн биенээсээ залхаж гүйцсэн гурван хүн ширээндээ нэгэн зэрэг толгойгоо мөргөсөөр санаа алдацгаав.

Сана санаа алдсаар өндийж

- Би Дахюныг ийм ичимхий гэж бодоогүй гэхэд нь Жихё толгой дохисоор Ханбинруу өрөвдөх аятай харан

- Чамд хэцүү байна уу? дандаа найз охиныхоо найзуудтай хамт болзох?

Ханбин харин жаахан гутарсан ч тэрийгээ нуухыг хичээсээр

- Үгүй ээ, зүгээр л, би та хоёрт дуртай шүү, үнэхээр. Гэхдээ жаахан, үерхэл гэхээсээ илүү зүгээр л найзууд байснаас өөрчлөгдсөн зүйлгүй байгааг л гайхаад байна.

- Магадгүй чи нэг алхам ургашлаад үзэх хэрэгтэй байхй. Гараас нь хөтлөх ч юм уу? эсвэл үнсэх ч юм уу?

Жихёг ийн хэлэхэд Ханбин сонссон даруйдаа улаа бутарсаар

- Т-тэр жаахан эрт биш үү? тэгээд ч Дахюн одоогоор үерхэж байгаа гэдэгтээ тухгүй байгаа юм шиг санагдаад байхад

БЭЛГИЙН БОЙЖИЛТ/ДУУССАН/Where stories live. Discover now