☢$Эргэн⚠️Ирэлт₩☣

Start from the beginning
                                    

<Зүүдлэх>

Би: Ээжээ энэ цэцэг үнэхээр гоё юмаа. 💐
Ээж: Тиймээ яг л миний охин шиг гоё байна. Сухёнаа энийг хардаа ээжийнх нь охиндоо өгөж байгаа бэлэг
Би: Өххх та миний авахыг хүссэн гүнжийн даашинзыг авчихсан юмуу ээжээ.
Ээж: Бяцхан гүнжийнхээ мөрөөдлийг ээж нь үргэлж мэддэг шүү дээ.
Би: Та бол энэ дэлхий дээрх хамгийн мундаг ээж. Үхүхүхү гоёдоо....😁
Ээж: Ээжийгээ хайж олоорой миний охин. Ээжийгээ заавал олоорой.....

"Ээжтэйгээ зүүдэндээ ч болов дахин уулзах түүнд ямар сайхан байсныг үгээр хэлэхийн аргагүй байх."

- Гэнэт цочин зүүднээсээ сэрэхэд орж байсан бороо зогссон байлаа. Зүүдэндээ сонссон үг яг юу гэсэн үг юм бол? ээж амьд байгаа юм байхдаа.....ээжээ та надад юу хэлэхийг хүссэн юм бэ? Эсвэл би ээжийнхээ өшөөг авахын тулд тэднийг нэг нэгээр нь шатаах ёстой юм боловуу? 😐

                          +1 сарын дараа+

- Нэг сар хурдан өнгөрөх юмаа. Юу ч хийж бүтээгээгүй байхад л аль хэдийнээ бүхэл бүтэн нэг сар өнгөрчихөж. Энэ том байшин дотор хий дэмий сэлгүйцэх улам л уйтгартай болсоор....хоол нь хүртэл яг нэг хэвэндээ байх юм. 🤔

Синчол: Сухёнаа?

Би: За 😶

Синчол: Чамд хэлэх чухал зүйл байна.

Би: Хэлээчдээ би сонсож байна.

Синчол: Бид өнөөдөр чухал уулзалтанд явах гэж байгаа.

Би: Тэгээд надад ямар хамаатай юм?

Синчол: Бид бүгд явах болохоор чамайг хамгаалах хүн байхгүй гэсэн үг. Тиймээс чи түр өөр газарт байх хэрэгтэй байна.

Би: Юу? Би тэгээд хаана байх юм?

Синчол: Эдвардынд байх хэрэгтэй байна. Тэр л чамайг хамгаалж чадна.

Би: Хөөе та нар солиорчихсон юмуу? Тэр чинь намайг идчихвэл яахын би тэднийд чинь очихоос айгаад байнаа үгүй ээ үгүй.

Жошуа: Хорон сүнснүүдэд эзэмдүүлж байснаас л дээр биш гэж үү?

- Эд нар ямар новшоо яриад байгаан бэ? Би тэр Эдвэрдын охид шиг хүзүүвч зүүгээл байж байвал эд нар баярлах юм байхдаа. Би айгаад байнаа очмооргүй байна. Яасан ч зөвшөөрч болохгүй шүү.

Синчол: Бид аль хэдийн зохицуулчихсан байгаа. Тэр чамайг яахчгүй. Удахгүй жолооч нь чамайг ирж авах болно.

Би: Миний өмнөөс тэгээд бүгдийг нь шийдчихэж байгаан байна тэ?

Синчол: Уучлаарай.

《THE♧END》⚠🔮ЦУСД-S2~🔯~Чөтгөрийн~Сүйт~Бүсгүй🔮⚠Where stories live. Discover now