20-р хэсэг

Mulai dari awal
                                    

Жина:(Инээх) Одоо л эхнэр чинь чамд үнэ цэнэтэй байна уу? Тэгээд л хэсэгхэн зуурын зугаа болж байсан би хэрэггүй болчихсон уу?

Бэкхён: Юу гэж ойлгоно дураараа л бол. Дахиж миний амьдралд гарч ирээд хэрэггүй. Одоо тус тусын замаа хөөцгөөе.

Жина: Бюн Бэкхён! БИ ЧАМААС САЛАХГҮЙ!! ЯАСАН Ч САЛАХГҮЙ!

Жинаг үргэлжлүүлэн ярихаас өмнө Бэкхён утсаа тасалчихав.

Одоо түүний хувьд хайрлаж бас хамгаалах ёстой ганцхан л хүн бий. Тэр бол Арим. Дахиж Жинатай уулзаж өмнөх явдлаа давтахыг тэр одоо хүсэхгүй.

__________________________

*Энэ үед *

-Бюн Бэкхён. Яриаг минь дуусаагүй байхад тасална гэнээ. Би чамаас тийм ч амар салчихгүй шүү.

: Дахиад л архи ууж байна уу?

- Чамд хамаагүй. (Виски хундгалах)

Жина хундгаа аван уух гэж байтал хэн нэгэн түүнээс булаагаад аваад уучихав.

Жина: Яаж байгаа юм?
(хөмсгөө зангидах)

: Хэт их уух нь эрүүл мэндэд чинь хортой.

Жина: Энэ чамд хамаагүй. Пак Чанёол. Уур хүргээд байлгүй эндээс яв. (Дахин нэг хундгалах)

Гэтэл энэ удаад Чанёол хундгалсан вискиг нь аваад хана руу шидчихэв.
Жинагийн уур хүрэн Чанёолыг алгадах гэтэл тэр гарыг нь барьж аваад хана руу шахлаа.

Тэдний хооронд маш бага зай үлдэж хэн хэнийх нь амьсгал мэдрэгдэнэ.

Чанёол: Тэр надаас юугаараа илүү юм? Яагаад өөртөө хайргүй нэгний хайрыг авахыг тэгтлээ хүсээд байгаа юм бэ?

Жина: Намайг тавь!

Чанёол: ХЭЛЭЭЧ! БИ ЧАМАЙГ ХАЙРААР ДУТААСАН ГЭЖ ҮҮ? ЧАМД БҮХНЭЭ ЗОРИУЛДАГ БАЙХАД ЧИ... (нүд нь улайх)

Жина: Би яасан гэж? Чи л ганцаараа намайг хайрладаг байсан нь биздээ. Би чамд анхнаасаа л хайргүй байсан.

Чанёол: И ЖИНА!

Жина: Над руу битгий хашгичаад бай!
Яв чамайг харахаас дургүй хүрч байна. (түлхэх)

❤️//Хайр//❤️ [completed] Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang