25-р хэсэг

492 36 4
                                    

Арим эмнэлгээс гараад аль хэдийн долоо хоногийг үджээ. Бэкхён ажилдаа явж, Арим ихэнх цагийг гэртээ ганцаараа өнгөрөөнө. Гармаар байвч сайн алхаж чаддаггүй болохоор түүнд үнэхээр төвөгтэй санагдаж байлаа.

Орой болж Бэкхён ажлаасаа ирэхэд Арим түүний хажуугаар муухай харан зөрөөд өрөө рүүгээ орчихов.
Бэкхён түүний араас өрөөндөө орж ирээд

Бэкхён: Би цагтаа л ирсэн юмсан. Яагаад эхнэр маань уурлачихав? гээд ардаас нь тэврэхэд Арим гарыг нь түлхэн холдуулаад

Арим: Өөрөө намайг огтхон ч бодохгүй хүн юмаа. Ажлаа нэгт тавиад, эхнэр нь өдөржин ганцаараа байхад санаа зовох ч зүйлгүй ингээд ирж байгаад чинь дургүй хүрч байна.

Бэкхён санаа алдаад: Уучлаарай! Чамайг асарч байгаад сар шахуу компаний ажлаа орхичихсон болохоор ажил ихтэй байлаа.

Арим: Намайг асарч байгаад гэнээ??
- Би... Чамд их төвөг уджээ дээ.....Тийм төвөгтэй байсан юм бол яах гэж намайг асарч өөртөө лай удсан юм? ТИЙМ Л ИХ АЖИЛДАА ХАЙРТАЙ ЮМ БОЛ ТЭГЭЭД НАМАЙГ ХАЯЧИХ ЧИНЬ ЯАГААВ??

Бэкхён: Төвөг удсан юм биш ээ. (Гараа духандаа хүргэн нүдээ аних)
-Ажил ихтэй болохоор л анзаарсангүй. Миний буруу уучлаарай.

Бэкхён: Би маргааш ажлаасаа чөлөө авъя.

Арим: Би чамаас чөлөө ав гэж гуйгаагүй. (Хоолой нь зангирах)

Бэкхён Аримын өмнө очин доош суугаад
Бэкхён: "Миний буруу. Чамайг ийм хэцүү байгааг чинь анзаараагүй болохоор миний буруу. " гээд түүнийг тэврэн үсийг нь зөөлөн иллээ.
*
*
*
Бэкхён Аримыг тэргэнцэр дээрээс нь өргөн орон дээр тавиад

Бэкхён: Алхах дасгалаа сүүлийн үед хийсэн үү?

Арим: Хийж байгаа ч сайжирсан зүйл лав алга.

Бэкхён: Эмч бага багаар дасгах хэрэгтэй гэсэн. Ослын үеэр нэг хөл чинь хугарсан болохоор эдгэх гэж нилээн удах байх. Өөрийгөө хүчлээд их алхалгүй багаар хийгээрэй.

Арим: Ойлголоо. (Хөнжлөө нөмрөх)

Бэкхён Аримыг хэвтүүлчихээд босч өрөөнөөс гарах гэж байтал

Арим: Хаачих гэж байгаа юм?

Бэкхён эргэж хараад бага зэрэг инээвхийлэн: Өнөөдөр эхнэр маань намайг их санажээ. Өөрөөсөө алхам ч холдуулахгүй байх шив.

Арим: Битгий хүнээр тоглоом хийгээд бай. (Хөмсгөө зангидах)

Бэкхён: Хийх ажил байгаа болохоор түрүүлээд унтаж бай.

❤️//Хайр//❤️ [completed] Where stories live. Discover now