15-р хэсэг

777 47 1
                                    

//Аримын талаас//
- СУРАГЧИДАА!!
Чанга яригчаар захирал шуугилдаж байсан хүүхдүүдын анхаарлыг татан ийн хэллээ.

Захирал: За хүүхдүүдээ. Бид улиралын амралт болгоноор ямар нэг үйл ажиллагаа явуулдагийг санаж байгаа байх.
Гэхдээ энэ удаад та нар аялах болно.

Хүүхдүүд бүгд дор дороо "хаашаа аялах гэж байгаа юм бол??" гэж байгаа мэт шивэр авир хийнэ.

Захирал: Мөн багш нар болон та нартай хамт явах хүмүүсийг танилцуулъя.
- За ороод ир!!
Гэж гадаа байгаа хүмүүст хандан хэлэхэд хаалга онгойлгон хорь гараад хүн орж ирлээ.

Захирал: Энэ хүмүүс бол манай сургуульд өмнө сурч байгаад одоо төгсөөд бүгд их сургуульд орсон. Эдгээр хүн бүрд арав арван хүүхэд ноогдож явах болно. Тэр арван хүүхэд нэг баг гэсэн үг.

-Хичээл тарсаны дараа гадаах ханын самбарт баг бүрийг жагсаагаад биччих учир одоо ингээд хичээлдээ орцгоо.

Бүгд: за
*
*
*
-Ёохх (суниах)
За ингээд амарлаа.

Бэкхи: Хнн амрах гэнэ шүү. Тэр нэг аялал шиг юманд нь явах болчихлоо. (хошуугаа унжуулах)

- Зүгээрээ аялалд явчихвал дараа нь амрах өдөр зөндөө байгаа. Тэгээд ч энэ аялал сонирхолтой ч юм билүү?

Бэкхи: " Юун ч өөдрөг юм. Хоёулаа нэг баг болохгүй ч байж магадгүй шдээ"
*
*
*
Бэкхи бид хоёр ангиас гартал хүүхдүүд нөгөө ханын самбарын урд бөөгнөрцгөөнө.
Тэр их хүүхдүүдийн дунд над шиг намхан хүн харах гэж их л зовж байтал Бэкхи миний урд хөндөлдөх хүүхдүүдийг түлхэн: Түр зай тавьчихгүй юу? гэхэд хүүхдүүд бага зэрэг холдож тэр зайгаар нь би ороод нэрсийн жагсаалтыг харж эхэллээ.

Тэр дундаас өөрийнхөө нэрийг хайхад би тавдугаар баг бололтой. Гэхдээ манай багийг хариуцаж байгаа хүн нь...
*
*
*
Бэкхён: Хөөе чи.

Би: Яав??

Бэкхён: Цагаа бариач!!
(Хөмсгөө бага зэрэг зангидах)

Би: хнн дүрдээ орчихсон юм, (бувтнах)
"Орхиод явчихгүй яагаав." гээд түүн рүү зэхэлзсээр автобусандаа суулаа.

Автобусанд суухад Жонгүг гараараа даллан хажуу талынхаа суудал дээр хөнгөн цохьлоо.
Би түүн рүү инээмсэглээд хажууд нь очиж суутал
Жонгүг: Их оройтлоо шүү.

❤️//Хайр//❤️ [completed] Where stories live. Discover now