13-р хэсэг

679 44 2
                                    

/Одоо үед/
Тэр өдрөөс хойш долоо хоног өнгөрч.…

Би  өөр тийшээ нүүхээр болсон. Учир нь одоо Бэкхёнаас салчихвал энэ байшин ганц хүн амьдархад хэтэрхий том. Тэгээд бас байшинд дахиад удаан байвал түүнтэй өнгөрөөсөн бүх дурсамж минь бодогдоод сэтгэл санаа минь улам л дордох юм шиг байна.

Өнгөрсөн өдрүүдэд намайг гэртэй ингээд шаналаад байж байхад тэр над руу нэг ч залгаагүй. Гомдмоор ч юм шиг.

Тэр өдрөөс хойш би бүхэл өдөржин орондоо хэвтээд л уйлаад л байсан. Xүнд өдрүүдэд Наёон л миний дэргэд байж надад хань болж байлаа. Бэкхи ч яахав өдөр бүр залгадаг ч би жаахан юм ярьж байгаад Ядраад байна, дараа ярья гээд л тасалчихдаг. Уг нь тэр ахынхаа өмнөөс их л гэмшиж байгаа. Бэкхёноос болж би сайн найздаа хүртэл муухай хандаж байна.

Бодоод байхад одоо гуниглах цаг биш. Би одоо түүнээс салсан хэдий ч гунигтай байдлаа харуулж болохгүй.

Маргааш нүүх учир би өөрийнхөө эд зүйлсийг цүнхлэхийг нь цүнхэлж зарим жижиг сажиг зүйлсийг хайрцаганд хийн тавилаа.
(Утас дуугарах)
Утсаа аван хартал тэр байв. Муу хүнийг дурсахаар гэж.
Авахгүй байя гэсэн ч яагаад ч юм гар минь авах товчин дээр дарчихсан байлаа.

Би: Яах гэж залгаав?
Тэр: Аримаа би чамайг санаад байна (Уйлах)
Би: Архи уугаа юу? (Тийм дээ тэр архи угаагүйгээр яаж надруу ярьж зүрхлэх билээ дээ.)
Бэкхён: Тиймээ. Би чамаас болоод уучихлаа.
Би: "Эрүүл болсоны чинь дараа яръя." (Таслах)

Утсаа тасласаныхаа дараа өрөөндөө орж унтахаар хэвтэв.
*
*
*
Шөнө дунд болж гадаах сарны гэрэл өрөөг маань гэрэлтүүлнэ. Энэ үед би гүн нойронд автсан байлаа. Гэтэл хэн нэгэн намайг ардаас тэврэх шиг болов. Энэ тэврэлт яагаад ч юм дулаан бас таатай юм. Яг л тэр хүн шиг.
*
*
*
=Өглөө=
Сэрээд өнгөрсөн шөнийн зүүдийг бодоход миний цээж дахиад л хөндүүрлэж эхэллээ. Удаан хэвтмээргүй санагдан босох гэтэл дээр нэг л хүнд оргиод байв. Гайхан эргэж хартал тэр хэвтэж байлаа.
"Тэгэхээр өнгөрсөн шөнийн тэр тэврэлт зүүд биш байсан юм уу?" гэж өөрөөсөө асууна.
Сэрээд яагаад мэдээгүй вэ? гэвэл тэр миний нурууруу харан хэвтэж байсан юм.

Өнгөрсөн хугацаанд түүнийгээ хараагүй ердөө долоо хоносон хэдий ч надад  хэдэн жил өнгөрч байгаа юм шиг л удаан санагдаж дотроо бачуурч байсан юм. Харин одоо тэр минь миний хажууд яг л өмнөх шигээ унтаж байлаа.

❤️//Хайр//❤️ [completed] Where stories live. Discover now