22. 2-р хэсэг. Тавтай морил

1.2K 111 8
                                    

"Тэнэг юм шиг тольруу харж инээмсэглээд байлгүй хүрч ирээд нүүр амаа янзлуул," гэх дуугаар би тольноос харцаа салган нойтон үсээ алчуураар боогоод угаалгын өрөөнөөс гаран алхалаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Тэнэг юм шиг тольруу харж инээмсэглээд байлгүй хүрч ирээд нүүр амаа янзлуул," гэх дуугаар би тольноос харцаа салган нойтон үсээ алчуураар боогоод угаалгын өрөөнөөс гаран алхалаа.

Намайг өрөөрүү орж ирэхэд Софи миний бүх хувцасыг үзээд аль хэдийн миний өмсөх хувцасыг орон дээр эвтэйхэн шиг дэлгээд тавьсан байв.

"Чамайг цаг хугацаа хүлээж байгаа юм шиг яасан тайван байх юм. Би лав хамгийн анх Девидтэй болзоонд явах гэж байхад лав ингээд алхаж байсанаа санахгүй байна," хэмээн намайг тольны өмнө ирэн суухад тэр надад хэлээд өөрийнхөө будагнуудыг авчиран миний хажууд тавин тольны хажууд байх гэрлийг асаалаа.

"Болзоо гэж Остин хэлээгүй шт," миний чимээгүй хэлэхийг сонссон тэр нүдээ эргэлдүүлэн уртаар санаа алдаад,

"Та хоёр хоёулахнаа уулзана, тийм ээ," гэсэнд би толгой дохив.

"Хамт хоолонд орно, тийм ээ," би дахин толгой дохилоо.

"Тэгээд болзоо л байна шүү дээ. За алив чиний царайг нэг гэгээ оруулаадхья," гээд миний нүүрэнд тэр өөрийн ид шидээ ашиглан будаж эхлэв. "Гэхдээ хэтрүүлж болохгүй," амандаа бувтнан будахдаа тэр гэнэт нүүрэн дээр нь инээмсэглэл тодорсонд би гайхаж,

"Яасан?"

Софи толгойгоо сэгсэрэв.

"Тэвчээргүй улс шүү," хэмээн будаж дуусаад миний урууланд өнгөлөгч түрхээд надаас хэдэн алхам холдон харлаа.

"За болчихлоо. Одоо харин хувцасаа өмс," надад жинсэн өмд болон дээр нь эвтэйхэн хөөрхөн цамц өгөхөд би түүнрүү гайхаж хараад,

"Хоолонд ороход арай энгийндэх хувцас биш үү?" гэлээ.

"Остины дагуулж явах гэж байгаа газарт даашинз, өндөр өсгийт хэрэггүй гэж бодож байна. Тэгээд ч тэр чамайг хогийн уут углаад очсон ч чамайг үзэсгэлэнтэй гэж хэлнэ," түүний сүүлийн хэсгийг сонсон миний хацар улайв.

Чонос (Дууссан)Where stories live. Discover now