13. Өөр хүн

1.3K 134 19
                                    

Бүтэн шөнөжингөө уйлан хоносноос болоод сүүлдээ нулимсгүй болсон байлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Бүтэн шөнөжингөө уйлан хоносноос болоод сүүлдээ нулимсгүй болсон байлаа.

Би яагаад ингэж их гомдоод байгаагаа ойлгосонгүй. Үүр цайж эхлэхэд би орноосоо босон нойлруу орон гэрлээ асаавал ув улаан бүлцийсэн нүдтэй охин надруу гомдсон харцаар харж байв.

Үсээ дээш боогоод нүүрээ угаахад нүүрэнд хүйт оргиод гоё байсан нүдний бүлцэнд тус болсонгүй.

"Ядаж байхад эрт бүтэн өдөр хичээлтэй байхад би яаж ингэж очих болж байна," хэмээн би нүүрээ арчингаа хэлэв.

"Би Клаидад юу гэж хэлэх болж байна."

Түүнийг араар тавьсан мэт санагдан зүрх хүндүүрлэн өвдөж, багаасаа л араар тавьдаг охидыг үзэн ядаж өссөн байтал эцсийн эцэст би өөрөө тийм болчихдог.

Эмэгтэй хүнд энгэсэг гэж сайхан зүйл байдгийн ачаар би цагийн дараа хэдэн юу ч болоогүй мэт цэв цэвэрхэг охин зогсож байв.

Нүдэндээ нэг тусаалга тусаан хаалгаа хаан гадаа гарахад Клаид машиныхаа хажууд инээмсэглэчихсэн зогсож байсанаа намайг хараад улам инээмсэглэн алхан ирэхэд би түүнийг хуурсан гэсэн мэдрэмж төрөн арагш нэг алхам холдов.

Түүнээс холдсонд гараа өргөн, намайг тэврэх гэж ирж байсан тэр гараа буулган надруу гайхан харлаа.

"Яасан? Ямар нэгэн юм болоо юу?"

Түүний нүдрүү харж чадалгүй би түүний машины хаалгыг нээн суусанд гадаа надруу гайхан харах Клаид толгойгоо далийлган хараад  толгойгоо сэгсэрэн тойрон ирлээ.

Гэхдээ тэр машинаа шууд асаасангүй. Тэр урагш замруу харан чимээгүй суун хүнд амьсгалж байснаа,

"Би ямар нэгэн буруу зүйл хийсэн үү? Өчигдөр шөнө," надруу толгойгоо эргүүлэн хараад хэлэхэд би доош гарлуугаа харсан хэвээр толгойгоо сэгсэрлээ.

Чонос (Дууссан)Where stories live. Discover now