46❄ - Миний дурласан хүү

Börja om från början
                                    

Миний дурласан хүү. Би түүнд үнэхээр их хайртай.

Хүмүүсийн хардаг, дэлгэц дээрээс үздэг Юзүрү биш намайг аргадаж тэвэрдэг, хоёр гар дээрээ өргөөд мөсөн дээр гарч гулган, цасаар байлддаг байсан Юзүрүд би бүхнээс илүү хайртай. Пухтай хуйвалдаж намайг гайхшруулдаг, өөрийгөө гайхуулж, намайг солиоруулах шахдаг, заримдаа төсөөлөө ч үгүй зүйл хийж барьц алдуулдаг. Тэр Япон залуу миний ертөнцийн зүрхэн хэсэгт байрлах бяцхан арал шиг л нэгэн байж.

Бодоод байх нь ээ Японд байсан цаг хугацаа миний хамгийн жаргалтай үе байж. Япон хүмүүс өөрсдийнх нь хэлээр ярьж чаддаггүй, өөр улсын хүнд таагүй харьцдаг гэх яриа бий. Гэхдээ намайг очиход хүн бүхэн ямар гайхалтайгаар хүлээн авсан гээч. Магадгүй Юзүрү хамт байсан болохоор л тэгж санагдсан байх. Ямар нэг зүйлийг мэдэрч, ойлгоход хамт байгаа хүн хамгийн чухал нөлөөг үзүүлдэг аж. Би ямар ч сайхан улс руу явсан дургүй хүнтэйгээ байсан бол таалагдахгүй л байх байсан. Япон хэл сурч эхлээд дөнгөж N5 түвшиндээ яваа учраас надад Япон явна гэдэг, шууд ойлголцоно гэдэг хол байна. Гэхдээ л намайг ингэж их хичээхэд хүргэсэн түүнд талархаад барахгүй нь. Үнэхээр, түүнтэй хамааралтай энэ дөрвөн жил намайг бүхэлд нь өөрчилж чаджээ. Дэлхийг илүү ихээр танин мэдэхэд, оюун ухаанаа тэлэхэд минь тэр л гол хүчин зшйл нь байв. Зарим хүн бидэнд хорвоо ертөнцийг бүхэлд нь бэлэглэдэг бололтой. Бэлэг бэлгийн дундаас хамгийн том бэлэг. Надад хайр, адал явдал, тэнэглэл, таашаал, дурсамж бүрийг бэлэглэж, амьдралын амьсгалыг гэрт минь өөртэйгөө цуг оруулж ирснээр л тэр энэ ертөнцийг надад бэлэглэсэн. Бугуйвч, дэр, чихмэл, утас гээд тэр бүх зүйл надад асар хүнд, их санагддаг байсныг яана? Гэтэл өөрөө ч мэдээгүй байтал би том бэлгийн эзэн болчихсон байжээ.

- Чи хэдээс харих гэж байна?

Түүнийг инээмсэглэн ирэхэд би бодлоосоо тасран түүн рүү мөн инээмсэглэж, үдээсээ тайлж эхлэхдээ мөрөө хавчлаа.

- Одоо явдаг юм уу даа.

- Би чамайг амрах гээд сууж байгаа юм болов уу гэж бодлоо.

- Харъя даа. Гэхдээ төвөөр хальт орох бодол байна. Хүйтрээд, олон юм зохиогдохоо ч больж байна. Өнөөдөр сонирхолтой зүйл болж байж магадгүй.

Тэр толгой дохихдоо нүднийхээ булангаар миний оймсыг харав бололтой инээд алдах нь тэр.

- Яасан бэ?

- Зүгээр л.

- Битгий дооглоод бай. Хөөрхөн л байгаа биз дээ?

Blade On My Icy Lips | Yuzuru Hanyu ❄| МонголDär berättelser lever. Upptäck nu