43❄ - "Сайн уу, миний Ариэтти"

2.6K 379 103
                                    

Бид үүрээр бууж, Пёнчан руу явах хоорондоо хэдэн зуун хүн энэ цаг үед унталгүй энэ тэрүүгээр сэлгүүцэн явж байхтай таарсан юм. Солонгост ирж буй анхны тохиолдол. Төсөөлж байснаас ч хөл хөдөлгөөнтэй юм гээч. Миний ус орнуудад очсон анхны тохиолдол болгон Юзүрүтэй холбоотой байсан ба одоо ч бас түүнээс болоод л би анх удаа энэ улсад ирээд байна. Яарч сандарсан, зүрх булгилж догдолсон, гар салгалж чичрэн, хамар загатнасан гээд сандрах үед надад мэдрэгддэг бүх зүйл нэг дор мэдрэгдэх аж. Аав өчигдөр намайг өрөөнөөсөө гарч ирэхэд утсаар ярьж байсан ба тасалбарыг хэдийн захиалсан байсныг мэдээд би гайхширсан билээ. Намайг явна гэдгийг яаж мэдсэн юм бол? Үнэндээ би явах гээд таксинд сууж байхдаа ч өөрөө итгэхгүй байсан юм. Аав үнэхээр л намайг авч явна гэдэгтээ хамгийн итгэлтэй байсан бололтой. Зүрх нь цээжин дотроо тэсрэх шахаж байсан байх даа. Явахгүй гэсэн бол намайг зодох байсан байх аа...

Ингэж бодоод би багахан мушилзаж, хажууд нойрсон явах аавыгаа харлаа. Пёнчан явах замд нүдний хор гаргах үедээ би өчнөөн зүүд зүүдэлсэн. Живж байна, түүнтэй уулзаж байна, хүмүүс нэрийг минь дуудан хашхирч байхад би эргэж харалгүй алхсаар байна гэж...

Аажмаар сорогдох шиг болж, би зүүднээсээ сэрэхэд тун удахгүй Пёнчан дээр ирэх гэж байлаа. Цонхоор харж явсанд гэнэтхэн аавын хоолой гарч би цочих шиг болов. Гэхдээ гаднаа огтхон ч мэдэгдүүлсэнгүй.

- Сандарч байна уу?

- Хэдхэн цагийн өмнө гэртээ байсан гэхээр итгэхгүй нь.

Амьсгал давчдах шахан ийн хэлэхэд аав надтай л адил харах гэсэн мэт намайг давуулан цонх руу ширтлээ.

- Нагац эгч чинь биднийг хүлээж байгаа.

- Тэр биднийг энд ирэхэд тусалсан юм уу?

- Ганц тэр ч биш ээ.

Бээлийгээ атган сууж байсан би бүр л чанга атгаж байхдаа ааваас хариулт нэхсэн харцаар ширтлээ. Харин тэр багахан инээмсэглэж харагдав.

- Ээж чинь. Бид хоёр саяхан уулзсан. Тэгээд бүгдийг ярилцсан юм.

- Та хоёр уулзсан гэж үү?

Намайг инээмсэглэн байж ингэж асуухад аав толгойгоо дохиж, "Төсөөлж байсан шиг уулзалт байгаагүй ч бидний хувьд хамгийн чухал уулзалт байсан. Бид юм болгон дээр санаа нийлдэг байсан ч хэсэгхэн хугацаанд больсон байсан. Чамайг жаахан байх тэр үед өдөр болгон шахуу зөрөлдөж, юм болгон дээр санал хуваагддаг байсан ч энэ урт хугацааны дараа уулзаад бид нэг зүйл дээр санаа нийлсэн. Итгэмээргүй..." гэж хэлээд инээд алдах шиг болов.

Blade On My Icy Lips | Yuzuru Hanyu ❄| МонголWhere stories live. Discover now