46❄ - Миний дурласан хүү

3.3K 374 78
                                    

Миний дурласан хүү. Тэр өтгөн хөмсөг, өөгүй зөөлөн арьс, гэрэл цацрам инээд, урт хуруу, бэх шиг хар уртавтар үс, наймдугаар сарын гүзээлзгэнэ шиг улаан уруул, хүйтэн шөнийн хамгийн тодоор гэрэлтэх од шиг л хар боловч гялалзсан нүдтэй нэгэн. Хоолойн өнгийг нь би яагаад ч юм тогтоож чаддаггүй байв. Хийх гэж байгаа үйлдлийг нь ч таашгүй. Учир нь тэр яг л жаахан хүүхэд шиг. Дотор нь хүүхдийн цайлган ертөнц тэр чигээрээ багтана. Хүүхэд шиг инээж, зүггүйтэж, хөгжилдөж чаддаг. Харин би яг эсрэгээрээ байсан. Эргэлзээгээр дүүрэн. Хүүхэд нэг гайхалтай санаа олох шиг болохоороо яаж догдолж гүйн, түүнийхээ төлөө тэмцдэг билээ? Харин би гайхалтай санаа олохдоо түүнийг даган ирэх аюул болгоныг тооцоолдог байв. Энэ л бид хоёрын ялгаа байсан юм.

Бидний уруул нэг нэгнээ мэддэг байв. Түүний гар миний биеийн хаана хүрэхээ хэнээр ч заалгуулахгүй олж чаддаг байв. Бид далайн эргийн зөөлөн элс, давалгаа хоёр байсан гэж ч хэлж болох. Тэр төгөлдөр хуурын цагаан, харин би хар даруулууд. Би хором болгонд нэхэн авах амьсгал, харин тэр зүрхний цохилт байв.

Бидний энэ харилцаанаас болж Юзүрүд тохиолдсон зүйлс түүний ээжид асар их бухимдал төрүүлсэн байх гэж би одоо болтол бодох юм. Хүүгийнх нь сэтгэлийг зовоох, сатааруулах саад байсандаа би өөртөө ч бухимддаг. Хэрэв Юзүрү миний хүү байгаад, над шиг охин дагуулан ирсэн бол би хэсэгтээ л огт ойртуулахгүй, хүүдээ хүргэхгүй байсан биз. Нэгээхэн цаг үед би тэр гайхалтай эмэгтэйг миний хадам ээж болно гэж итгэж найдан явсан юм. Гэхдээ магадгүй болох л байсан байх. Хэрвээ би жаахан хичээсэн бол... Жаахан өөр шийдвэрүүд гаргасан бол... Гэхдээ л тэгэхийг хүсээгүй юм. Би заавал хайр байхыг хүчлээгүй юм. Би юуг ч хүчлэхээ больсон. Төсөөлж байсан бүхэн огтоос өөр үр дагавар авчирдаг гэдгийг ухаарсан.

Юзүрү. Түүний царайг харахаар надад энэ амьдрал илүү гэрэл гэгээтэй байх юм шиг санагддаг. Ирээдүй илүү гэгээтэй юм шиг. Амьдрал илүү сайхан юм шиг. Амьдрах гайхалтай мэт.

"Тэр бол тайлагдашгүй нууц. Бас тэр үүрд нууц хэвээрээ байх болно. Учир нь тэр ийм байхдаа ч дуртай..."

Хавьер ийн хэлэхдээ үнэнийг өгүүлсэн билээ. Ингэж хэлснийг нь уншаад би өөрийнхөө 4 жил ойлгоогүй зүйлийг тэр дор нь ойлгох шиг болсон. Угаасаа би түүнийг хэзээ ч бүрэн гүйцэд ойлгож, танин мэдэж чадахгүй. Учир нь тайлагдашгүй нууц болохоороо л тэр шүү дээ. Хамгийн ихээр мэднэ гэж боддог байсан хүн минь харин ч надаас алс хол байдгийг, хүмүүс бидний бодож байснаас ч гайхалтай гүн болохыг би ингэж мэдсэн.

Blade On My Icy Lips | Yuzuru Hanyu ❄| МонголWhere stories live. Discover now