21❄ - Тайтгарал

3.4K 310 45
                                    

"Тэр над руу эргэн хараад магадгүй эцсийн удаа ч байж болох тийм инээмсэглэлийг тодруулан толгой дохилоо. Гүүрэн дээгүүр гарч явахдаа тэр харин эргэж харсангүй. Миний явах зүг шигүү их ой модыг чиглэнэ. Гол гаталсан модон гүүрийг би сүүлчийн удаа хараад явах зүгтээ хандахад дотроос минь ямар нэг зүйл эргээд гүйхийг хүсэх шиг. Би түүнийг дайнаас эсэн мэнд эргэн ирээсэй л гэж хүсэж байна. Бидний салаа замаар одохоос өөр аргагүй болсон энэ урт аян хаа хүрч, хэзээ төгсөхийг мэдэхгүй. Гэхдээ хэн ч миний явсан зүгт жинхэнэ тулаан хүлээж байгааг таамаглаагүй юм. Эргэж ирэхгүй байж мэдэх хүн нь тэр биш би байна гэж хэний ч толгойд ороогүй. Учир нь тэр амиа хорлох дайнд, би найдвар тээсэн аянд гарч байсан шүү дээ..."

- Үгүй ээ, үгүй ээ...

Би хамаг байдгаараа дэрэнд шигдэж, доош харан хэвтээд хэсэг дуугаа хураалаа. Тэгээд дахиад л дэрэнд нүүрээ чангаар наан утасныхаа дэлгэцийг үе үехэн харж, сэтгэл өвтгөм мөрүүдийг уншихдаа уйлахад бэлэн байх аж. Хаалга маш зөөлнөөр тогших чимээ дуулдахад би арайхийн толгойгоо өргөлөө. Гэхдээ босох тэнхэл байсангүй. Хаалга онгойход би хөх саарал өнгөтэй гэрийн хувцастайгаа байх Юзүрүг олж харсан юм. Харин би буцаад л дэрэн дээрээ толгойгоо шидэж орхиод, утга учиргүй болсон мэт хоосон харцаар тааз ширтэн хэвтэхдээ гол дүрийн залуусыг юу хүлээж байгааг бодохыг ч хүссэнгүй.

- Юунд ингэж шаналаа вэ?

- Энэ зохиол... намайг бүр алж байна. Яг л...

Хэлэх үг олдсонгүйд тэр орны хажууд ирж зогсоод дээрээс тонгойн, баруун гарт байх утсыг минь аван, анхааралтай ширтэв. Тэгээд хэсэг хажуу тийш урсган, уншиж үзэхдээ, "Бидний том хайрцагтай ачаа дотроо дүүрэн үнэт эрдэнэ ачсан мэт санагдана. Үнэндээ энд зэвсэг л байгаа. Гэтэл бид үр хүүхдүүдээ тэвэрч суухын оронд энэ зэвсгүүдийг амь шигээ хайрлан явах юм. Бидний хувьд хамгийн үнэтэй зүйл эх орон, гэр бүл, хайр сэтгэл байхаа болиод уджээ. Зөвхөн үзэн ядалт. Зэр зэвсэгт шингэсэн цусны дусал бүрээр тайлагдах үзэн ядалтын бачуурал..." гэх хэсгийг сонгон уншлаа. Харин би түүнийг миний уншаагүй хэсгийг уншаад байгааг сүүлд нь олж мэдсэн юм.

- Хүүе, миний уншаагүй бүлэг. Цаашаа битгий унш!

- Энэ хэр урт вэ?

- Өмнө нь нэг бүтэн ном бий. 26 бүлэгтэй. Энэ хоёр дахь нь. Одоо 5 дахь хэсэг дээр явж байгаа. Бичдэг хүн нь долоо хоногт нэг юм уу хоёр бүлэг л нэмдэг.

Blade On My Icy Lips | Yuzuru Hanyu ❄| МонголWhere stories live. Discover now