23❄ - "Чамайг Хятад явуулмааргүй байна"

3.5K 299 37
                                    

Бид хамтдаа Япон улсын Сэндай гэх хотын гудмаар алхаж явахад хэтэрхий төвөгтэй цаг үе байв. Тэр өөрийгөө бараг л битүү ороож баглачихсан, харин би гэж хажууд нь ёстой л аз жаргалаар дүүрэн цоглог алхаж явав. Энгийн болоод эгэлгүй хоёрын ялгаа нь энэ ч юм шиг. Би бол энгийн л хүн. Яаж ч байсан би эрх чөлөөтэй шүү дээ. Хаа нэгтээ хоол идмээр санагдаад алхаж явтал гэнэтхэн хөл доороо маш гоё шар өнгөтэй, өвөрмөц траншейны тагийг олж хараад дуу алдан, зургийг нь дарахаар яарахад Юзүрү намайг дуугүй харан зогсож байв. Инстаграмдаа хийх гоё зурагтай болсондоо баярлаад ханахгүй нь.

- Чи ихэнх жуулчдаас өөр юм аа... Дагуулаад явахад урамтай.

- Яаж байна?

- Чи траншейны таг хараад баярлаад байна.

- Тийм дээ.

Тэр намайг дооглон инээгээд, хоолны газрын хаалгыг надад томоор онгойлгон өгч, би ч талархан урд нь гарч алхав. Тэр тусдаа өрөөнд орж, захиалгаа өгч дуусах хүртлээ амны хаалтаа тайлсангүй. Зөөгч намайг сонголтоо хийхийг хүлээн зогсоход би эцэст нь хэзээ ч авч үзээгүй зүйлээ авч, туршиж үзье гэж шийдээд хамгийн сонин орц, нэртэйг нь сонгов. Энэ бол Шанхай явахынх нь өмнөх бидний сүүлчийн зоог байв. Гэхдээ миний захиалсан хоол жинхэнэ гаж зүйл байсан билээ. Би хүчлэн байж зөндөө идэх гэж хичээсэн ч бүтээгүй. Юзү надад өөр хоол захиалж өгье гэсэн ч би зөвшөөрөөгүй юм.

- Шинэ юм туршиж үзье гэж бодсон чинь... Ингээд л яг би туршиж байгаа биш өөрөө туршуулж байгаа юм шиг болох юм даа.

- Ирэхээрээ чамайг өөр газар дагуулж орно оо. Тэгээд өмнөөс чинь захиалж өгье.

Тэр өдрийн хоолны дараа намайг зочид буудалд хүргэж ирсэн юм. Хаалганы өмнө ирэхдээ орохгүйг нь мэдэж байсан ч би түүнийг дагуулаад ормоор, дахиад жаахан хамт баймаар санагдаж байв. Гараас нь атгаад тавьж явуулмааргүй байсан ч тэр намайг үнсэлгүйгээр зөвхөн энгэртээ нааж хэсэг зогссон юм. Анир чимээгүй, нэг ч хүнгүй орчинд бид нэг нэгнийхээ амьсгалахыг л сонсож байв. Тэгээд тэр намайг тэвэрсэн тэврэлтээ сулруулж, цахилгаан шат руу алхаж, би тогтож ядан үлдсэн. Хойноос нь харан зогсоход түүнийг эргэн ирнэ гэх бодол л намайг араас нь дагахгүй байх хүчийг өгч байв.

"Баяртай"

Түүний ингэж хэлэх нь амных нь хөдөлгөөнөөр мэдэгдэж, цахилгаан шатны хаалга хаагдан нэг давхар хүрэх хүртэл нь би цахилгаан шат руу харж зогссон доо. Яагаад ч юм гунигтай оргисон. Цахилгаан шат эргэж дээшээ гарч ирээгүй. Ингээд л тэр явчихсан.

Blade On My Icy Lips | Yuzuru Hanyu ❄| МонголWhere stories live. Discover now