34❄ - Товчтой амлалт ба өвдөлт

3K 277 61
                                    

"Хэрэв бидний хамт байж чадахгүй маргааш гэж байгаа бол нэг зүйлийг үүрд санаж явна гэдгээ надад амла. Чи итгэдгээсээ ч илүү зоригтой, байгаагаасаа илүү хүчирхэг, боддогоосоо ч илүү ухаантай. Гэхдээ хамгийн чухал зүйл гэвэл бид нэг нэгнээсээ хол байлаа ч би үргэлж дэргэд чинь байх болно."

- Винни Пух

2015.11.10

Энэ бол түүний оролцсон бас нэгэн тэмцээний үзүүлбэрээс хэдэн долоо хоногийн дараах үе байв. Түүнд хэцүү байгааг би мэдэж байлаа. "Skate Canada 2015" үнэндээ тийм сайн байгаагүй ч тэр энэ сарын сүүлээр "NHK Trophy"-д оролцохоор Япон явна. Патрик Чан, Канадын гайхалтай уран гулгагч энэ удаа нэгдүгээрт бичигдсэн бол Юзүрү хоёрт орсон. Түүний богино үзүүлбэр сайн байж чадаагүй л дээ. Зургаадугаар байранд орсон ч чөлөөт үзүүлбэрээрээ хоёр хүртлээ дээшилсэн нь харин ч бүр бахархмаар шүү. Гол нь Японд эргэн очоод тэр хүмүүсийг дахин бишрүүлж чадна гэдэгт итгэлтэй байна. Би итгэлтэй байж, дэмжихгүй юм бол өөр хэн одоогоор тэгж чадах билээ? Магадгүй Брайан. Түүний найзууд. Гэхдээ миний үг түүнд нөлөөлдөг гэдэгт би итгэхийг хүсдэг.

- Чи ойрд жин нэмээд байна уу даа?

Намайг яг талхнаас хазах гэж байхад ингэж хэлэхэд нь би хазах гэснээ болиод аав руу муухай харлаа.

- Арай ч дээ...

- Би үнэнийг л хэллээ.

- Аав аа, эмэгтэйчүүдэд хэзээ ч ийм үг хэлж болдоггүй юм. Ямар урамгүй юм бэ. Хүн яг гоё юм идэх гэж байхад чинь.

- Гэхдээ ойрд бүр илт байна аа.

Талхаа буцаан тавиад идэхээ болихоос гэж бодсон ч эцсийн эцэст ер нь хэнд хамаатай юм? Энэ чинь миний л бие. Би өөртөө таалагдаж байвал, бас намайг байгаагаар минь хайрлах Юзүрү дэргэд байвал хангалттай шүү дээ.

Ингээд би аав руу их л инээдтэй харж, харцаа салгалгүйгээр талхыг ам руугаа ойртуулан томоор хазсанд тэр толгойгоо сэгсрэн, буцаад сонингоо ширтлээ.

- Яана даа, аав нь охиноосоо илүү жиндээ анхаарал тавиад л. Ядаж араас нь ус уугаарай. Бөв бөөрөнхий охин дагуулж явмааргүй байна шүү.

- Заа за. Та яг шаргал үст ээж шиг л ярьж байна. Нөгөө кинонууд дээр гардаг даа.

Талхаа үргэлжлүүлэн идэж суутал гэнэт шилэн ширээн дээрх утас чангаар чичрэн дуугарч, би цочсондоо бушуухан шүүрч авлаа. Юзүрүгээс дуудлага ирж байна. Гэхдээ амаараа дүүрэн талхтай байгаа болохоор би дуудлагыг авлаа ч шууд ярьж чадсангүй.

Blade On My Icy Lips | Yuzuru Hanyu ❄| МонголWhere stories live. Discover now