39❄ - Хачин хүмүүс

2.4K 309 33
                                    

"Пиглет яг одоо юу хийж байгаа бол?" хэмээн Пух бодно.

"Би тэнд байж, тэр зүйлийг нь хамт хийж байсан ч болоосой..."

Ээж минь надтай холбоо барьсан тэр өдөр миний амьдралын хэмнэл өөрчлөгдөж орхисон юм. Танил ч юм шиг мөртлөө алс хол мэдрэмж. Миний танихгүй юм шиг мөртлөө таних нэгэн. Нагац эгчийн минь нөлөөгөөр дамжсан ч юм уу эсвэл тэр хүний өөрийнх нь хүсэл ч юм уу, ямар ч байсан бид холбоо барьсан. Хэзээ ч дахин хоолойг нь сонсоно гэж төсөөлөөгүй тэр нэгэн надтай утсаар ярьж байхад толгойд минь харин янз бүрийн хачин бодол эргэлдэж байлаа. Хоолой нь маш их чичирч байна, ийм нарийхан хоолойтой байсан билүү, надад паста хийж өгөх дуртай байсан, одоо ч сайхан амттай хийдэг хэвээрээ байхдаа гэх мэтчилэн. Тийм ээ, ээж минь надтай утсаар ярьсан. Намайг бүр очихыг хүссэн. Бүр багадаа л би тэнд хэсэгхэн хугацаанд байсан боловч миний бас л нэг эх орон болох тэр газар харин яагаад ч юм намайг дуудаж байсан юм. Тэнд Канадад очоод тохиолдсон шиг гайхалтай зүйл болохгүй гэдэгт бүрэн итгэлтэй байсан ч намайг хөдөлгөөнд оруулах хангалттай олон зүйл хүлээж байсан юм. Хуучны танил Филипп, нагац эгч, ээж, ээжийн шинэ нөхөр, тэдний хүүхэд. Аавд АНУ-руу явах гэж байгаагаа хэлэх нь л хамгийн хүнд хэсэг байсан ба олон зүйл асуулгүй зөвшөөрсөн нь надад итгэж байгааг нь, бас намайг арай ядан том хүн болсныг илчлэх мэт санагдсан юм. Би том хүн болсон уу гэж үү? Арай ядан. Үнэндээ би том болох гэж яг юуг нь хэлээд байгааг ч ойлгохгүй явна. Юугаараа өөр, бас өвөрмөц гэдгийг үл мэднэ. Ямартай ч одоог хүртэл мэдэрсээр буй энэ хоосрол, сэтгэл хөдлөлгүй байдлыг хэлдэг юм бол, андгайлж байна, надад том болох хэзээ ч таалагдахгүй юм байна.

2017.03 сар

Хүн бүхэн эцсийн эцэст ээж шигээ болдог тухай тун хачин яриа хоолны ширээний ард яригдаж эхлэх үед би санаа алдан, ширээний голд байх амтлагч руу гараа явууллаа. Тэд үзсэн кинотойгоо холбон үүнийг ярьж байсан тул би дуугүйхэн сууж байсан юм. Нагац эгчийн болон ээжийн гэр бүл, тэр ч байтугай ажлын холбоотой, гэр бүлийн найзууд нь хүртэл ирсэн энэ том оройн хоолны ширээний зах хэсэгт суухдаа би яг ээжийн хүүхэд (үнэндээ би өөрөөр хэн гэж дуудахаа мэдээгүй юм) болон Филипп хоёрын голд байв.

Гадаад төрхөөрөө би ээжтэйгээ адил байсангүй. Тийм ч төстэй биш. Түүний биеийн хэл, үйлдэл ч тэр төс үгүй. Ярилцсан хэдэн хоромд ч бас. Надад ээжийн цус байгаагаас бусдаар би аавын охин юм шиг санагдсан юм. Америк гэхээс илүүтэйгээр би Ази хүн байлаа. Ямар том охин болж вэ, ямар хурдан өсч вэ гэхээс бусдаар би БИ л байв. Гэхдээ Америк гэх том улсад очсоноор би өөрийн хүслийг олж мэдэх боломжтой болсон юм. Аялал жуулчлал, энэ дэлхийн хил хязгаар тогтоосон газар бүхнээр аялах хүсэл минь улам их болж, үүргэвчээ үүрээд ганцаараа ч хамаагүй явах хүсэл хорьж дийлэх аргагүй болсон юм. Нэг л хачин бүрхэг тэнгэртэй, жаахан хүнд агаартай байсан ч энд дажгүй. Бас ээжийн гэр бүлийн хүмүүстэй яриа эхлүүлэх гэхэд л хачин мэдрэмж төрнө. Намайг хийхийгихүсч буй зүйлээ ойлгохтой зэрэгцэн тэд намайг гарцаагүй дуу цөөтэй охин гэж бодсон байх. Харин Юзүтэй чалчдаг байсан өдрүүдээ бодоход би тэр үеэс хэтэрхий өөрчлөгдсөн мэт бодогдоно. Дуу цөөтэй, түргэн ууртай, уйтгартай нэгэн болчихсон мэт. Тэр бүх баяр баяслыг авчирсан шигээ аваад явчихсан бололтой.

Blade On My Icy Lips | Yuzuru Hanyu ❄| МонголWhere stories live. Discover now