Tape 13 (KSJ)

1.9K 315 13
                                    

***

...Сүүлийн хуурцагт тавтай морил. Энэ бүхий л хугацаанд надтай цуг байж, ядаргаатай хоолойг минь сонссонд баярлалаа. Эцэст нь та нарын зовлон дуусч, дараагийн нэгэнд дамжуулж өгөхөөр боллоо шүү дээ! *инээх*

Сүүлийн хуурцаг юм чинь би та нарт нэг нууц задлах уу? Яг үнэндээ энэ хуурцагнууд та нарт очих ёсгүй байсан юм. Бас анхнаасаа 13 биш 12 ширхэг хуурцаг байх байсан. Энэ хуурцагнуудыг би яг үнэндээ өөрийгөө тайвшруулах гэж бичиж байсан гэвэл та нар итгэх үү? 

Болж өнгөрсөн бүхий л явдлуудыг, энэ бүх мэдрэмжийг ямар нэгэн зүйлд эсхүл хэн нэгэнд уудлахгүй би яг дэлбэрэх гээд байсан болохоор тэр өдрөөс хойш арга чарга хайж эхэлсэн.  Уг нь өдрийн тэмдэглэл хөтлөх гэж үзсэн ч өөр хэн нэгний гарт орвол зүгээр ч нэг дэвтэр биш бүхий л ертөнц минь дэлгэгдэх байсан учраас чадаагүй. Харин хуурцагнууд дээр бичвэл... зүгээр л хуурцаг болж үлдэнэ гэж бодсон юм! Одоо хуурцаг сонсдог байтугай хуурцаг тоглуулагчтай хүн ч ховордсон шүү дээ!

Ингэж бүх зүйлээ гаргасныхаа дараа би болж өнгөрсөн бүх зүйлийг, өмнөх 12 хуурцганд болсон үйл явдлыг мартахыг хүссэн гэх үү дээ...Бичсэн 12 хуурцгаа шатааж, өнгөрсөнтэйгөө цуг булшлах гэж байсан ч...энэ явдал тохиож, би зарим нэг хуурцгаа эхнээс нь ахин бичих шаардлагатай болсон. Би төгс төгөлдөр байдалд дуртай болохоор 12 гэж хэлсэн хуурцагнуудаа засч 13 болгон өөрчилсөн болохоор та нарт бүх яриа минь ойлгомжтой байж, бүх зүйл хоорондоо төгс нийцсэн хэрэг. 

Юу болсон бэ гэхээр*санаа алдах* Хичээл орохоос 7 хоногийн өмнө би   нэг зүйл мэдсэн юм. Бусдын хувьд... өөр хэн нэгний хувьд хорвоо дээрх хамгийн гайхамшигтай мэдээ байж болох ч...миний хувьд, бяцхан ертөнцийг минь тэр чигтээ хөмрүүлж чадахаар тийм аймшигтай мэдээ байсан. Үхэхээс бусдыг давж гарсан болохоор одоо юунаас ч айхгүй гэж бодож байсан ч би тэр үед үхтлээ айсан...

...Тэгж айж сандарч явахдаа би яагаад ч юм сургууль руу зүглэсэн. Яг одоо тэгсэндээ маш их харамсч байгаа ч... угаасаа л тэгэх тавилантай юм байлгүй дээ. Би сургууль руу ороод ажилдаа томилогдоод удаагүй байсан Ким Сокжин багштай таарсан. 

Тийм ээ, манай сургуулийн хамаг охидын нурж унадаг жүжигчин шиг царайлаг тэр багштай таарсан. Царайг минь харах төдийд л багш ямар нэгэн зүйл болохгүй байгааг мэдчихсэн юм...

Тэрний өрөөнд хэдэн цаг ярилцаж, уйлж суухдаа би эцэст нь нэг юм өөрт минь туслах тэнгэрийн элч шиг нэгэнтэй таарлаа гэж бодож байсан. Хэнд ч хэлэхийг хүсээгүй бүхий л нууцыг минь багш мэдээд ихэд санаа зовсон гээч...

/Дууссан/***TH1RTEEN R3ASONS WHY***Where stories live. Discover now