Tape 11: Side B

1.9K 284 16
                                    

***Жонгүгийн талаас***

...Жэксон зохион байгуулж байгаа гэсэндээ үдэшлэг өргөн дэлгэр болж, зуны амралт гээд ойрд бие биетэйгээ уулзаагүй нөхдүүд нэгэн зэрэг бүгд уулзсан болохоор ч тэр үү бөөн хөөрцөг болж0 байсан юм. Тэдэн дунд Наби ч гэсэн багтаж байгаа бололтой. 

Эсхүл архи сайн даадаггүйгээс гадна анх удаа ууснаас болсон ч байж болох юм. Бүжиглэж, наргиж цэнгэх дуртай би хүртэл шөнийн 12 цагаас хойш бүжиглээд ямар ч эрч хүчгүй болчихоод байхад тэр эрч хүч ханхлуулсан хэвээр Жэксоны гэрээр нисэх нь холгүй гүйнэ. Хачин л юм... 

Ингэж яваад ахиад нэг над шигээ хогийн новштой таарч, энэ жил ахиад л өнгөрсөн жил шиг хөгийн зүйлс болох вий гэж санаа зовсон учраас хажуунаас нь холдолгүй, харцаа ч салгалгүй анхаарч, анзаарсан. 

...Тэгж тэгж нэг юм дөрвөн цаг дөхөх орчимд ядарч байна гээд нугас шиг хошуугаа унжуулахад нь өөрийн эрхгүй инээд хүрч байлаа. Ганц ч алхаж чадахгүй уначих гээд байсан болохоор нэг гараараа гарнаас нь хөтөлж, нөгөө гараараа мөрөөр нь түшсээр хоосон өрөө хайн дээш гарахад хүн бүр л биднийг юу яах гэж байна гэж бодно доо гэж санаа зовж байсан ч биднийг тоох тэнхээтэй ч, хүсэлтэй ч амьтан байсангүй. 

Дээд давхарт гараад зочны өрөө рүү нь бололтой Тэхён Сылгиг дагуулсаар орж байгааг хальт харав. Уг нь Тэхёныг олвол Набиг хариуцуулж өгчихөөд харья гэж бодож байсан юмсан. Тэдний хажуугаар ороод дөрвүүлээ байя гэж хэлж болох ч цааш хоосон өрөө хайн явлаа. 

Хуучны сайн найз минь надтай юм дуугарахаа ч больсон гэсэн тэдний харьцаа өнөөдөр л анх удаа ТЭР шатанд очиж байгаа гэдгийг нь гадарлаж байсан юм. Тийм байхад ахиад шавар хаавал Сылгиа ахиад л Набиг дээрэлхэх байх.

...Ашгүй тэдний хажуугийн зочны өрөө хоосон байсан болохоор Набиг оруулж хэвтүүлээд өөрөө хажууд нь байх буйдан дээр жаахан нойр авъя гэж бодсон ч 'ам цангаад байна' гэж уйлагнахыг нь үл тоож чадсангүй. 

Дэлбэрчихсэн гал тогооноос нь ус гэгч зүйл олдоогүй болохоор хөргөгчийг нь ухаж ухаж жимсний шүүс олоод эргэн дээш гартал сургуулийн хөл бөмбөгийн багийн тав, зургаан гар Набигийн хаалганы гадаа зогсож байгаа харагдав. Байдал бишдсэнийг ойлгоод хажуугаар нь гарах гэсэн ч...дээд ангийн Жихү намайг түлхэн гар дахь жимсний шүүсийг минь газар унагалаа. 

Эхэндээ би нөхцөл байдлыг огт ойлгож ухаарсангүй. Би хаалгаа андуурчихав уу гэж бодоод буцах гэж байтал Набигийн орилох чимээ үл ялиг дуулдаж уур уцаарыг минь гэнэт булгилуулж орхив. 

/Дууссан/***TH1RTEEN R3ASONS WHY***Where stories live. Discover now