Tape 7 (KSG)

2.3K 307 18
                                    

..."Нэр хугарахаар яс хугар" гэх хэлц үгийг та нар мэднэ дээ. Хэрэв мэдэхгүй бол, бидний үзэж буй солонгос хэлний номны 115 дугаар хуудсанд тайлбар, зурагтайгаа байдаг юм шүү! 

Хөгшин хүмүүсийн л хэрэглэдэг үг гэж та нар бодож байгаа байх. Би ч бас тэгж боддог байсан юм. Гэсэн ч яг цагаа тулаад, нэр нүүр чинь шалбаагтай хутгалдаад ирэхийн цагт нээрээ л ямар ч хамаагүй ясаа хугалчихсан болоосой гэж боддог юм билээ. 

... Өмнөх хуурцагны эздийн ачаар, нэр хүнд минь аль хэдийн газраас хэдэн километр гүнд булагдсан байсан хэдий ч... "Наби" гэх хайртай талийгаач өвөөгийнхөө өгсөн энэ нэрийг би нандигнаж, хайрласан хэвээр л байсан юм. 

Зарим хэн нэгний надад өгсөн хочноос болж сургууль дээр намайг нэрээр минь дууддаг хүн ховордсон цаг болоод байв. Тэр зарим хэн нэгэн нь энэ хуурцагны гол эзэн байх болно. 

Сургуулийн захирлын хайртай бяцхан дүү болох Кан Сылги чамд зориулсан хуурцаг! 

Яагаад ч юм, энэ хуурцган дээр би өмнөх шигээ хэт олон зүйл ярьж нуршмааргүй байна. Тийм болохоор шууд л хэлэх гэснээ хэлчихье. 

... Яг өмнөх буюу зургаа дахь хуурцагны эзнээс болж бидний харьцаа байж болох хамгийн доод цэгтээ хүрсэн. Та хоёрын салалт байдлыг бүр л дордуулж, чи намайг харах бүртээ л нүдэнд орсон өргөс мэт зэвүүцсэн байртай хардаг болсон. 

Би мэдээж...чадах чинээгээр л чамд тайлбарлаж, ойлгуулахыг оролдсон шүү! Гэтэл...хөөх...Кан Сылги, чи үнэхээр айхтар супер хүчтэй юм билээ. 

Би ямар ч зүйл буруу хийгээгүй хирнээ, чамтай уулзах бүртээ, чиний яриаг сонсох бүртээ өөрийгөө хамгийн муу хүнээр мэдэрч, шуудхан хэлэхэд зүгээр л алга болоод өгмөөр санагддаг болчихсон байсан...

"Нэгийг хараад нөгөөг мартдаг, өнгө өнгийн цэцэгст үсэрч наалдаж, унаж үхэх нь холгүй болдог эрвээхийнд би ёстой дургүй ээ! Энэ ч гэсэн яг нэр шигээ амьтан!" гэх... ердөө хоёрхон өгүүлбэр, хорин гуравхан үг... өөрийнхөө нэрийг, энэ нэрийг өгсөн хөөрхий талийгаач өвөөгөө хорстол үзэн ядаж, ичэхэд хүргэсэн. 

...Тэгээд л би нэрэндээ дургүйлхэж, зүгээр л нэрийг минь дуудаж буй нэгэнд дургүй хүрэн, уурлах шиг болдог болов. Ямар ч хамаагүй нэрээр сольчихмоор, би Наби биш гээд л суугаад баймаар мөчүүд олон тохиолдохтой зэрэгцэн чи сэтгэлийг минь ойлгосон юм шиг л надад насан туршдаа дуудуулан амьрах хоч өгсөн. 

/Дууссан/***TH1RTEEN R3ASONS WHY***Where stories live. Discover now