Tape 5 (KNJ)

2.4K 329 22
                                    

***

"Чи тэгээд Сүжоны үгэнд итгээд байгаа хэрэг үү? Мэдэхгүй юм даа, Тэхён. Тэр чинь Жунины найз охин шүү дээ! Харин Жунин тэр новшийн сайн найз. Тийм болохоор түүнээр дамжуулж тэр муу гэмт хэрэгтэнтэй уулзаж л таараа... Жунинд сонсгочихсон, цаашлаад тэр новш хуурцагны талаар мэдээд хэргээсээ бултах ч гэж байгаа юм билүү?" гэж Жимин ихэд цухалдсан байртай наагуур цаагуур алхан гараа савчуулсаар ийнхүү хэлэх зуур Тэхён чимээгүй л дээврийн үзүүр хэсэгт суугаад доош ширтэн сууна. 

"Ядаж байхад Намжүүн гэж нэг аймхай юм хийсэн хэргээсээ айгаад ээжийнхээ хормой дор нуугдчих юм... Ер нь Сүжон тэр хэн ч билээ гэрч охинтой яг ярилцсан юм уу даа? Хөөе, КИМ ТЭХЁН! Чи өлсөөд байгаа юм бол юм ид л дээ. Битгий хүний асуусан асуултыг идээд бай!" гэсээр одоо л нэг юм найз руугаа эргэн харсан даруйдаа нүд нь томорч амьсгал нь давхцаад ирэв. 

...  Зөвхөн ахлах ангийнхан байдаг хэдий ч баячуудын сургууль тулдаа  зургаан давхар өндөр баригдсан барилгын дээвэр дээрх хашлагыг даван, үзүүр хэсгийн өндөрлөгт зогсох Тэхёныг хараад Жимин аль болох тайван, удаанаар дөхөж, ярьж хэлэх зүйлээ сайтар төлөвлөж байлаа. 

"Т-Тэхён-аа, битгий тэнэг зүйл хийгээрэй! Бид Набигийн төлөө тэр хэргийн үнэн мөнийг олох ёстой шүү дээ! Би чамаас гуйя, Тэхён-аа..." 

"Сүжон худлаа яриагүй ээ! Жонгүг та хоёрыг ... тэр хараал идсэн  тэнэг тохиролцоогоо хэрэгжүүлж байх үеэр над дээр ирчихээд тойруулсан байртай бид нарын талаар баахан зүйл асуугаад байсан юм... Та нар хэн нэгнээр тоглож байгааг би мэдсэн ч... надад хамаагүй гээд орхичихсон. Хэн ч байсан би Сүжонд туслах гэж жаахан ч болтугай оролдсон бол..."

"Тэхён, энэ чиний буруу биш. Тэр ч бас тэгж бодож байсан..."

"Тэр буруу бодож байсан юм! Миний буруу хангалттай... бүр маш их байсан! Сүжон сонирхож байгаа бол тэр эсхүл тэрний ойр дотны хүн та нарын мөрийний бай болсон нь ойлгомжтой байсан. Наби бүр Сүжон хүртэл намайг найзаа гэж бодсон байхад би тэдэнд туслаагүй... Би та хоёрын тэнэг мөрийг зогсоож чадах байсан... Бас *гүн амьсгаа авч гаргах* би тэр үед юу бодож Юнгигийн нэрийг хэлснээ мэдэхгүй, санахгүй байна... Хэрвээ би Сүжонд Юнги гэж хэлээгүй бол... ахх, новш гэж" хэмээн Тэхён үглэсээр дээш харан ахин нэг гүн амьсгаа авав. 

"Тэхён-аа, буугаад ирчих л дээ... Тэгээд наадахны чинь талаар хоёулаа тухтай ярилцья тэгэх үү?" гэж Жимин бараг л өвдөг сөгдөх шахам гуйж гувшихад Тэёхн толгой сэгсэрсээр 

/Дууссан/***TH1RTEEN R3ASONS WHY***Where stories live. Discover now