Tape 10: Side B

1.8K 258 7
                                    

***Юнги***

...Хэр урт хугацааны өнгөрснийг нь мэдэхгүй ч Жонгүгийг орж ирэх хүртэл би хана ширтэн, юу ч юм бодоод гөлөрч суусаар л байсан юм. Биеийн минь бүхий л эд, эс харуусал, цөхрөл зэрэгт идэгдэн, үхэж байх шиг санагдаж бие минь хүчилтөрөгч аван амьсгалж, амьдарч байсан хэдий ч би аль хэдийн  дотроо үхчихээд зүгээр л оршин байсан. 

Жонгүгийг харах төдийд л бүх зүйлс хэвэндээ орж, өнөөх олон төрлийн мэдрэмжинд цохигдон бодит байдалд бууж ирлээ. 

Хэн нэгэн хавирга руу минь гараа хийчихээд халуун зүрхийг  минь базлаад байна уу гэлтэй аймшигтай өвдөлт мэдрэгдэх мөчид зүрхээ даран, гүнзгий амьсгаа авах гэсэн ч чадсангүй. Аньсгыг минь даван зогсолтгүй урсах нулимс ам хамрыг минь хүртэл бөглөх шиг санагдах ч цээжин дотор минь хуралдсан том хар чулуунаас л болсон байх. 

... Өөрийгөө битгий буруутгаарай! Чамд ямар ч буруу байхгүй, бүгд надаас л болсон... 

Түүний хоолой чихэнд сонсогдох хэдий ч хэлж буй үгс нь зүрхэнд минь тусан сийлэгдэж байх шиг... 

Намайг юунд ч буруутгалгүй, бүгдийг өөр дээрээ авч гарсан тэрний минь зориг, намайг гэх хайр нь өөдгүй намайг улам шаналгаж байсан юм. Зүгээр л намайг буруутгахгүй яасан юм бэ? 

...Арчаагүй амьтан, эр юм байж түрүүлээд сэтгэлээ илчилчихсэн байсан бол энэ бүхний аль нь ч болохгүй байсан юм. Юугий нь ч мэдэхгүй байж надад зөндөө уурлаж, муухай аашилдаг байсан биз дээ?

Ингээд зүгээр л намайг буруутгасан бол сэтгэлд хамаагүй амар тусах байсан биз. Гэтэл тэр тэгсэнгүй. 'Чиний биш миний буруу... Бүгд миний буруу' гэж уйлаад уучлалт гуйх боломж ч надад олгосонгүй. 

...Өнөөх л адгийн новш хэвээр минь үлдээж, хулчгар, арчаагүй үйлдлүүдийн минь хариу төлбөр болж өөрөө энэ хорвоог орхичихлоо!

***

...Жонгүгийг налан хэсэг зуур сэтгэлээ онгойтол уйлж суусны эцэст уур хүрч эхлэв. Энэ новш л тэрнээс минь гараа татчихсан бол, хайртай, дуртай гэсэн тэр амлалтаа биелүүлчихсэн бол... тэр минь өдийд амьд байх байсан!  

"Чамаас л болж байгаа юм! Намайг тэрэнд сайн гэдгийг мэдсээр байж... зүгээр л тэрнийг минь ганцааранг нь орхихгүй яасан юм?! Жэксонг зодож цохихоос илүү тэр үнэнийг дэлгэх гэж хичээхгүй яасан юм?!" гэж хоолойныхоо хэрээр хашхирч, байдаг чадлаа мэдрүүлэхийг хүссэн ч хоолой минь дуулдах төдий сонстож, тэрнийг шүргэх төдийд л цохих аядаж байсан болохоор улам бачимдан, давчдаж байсан юм. 

/Дууссан/***TH1RTEEN R3ASONS WHY***Where stories live. Discover now