23❄ - "Чамайг Хятад явуулмааргүй байна"

Start from the beginning
                                    

- Надад ямар хөдөлгөөн чинь хамгийн их таалагддаг гээч?

- Ямар?

- Нөгөө... Хоёр хөлөө зөрүүлэн солбиж алхангаа явдаг даа... Юу гэмээр ч юм бэ дээ...

- Аан. Энэ үү?

Тэр мөсөн дээр тэр хөдөлгөөнийг хийхэд би, "Тийм ээ яг мөн. Беллиссимо!" гэж хэлээд уруулан дээрээ гараа аваачин гайхашигтай гэж хөдөлгөөнөөр илэрхийлэхэд тэр инээд алдлаа. Тэгээд нааш гулган ирж өөдөөс минь харан зогсохдоо инээмсэглэсээр байв.

- Яасан?

- Яагаа ч үгүй ээ. Зүгээр л чамайг харах гоё байна... Ирж буцсаар байгаад... хамт байлгүй удаж.

- Надад ч бас чамайг харах гоё байна. Шинэ үзүүлбэр дээр ажиллаж байгааг чинь харах бүр гоё байна. Тэр үсрэлт надад их таалагдсан. Би тэгшхэн газар дээр ч аятайхан алхаж чадахгүй байхад яаж мөсөн дээр ингэж гулгадаг чинь гайхалтай.

Тэр инээмсэглэсээр л, хажууд минь байх Пух руу гараа сунган, илээд авав. Харин би түүнийг надад хүрээсэй гэж ямар их хүссэн гээч...

- Би чамтай уран гулгалтын тухай ярилцах дуртай.

- Мэргэжлийн холбоотой юу ч мэддэггүй болохоор энгийн хүний нүдээр харж, чамд хэлдэг болохоор гоё байдаг байх...

- Дандаа уран гулгалтын тухай... хүмүүстэй ярилцдаг болохоор чамтай өөр зүйл ярих ч бас сайхан байдаг.

Түүний сайхан үгс намайг ичээж орхив. Тэр ам нээх болгондоо надад ийм үгс хэлэх юм байх даа? Сайхан л юм...

- Чи их өөр байна шүү. Намайг үнэхээр санасан байна, тийм үү?

- Тийм ээ... Миний мөснөөс холдож, түрхэн хугацаанд энгийн байх цаг хугацаа чиний дэргэд боломжтой байдаг...

- Чиний англи хэл сайжирч байгааг би хэллүү?

Тэр инээд алдаж толгойгоо дохихдоо, "Өнөөдөр чамтай цуг хонож болох уу?" гэж асуулаа. Харин хариулт минь үргэлж л бэлэн байсан мэт амархан бөгөөд хурдан гарав. "Болно оо."

- Явцгаах уу?

- Тэгье.

Тэр хувцсаа солихоор явахдаа гараас минь атгаад хамт алхлаа. Түүний гарт дахин хүрсэн мөчид би өөрийгөө олсон мэт, одоо л нэг хоосон өдрүүд буцаад дүүрч байгаа мэт санагдав. Гэхдээ энэ мэдрэмжээс айх шиг... Түүнгүй үе болгонд би өөрийгөө алдсан мэт мэдрээд байвал яах болж байна? Тэр бол байж болох хамгийн завгүй, олны танил хүн шүү дээ. Түүнгүй өдрүүд ирж л таараа. Харин тэр үед би яах болж байна? Бас л гуниглаж, төөрөлдсөөр хүлээх байх даа.

Blade On My Icy Lips | Yuzuru Hanyu ❄| МонголWhere stories live. Discover now