23❄ - "Чамайг Хятад явуулмааргүй байна"

Zacznij od początku
                                    

Шанхайд очоод үзүүлээд өг гэж би түүнд хэлсэн л дээ. Хааяа уур нь хүрсэн үедээ тэр их сайн гулгадаг тул би болохгүй бол Шома бид хоёрыг төрсөн өдрийн тухай ярилцаж байна гэж төсөөл гэсэн юм. Гэхдээ тэр даруй тоглож хэлсэн, хэзээ ч битгий тэгээрэй гэж гуйхаас өөр аргагүй болсон. Заримдаа миний тоглоомыг ойлгоогүйгээсээ болоод тэр жинхнээсээ уурлах гээд байдаг юм. Энэ тэмцээнд тэр "нөгөө" үзүүлбэрээ үзүүлнэ. Мэдээж надад таатай санагдахгүй байна. Очиж очиж Шанхайд шүү. Яагаад бүх зүйл Хятадад гэж? Заавал ази тивд юм бол яагаад Солонгос, Япон байж болохгүй гэж? Бүр Хойд Солонгос байсан ч яадаг юм. Надад лав сонирхолтой санагдаж байна. Гэхдээ л эцэст нь тэр явсан. Түүнгүй өдрүүд яг үнэндээ дүүрэн гуниг, ганцаардал. Дээрээс нь би найзгүй болохоор бүр ч долоон дор. Хитоми хүртэл Токио явчихсан. Би өдөржин өрөөндөө хэвтэж, хааяа гарч салхилна. Түүний үзүүлбэрүүдийг ганцаараа үздэг өдрүүд надад жинхэнэ тарчлаан байв. Тэр үнэндээ өөрийн бэлдэж байсан шигээ сайн байж чадаагүй. Богино үзүүлбэр нь гайхалтай байсан ч урт үзүүлбэр дээрээ тэр нэг л сэтгэл дундуур байх шиг... Тэр мөнгөн медаль хүртэж, түүний сайн найз Хавьер алтан медалийн эзэн болсон. Гэхдээ тэр үнэхээр найзынхаа өмнөөс чин сэтгэлээсээ баярлаж байгааг нь хараад надад бахархах, хайрлах сэтгэл багтаж ядан төрсөн.

Шууд дамжуулалтын үеэр би түүний өхөөрдөм дүр төрхийг зөндөө олж харсан. Гэнэтхэн дотор минь яагаад тэр олны нүдэн дээр дандаа ийм байдаг мөртлөө миний хажууд өөр болчихдог юм бол гэсэн бодол төрсөн. Түүний ийм хүүхэд шиг, өхөөрдөм байхыг би хааяахан л хардаг. Харин тэр дэргэд минь нэг л тийм амгалан, тайван, буурьтай... Эсвэл бүр маш их сэтгэл хөдөлгөм. Энэ тухай илүү ихийг бодох хүсэл байгаагүй тул би түүнийг хурдан эргээд ирээсэй гэж хүсэн ганцаараа гиюүрэхээс өөр зүйл хийгээгүй юм. Айхтар хоосон өдрүүд л гэж нэрлэвэл зохино. Аавтай хааяахан утсаар ярьж, байдлыг нь ажихаас өөрөөр би энэ хэд хоногт хэнтэй ч харьцаагүй билээ.

- Танилц, Ше-Линн Бурн.

- Сайн байна уу!

Юзүрүгийн шинэ үзүүлбэрийн уран сайхан бүхий дэглэлтийг энэ бүсгүй бэлдэж байгааг би бүр түрүүн сонссон ч эцэст нь нэг уулзах боломж гарав. Тэр бүсгүй туйлын хөөрхөн бас маш уян хатан. Юзүрүгийн хажууд Брайан, Трэйси, Ше-Линн гэх мэт мундаг хүмүүс байж, дэмждэг нь ямар сайн хэрэг вэ. Бас уран гулгалтын багийн цомын тэмцээн саяхан Токиод болж, тэр багаа жинхэнэ утгаар нь чирч гараад, Сэндайд, над дээр эргэж ирээд удаагүй байлаа. Би түүнтэй уулзаагүй дэндүү уджээ. Бэлтгэл хийж байх үед нь энэ урт хугацааны дараа анх удаа уулзахаар ирсэнд хамгийн түрүүнд хэлсэн зүйл нь дасгалжуулагчийнх нь нэр байсанд би ч гайхаагүй билээ. Харин Ше-Линн явсны дараа бид эцэст нь хоёул үлдлээ. Тэр нааш харан, хэдэн долоо хоногийн дараа анх удаа нүүр дүүрэн инээмсэглэлээ. Харин би түүнтэй яриагаа уран гулгалтын тухай үгээр эхлүүлэв.

Blade On My Icy Lips | Yuzuru Hanyu ❄| МонголOpowieści tętniące życiem. Odkryj je teraz