🔴《₩Back●Door₩》🔴

Start from the beginning
                                    

- Би яг юу хийж байгаагаа ойлгохгүй байна....би ой модонд төөрсөн эрвээхий шиг л байна. Гэхдээ би хэтэрхий хол нисч чадахгүй гэдгээ ойлголоо....над шиг хүч муутай нэгэн яаж тийм хол нисч энэ харанхуй ойгоос гарч чадах билээ дээ. Миний дээрээс тэнгэр нураад ирэх шиг л болж байна. Би харанхуй ангал шиг байшинд хэр удах бол? Ирээдүй минь гэрэлтэж байна гэж бодсон ч үнэндээ харанхуйлж байсан бололтой. Хэнд ч итгэх хэрэггүй бас найдах хэрэггүй. Зүгээр л энэ бүхнийг ганцаараа давж туулах ёстой болж байна. Би зоригтой байж заавал эндээс явах болноо. 😭

?- Энэ хувцсыг солиод өмс
Би: За гэж хэлэн би түүний надад өгсөн хувцсыг өмсөж эхэллээ. Хмм би ч юу л хийгээд байна даа. Энэ эмэгтэйд би итгэх ёстой юу үгүй юу?

Би: Болчихлоо
?- Явцгаая
Би: Уучлаарай би таны нэрийг мэдэж болох уу?
?- Зүгээр л үйлчлэгч эгчээ гэж дуудахад хангалттай. 
Би: Заза намайг Ким....
?- Би мэднэ чиний нэрийг
Би: Заза
?- Чи энд ирэх ёсгүй байсан юм. 
Би: Би юу гэж ойлгох уу?
?- Явцгаая тэд чамайг хэтэрхий удаан хүлээж байна.
Би: За
?- Чи ч азтай юмаа 
Би: Үгүй дээ харин ч би азгүй хүн яг одоо би үхмээр байгаа ч гэсэн үхэж чадахгүй нь....учир нь миний толгойнд хэн нэгэн амьдар гэдэг үг шивнээд байна.
?- Хнн зүүдээ ярих шиг болж байх шив.
Би: Та их сонин хүн юмаа 
?- Хнн гэхдээ удахгүй чамд надаас өөр найз олдохгүй л байхдаа
Би: Би тэд нарын талаар илүү ихийг мэдмээр байна.
?- За яахав чамд туслъя.
Би: За 😔
?- 1. Эхний хүн Сынчол тэр бол ах дүүс дундаа ахмад нь бас толгойлогч нь ч гэж хэлж болно. Тэр их ухаантай бас их тайван харагдаж байгаа ч гэсэн чи түүнээс айж явсан нь дээр.
2. Хоёр дахь нь Жошуа тэр харагдаж байгаа шигээ нэгэн биш тэр царайлаг харагдаж байгаа ч гэсэн дэндүү их хорон санаатай. Түүнд хутганууд төрөл бүрээрээ байдаг бас түүнийгээ ч сайн эзэмшсэн чамайг нэг л өдөр хутгануудаараа гэмтээж магадгүй.
3. Гурав дахь нь Ынү тэр ном унших дуртай үргэлж инээмсэглэж явдаг. Эелдэг ч гэсэн түүний тэр цайлган цагаан царайны ард юу нуугдаж байгааг хэн ч мэдэхгүй.  Магадгүй хамгийн аюултай нэгэн ч байж мэднэ.
4. Дараагийнх нь Сэжүн тэр хүйтэн хөндий зантай хүн. Хүнтэй тийм ч харьцаад байдаггүй ганцаардмал нэгэн бас их ааш муутай. Гэхдээ түүний тэр гаргаж байгаа хүйтэн хөндий зан нь их хайр татмаар байдаг. Яагаад гэвэл эмэгтэй хүн болгон л тийм занд дуртай биш гэж үү? Тэр яг л анимэ шиг залуу. 
5. Сүүлчийнх нь Усог тэр хамгийн бага нь их сахилгагүй дураараа юу хүснэ тэрийгээ авч чаддаг. Тэр бол Гитлер шиг дарамтлагч нэгэн чамайг тэр яаж ч магадгүй болгоомжтой байгаарай.
Ер нь бүгд л их асуудалтай хүмүүс чамайг утсан хүүхэлдэй шиг тоглоод хаячихаж чадах л чөтгөрүүд. Чи сонсож байсан уу? Чөтгөрийн тоглоом хатуу байдаг гэж? 😏
Би: Үгүй ээ.....Би эндээс л хурдан явмаар байна.
?- Бид ирчихлээ тэд чамайг дотор хүлээж байгаа
Би: Юу? гэж хэлэхэд тэр эгч  том хаалгыг нээлээ.....дотор буйдан дээр нөгөө 5н залуу чинь сууж байлаа.

《THE♧END》⚠🔮ЦУСД-S2~🔯~Чөтгөрийн~Сүйт~Бүсгүй🔮⚠Where stories live. Discover now