Хоёр дахь өдөр

144 21 11
                                    

Надад үлдсэн гурван өдрийн хоёр дахь өдөр эхэллээ. Зурхай ирэхээ больсон өдрөөс эхлэн миний амьдрал ердөө гурван өдрийн хугацаатай болж хувирлаа. Нүдээ аниад нээхэд хэзээ үхэхээ мэдэхгүй амьдарч байсан би удахгүй үхнэ гэдгээ мэдсэн дахиад нүдээ аниад нээхэд амьдрал минь гурван өдрийн хугацаатай болсон бол дараа нь дахиад нүдээ аниад нээхэд сүнс минь нөгөө ертөнцөд морилсон байх болно. Энэ л миний гунигтай хувь тавилан юм.
Чанү ухаан орж ах нар нь түүнийг маш сайн асарч халамжилна. Харин Ханбин Бобби Жүнэ гэсэн дөрвөн азгүйчүүдэд одоо яах ёстой гэж бие биенээсээ байн байн асуух ганц асуулттайгаар цагаан хана ширтэн сууцгаана. Гэрийн ханан дээрх бичгүүд бүгд алга болсон номын санд байсан ном ч алга болсон бидэнд тус болж байсан бүхэн байхгүй болсон нь бидэнд одоо үхлээ хүлээх л үлдсэн мэт байлаа.
Жил бүрийн өнөөдөр Ханбин ээжийнхээ газар дээр очдог бид хэд өглөө болонгуут дэлгүүр явж бага сага зүйл бэлдэж аваад Боббигийн ахын машинаар явцгаав. Бүгд л гунигтай байгаа болохоор яриа өдөх ч хүнгүй дор дорноо дуугүй л явцгаана. Жүнэ цонхоор харангаа дэвтэртээ юм бичсээр л Бобби зам ширтэн машинаа барих бол Ханбин миний гараас чанга атгасаар л нүдээ анин сандлаа хойш налан хэвтэнэ. Удалгүй бид зорьсон газраа ирцгээлээ. Ханбиныг ээжийнхээ өмнө ёсолсны дараа бид гурав ч ёслоод авчирсан цэцгээ өмнө нь тавив.

Ханбин: уучлаарай ээжээ , өдий хүртэл таньд гомдож байсанд уучлаарай...

Жүнэ: эгчээ та биднийг сонсож байгааг чинь би мэдэж байнаа, таныг ер бусын хүн байсныг би мэдсээн, тэгээд эгчээ та дээд тэнгэрт ч бас ер бусын хэвээрээ байгаа биздээ, бид юу хийвэл Ханбин Нижи хоёрыг аюулаас аварч болох вээ? Энэ хоёр хэлэхдээ бид хоёрын нэг нь заавал үхнэ гэсэн би энэ хоёрын хэнийг нь ч алдмааргүй байна эгчээ бидэнд туслаачдээ гуйж байна. Жүнэгийн хоолой зангиран тэвчиж байсан нулимс нь урсан уйлахад Бобби ч даган уйлж орхилоо.

Бобби: Тиймээ эгчээ бид хайртай найзуудыгаа чулуун хөшөө болохыг хармааргүй байна бидэнд туслаачдээ гуйя, та хариу хэлээчдээ гуйя гээд цаас бал хоёр гарган тавив. Жүнэ Бобби хоёрын харцнаас л тэд хариу ирнэ гэдэгт чин сэтгэлээсээ итгэж байгаа нь илт байв. Гэвч тэдний урмыг хугалан ямар ч хариу ирсэнгүй.

Ханбин: одоо болноо явцгаая , ийм зүйл хийх хэрэггүй

Жүнэ: Чи тэнэг юмуу Ханбинаа! Чи дөнгөж 18хан настай ахлах ангийн сурагч!!! Амьдрал дөнгөж эхэлж байхад ингээд бууж өгөх юмууу тэнэгээ!!!!! Чи бид бүхэл бүтэн 14 жил найзалсан ард чинь үлдэх биднийг бодохгүй байна уу!!!

" Зурхайч " /Дууссан/Wo Geschichten leben. Entdecke jetzt