Мами

174 32 12
                                    

Богинохон бонус шинэ хэсэг^^ сэтгэгдлээ үлдээвэл баярлана шүү аая ккк^^ <3

Өмнөхөөсөө хэд дахин цэвэрхэн өрөө ээжийн амттай хоол аавын хэлэх хайрын үгс гээд сайхан бүхэн намайг угтан би гэртээ ирлээ. Надад өвдсөн зүйл нэг ч байхгүй зүгээр л ухаан алдаж унаад сэрэлгүй сар унтаад сэрж байгаа болохоор хэдэн шинэжилгээ өгсөний дараа шууд эмнэлэгээс гарсан юм. Хаалганы хонх дуугарч Ханбиныг ирэхэд би түүнийг тосохоор доош буух гэтэл ээж өөдөөс шүүр тоосны алчуур барьчихсан шатаар гарч ирж байв. 

Би: ээж юу хийх гэж байгаан?

Ээж инээмсэглэл тодруулснаа: ээж нь харин чиний өрөөг цэвэрлэх гээл өмнө нь цэвэрлэх гэсэн боловч өрөө чинь цоожтой онгойлгож болохгүй байсан юмлдаа

Би: юу яриад байгаан бэ миний өрөө цэвэрхэн байсан шт шалийг нь хүртэл угаачихсан байсан....тэгэхээр та цэвэрлээгүй бол өөр хэн?

Тэр байхнээ

Ээж миний хажуугаар гаран өрөөлүү орохоор бариулыг доош дартал хаалга онгойсонгүй . Би юу болоод байгааг бага зэрэг гадарлах шиг болж ямартайч ээжийг өрөөрүү оруулж болохгүйг ойлгож түүнийг өөр зүйл хийлгэхээр явуулах гэж оролдов.

Би: ээжээ би өрөөгөө өөрөө цэвэрлэж чаднаа Ханбин ирчихсэн байна шт  та түүнд хоол халаагаад өгөөч тэхүү

Ээж надруу дурамчхан байгаа харцаар харснаа: заа тэгье ээ, миний охин ядраад байвал ээждээ хэлээрэй за юу

Би: ойлголоо ээжээ

би ээжийг дагуулан гал тогооны өрөөрүү орж би кофе чанаж ээж хоол халаав харин Ханбин зочны өрөөнд аавтай хамт сууж байлаа. Кофегоо чанаж дууссаны дараа зочны өрөөнд орж ирэхэд аав буйдан дээр ганцаараа сууж байв би ааваас Ханбиныг асуухад аав миний өрөөний зүг хуруугаараа зааснаа өрөөрүү чинь орчихсон тэр чамд цэцэг авчирсан байналээ гэж хэлчихээд үргэлжлүүлэн зурагтаа үзэв. "яагаад ээжийг онгойлгох гэхэд онгойхгүй байсан хаалга Ханбиныг ороход онгойчихвоо? Энэ яаг юу болоод байнаа" намайг өрөөрүү ороход Ханбин цэцгийн ваар барьчихсан угаалгийн өрөөний толин дээрх өнөөх бичийг харан зогсож байв.

Ханбин гайхсан харцаар надруу харан: тэр байна! Гэж чичирсэн хоолойгоор асуух нь намайг гайхшралд оруулахын хажуугаар айдас хүргэж байлаа. Гэнэт  биднийг цочоон хөшиг хийсэн цонх онгойн салхи сэвэлзэхэд Ханбин цонхны өмнө очин "энэ бол ээж байна" гэж хэлэхдээ нүднээс нулимс голын ус шиг урсаж байсан юм. Ханбин надруу эргэн харж "түүнийг яагаад чам дээр ирсэнийг би мэдэхгүй байна гэхдээ энэ бол миний ээж, би чамд хэлж байсан шүүдээ тэр чам шиг байгалийн хүчийг захирдаг байсан гэж, ээж өөд болсныхоо дараа над дээр ирэх бүртээ ийм салхийг салхилуулдаг байсан юм" . Хаалга Ханбинд онгойсон нь ийм учиртай байж, тэгэхээр миний өрөөг Ханбины ээж цэвэрлэсэн байх нь тэр сүнс болсон ч онцгой хэвээр байгаа нь гайхалтай тэгээд бас Ханбинд муу зүйл тохиолдох үед тэр над дээр ирж хэлсэн үнэхээр гайхалтай юмаа ээж хүн гэдэг бие нь үхсэн ч хайр нь хэзээ ч үхдэггүй юм байна. Би Ханбины нулмисыг арчин түүнийг тэврэн тайвшруулав.

Би: ханбинаа түүнийг хажууд чинь байгааг мэдэрч байна уу

Ханбин: тиймээ тэр миний хажууд сууж байна бас миний гарнаас атгаж байна

Энэ үед би эх хүний хайрыг ямар агуу  байдгийг ойлгосон юм.Тэр хэдийгээр хүний орчлонгоос явж өөр ертөнцөд оршиж байгаа ч гэсэн өөрийн хүүгээ цаг минут мөч бүр хайрлаж хамгаалж хажууд нь байсан байна. Гэхдээ тэр ганцхан Ханбины хажууд биш миний ч бас хажууд цаг мөч бүр байсан...

Тэгэхэдээ би түүнтэй ямар холбоотой юм бол?

&quot; Зурхайч &quot; /Дууссан/Where stories live. Discover now