Экс Ноль

191 30 8
                                    

Номын санчийг орж ирэх үед л бид нойрноос бүр мөсөн сэрцгээлээ. Бобби дахиад тавхан минут гэж үглэсээр арай хийж сэрлээ.

Номын санч: гүүү та нар чинь яваагүй байсан юмуу

Ханбин: уучлаарай эгчээ бидэнд заавал олох ёстой ном байсан юмаа

Бобби: аххх яаг хөлдөөд үхчих шахлаа шүү за гялс явцгаая

Би: Бобби хамт явъяаа

Ханбин бид хоёр Боббигийн араас яаран гарлаа учир нь Бобби болгоомжтой байх хэрэгтэй.

Ханбин: Хөөе Баби ясан хурдан алхдаг юм бэ!! Хүлээлдээ!!! Хөөөе!

Бид хоёр түүний араас гүйж очоод хоёр талаас нь сугадлаа.

Би: ингэж ганцаараа явж болохгүй ээ чи одоо аюултай байдалд байгаагаа мартчихсан юмуу

Ханбин: золиг минь наад навч чинь ажиллахаа больчихсон юмуу?

Бобби бид хоёрыг ээлжлэн харж байснаа: Та хоёр одоо хэнбээ? Галзуу юмуу хаашаа юм!!! Намайг Бобби гэдэггүй!!!! Хүн андуураад байна! Мэдрэл муутай амьтад вэ ахххх!

Би: Хан Ханбинаа энэ--

Ханбин: Сая зүгээр байсан биздээ

Би: цаг хэд болж цаг

Ханбин: 9:10 Ясан бээ Нижи ямар нэгэн юм болоо юу

Би: 9:20! 9:20! болж байхад чамд аюул тохиолдсон, сая зүгээр байж байгаад цаг дөхөх үед Бобби өөрийгөө бас биднийг танихгүй байна!

Ханбин: тэгвэл бидэнд одоо 10 минут ч хүрэхгүй хугацаа байна!

Би: Ханбинаа Бобби алга болчихсон байна сая л энд зогсож байсандааа

Ханбин: Ахххх Бобби!! Ямартайч хурдан түүнийг олцгооё

Бид хоёр тэр хавиар түүнийг дуудан хүмүүст зургийг нь харуулан баахан хайсан ч ямар ч үр дүн байсангүй. Харин Ханбин түүнийг олж харсан бололтой чигээрээ гүйхэд би ч бас түүнийг даган гүйсээр бид гудамжинд хоол зардаг мухлагт очиход Бобби санаа амар зогсчихсон амтархан хооллож байлаа. Түүнийг зүгээр байхыг харсандаа баярлан Ханбин бид хоёрын нүүрэнд үл ялиг инээмсэглэл тодорлоо. Ханбин утсаа гаргаж ирэн цаг харснаа "Одоо" гэж хэлээд эргэж харахад мухлаг араасаа шатаж гал хийн баллонд ойртож байлаа. Ханбиныг Боббирүү гүйхэд түүний урдуур нэг залуу гүйн орж Боббигийн гараас татан дэлбэрэлтээс аварч чадсан ч хөөрхий мухлагийг ажиллуулж байсан эгч амиа алдсан юм.

" Зурхайч " /Дууссан/Where stories live. Discover now