13

675 84 2
                                    

Хэдэн хормын дараа та хашгирахаа болилоо. Нааш чиглэх хүний алхаа сонсогдох хүртэл байшинд чимээгүй ноёлсон байв. Би арай хийн толгойгоо өндийлгөж дээш харвал, Юнги надруу харан зогсож байх нь тэр. Тэр юу ч хэлээгүй боловч, сүхээ яг миний урд унаган намайг цочоож орхилоо.

Юнги миний хажуугаар өнгөрөх гэсэн ч, би амжиж шагайнаас нь барьж авав. Ганц шагайнаас нь барьсан нь үнэхээр тэнэг хэрэг. Мэдээж, тэр нөгөө хөлөөрөө толгойг минь бяцлах шахам чанга гишгэлээ.

Тэр хүсвэл чадах л байсан.












Гэхдээ, тэр тэгээгүй.












"Чи үнэндээ үнэхээр тэнэг юм." Юнги хөлөө миний гарнаас салгаад ийн хэлж, цааш явж маскаа авав.

Миний толгой эргэж, давхар биеийнхээ өвдөлтөнд шаналж байсан болохоор түүнийг аль хэдийн миний урд явган суусныг анзаарсангүй.

Тэр маскаа зүүгээд, чихрүү минь ойртон, "Хөвгүүдэд миний ажлын тухай хэлэхгүй байсан чинь дээр шүү, Жонгүги"

















"Чи тэвчээртэй байх юм бол би чамтай ашгаасаа хуваалцаж болох л юм."

Тэр ингэж бувтнаад, сүхээ аван гарч явлаа.

Өөр зүйлгүй, ингээд л явчихлаа.

knock, knock | jungkook [√]Where stories live. Discover now