5

795 91 3
                                    

Намайг тэгж хэлэхэд та өмнө нь байгаагүйгээрээ цайж байсныг би сайн санаж байна.

"Намайг эндээс гаргаач, гуйж байна…" Та бараг л уйлж байлаа.

"Тиймээ, тэгнэ. Амлаж байна."

Гэхдээ би амлалтаа эвдчихсэн, тийм биз?

Би доош бууж урд хаалгаар зугтахаар төлөвлөж байсан ч, шил хагарах дуу доод давхраас дуулдав. Та айсандаа дуу алдаад, гараараа амаа дарлаа.

"Бид доошоо бууж болохгүй, Жонгүг…"

Би толгой дохиод, өрөөнийхөө хаалгыг зөөлөн хаан, ширээнийхээ урд байсан сандлыг хаалганы бариулд тээглүүлэн тогтоов. Дараа нь юу хийхээ мэдэхгүй байсан болохоор миний зүрх сандарсандаа хүчтэй цохилж байлаа.

Та гэнэтхэн цонхруу заав.

"Бид үүгээр гарч болно"

Миний өрөө хоёр давхарт байдаг болохоор би эхлээд таны санааг дэмжсэнгүй. Би таны аюулгүй байдалд санаа зовж байхад та надад үүнээс өөр гарц байхгүйг сануулж байлаа.

Тэгэхэд, миний өрөөний хаалгыг тогших нь сонсогдов.

Хоёр удаан тогшилт.






Тог, тог.






Би таны санааг одоо л дэмжин, цонхоор гарахыг зөвшөөрлөө. Таныг цонхыг онгойлгох үед тогшилт улам хүчтэй болж эхлэв. Нүдэж байгаа мэт чангарсаар байсан ч, гэнэт зогсчихлоо.

"Хурдан, хурдан!"

Би таныг шавдуулан, та цонхоор гарсны дараа хаалгыг хүчтэй зүйлээр цохих нь сонсогдов. Би хаалганы цөмөрсөн хэсгээр ил гарсан иртэй зүйлийг хараад үүнийг сүх гэдгийг төвөггүй олж мэдлээ.

Та аль хэдийн дээвэр дээр гарчихсан байсан болохоор одоо миний ээлж ирэв. Би цонхоор гарах гэж оролдож байхдаа, тэр хүчтэй цохилт, тогшилтыг зогссон байсныг анзаарсангүй. Мөн үүнийг ямар утгатайг ч мэдсэнгүй--
















Таныг хашгирах хүртэл.















"Жонгүг, буцаад ор!"

knock, knock | jungkook [√]Where stories live. Discover now