1

1.6K 113 6
                                    

Тэр орой аав ээж хоёр нэг бизнесс үдэшлэгт явсан байсныг би санаж байна. Бидэнд хийх зүйл байхгүй байсан болохоор зурагт үзэхээр шийдэцгээсэн.

Зурагтаар мэдээ гарч байлаа. Би унтраах гэсэн ч, та намайг болиулсан. Та үнэхээр сонирхсон харагдаж байсан учраас би ч унтраасангүй.

"Сүүлийн үед хүмүүс гэртээ амь насаа алдах тохиолдол ихэслээ."

"Шинжээчдийн дүгнэлтээс үзвэл энэ бүх аллагыг нэг хүн үйлдсэн нь тодорхой байгаа юм.

"Үүгээр дамжуулан бид иргэдийг шаардлагагүй бол гэрээсээ гаралгүй, хаалгаа сайн түгжиж, танихгүй хүнийг гэртээ оруулахгүй байхыг сануулж байна."

Би таны гарыг нэг татаад, цагруу заасан. Аль хэдийн оройн 11 цаг болж байсан ч, бид одоо хүртэл хоолоо идээгүй байв.

Би таныг миний өлсөж буй гэдсэнд нэг юм хийж өгөхийг хүсэхэд, та духыг минь зөөлхөн түлхээд гал тогооны өрөөрүү явлаа. Таныг хоол хийж байхад би зурагтруу нэг хараад мэдээ ямар уйтгартай байгааг бодон нэг эвшээв.

Гэхдээ тэр мэдээ өнөө шөнө юу болохыг бидэнд анхааруулсныг бид яаж мэдэх билээ.










©astaetine

knock, knock | jungkook [√]Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon