2

1K 107 5
                                    

Бид оройн хоолондоо бэлэн гоймон идэцгээлээ. Миний өлссөн ходоодонд хамгийн хурдан хоол болох зүйл гэж та хэлсэн.

Бид хоолоо идэнгээ амьдралын талаар ярилцаж байхад хаалга тогшив.


Тог, тог.


Яг тэр үед миний гэдэс эвгүйрхэхийг мэдэрлээ.

"Аав ээж хоёр эрт ирж байгаа юм байх даа?" Та ингэж хэлээд хаалга тайлахаар босон явав.

"Мм- магадгүй л юм." Би гэдсэн дээрээ гараа тавилаа.

Би өөрийнхөө гэдсийг орой гоймон идсэнээс болж өвдөх гэж байна гэж бодсон ч энэ нэг л танил бус мэдрэмж байв.

Та хаалганы дурангаар нэг хараад, эргэж харахдаа хөмсгөө зангидан "Жонгүг, тэнд- хэн ч алга,"

Би хурдан суудлаасаа босч, таны зүг явлаа. Тэр үед хаалгыг дахин тогшив.


Тог, тог.


Би хаалганы дурангаар харахад миний айдсыг батлах гэсэн мэт хэн ч байсангүй.

"Хэн байна?"

Би таны асуултанд хариулалгүй таныг өөртөө ойртуулж, хойш хэдэн алхам ухарлаа. Та үнэхээр санаа зовсон харагдаж байсан.

"Би ч бас хэнийг ч олж харсангүй."

Яг тэр үед бид дахин тогшилт сонсов.


Тог, тог.


Хоёр удаан тогшилт миний шар үсийг босгож, айдас намайг нөмрөн авч байлаа. Бид хаалганы цаана хүн явахыг сүүдрээр нь харж амжив. Тэр үед би гэлтгүй та ч бас айж байсан. Та миний гарнаас үнэхээр чанга барьж байсан.

"Жонг-"







Байшингийн бүх гэрэл унтарлаа.

knock, knock | jungkook [√]Where stories live. Discover now