3

927 108 6
                                    

Байшинг харанхуй бүрхэхэд та надад улам ойртож айж байгаагаа дахин дахин хэлсээр байлаа. Би таныг тэврэхдээ том өрөөний цонхны цаана хүн явж өнгөрөхийг харав.

Биднийг харсаар байтал тэр хүн байшин тойрон алга болж, би суурин утасруу гүйлээ. Би ээж эсвэл аавруу залгана гэж бодож байсан ч…

Шугам нь тасарчихсан байсан, эгч ээ.

Үүнийг тасалчихсан байсан.

"Утас чинь хаана байгаа юм?"

Намайг ингэж асуухад та "Дээд давхарт" хэмээн шивнэв.

Тэр үед би ч бас утсаа дээд давхарт цэнэглээд үлдээчихсэн байсан болохоор чимээгүйхэн санаа алдлаа.

Би таны бугуйнаас бариад хамтдаа дээд давхарлуу гарч, өрөөрүү чинь оров. Та ширээн дээрээ хайсан ч олохгүй байх шиг байсан.

"Жонгүг…миний утас алга…"

Би танд итгэлгүй өөрөө шалгасан ч, харамсалтай нь байсангүй. Бид яг хажууд байх миний өрөөрүү утсыг маань авахаар орлоо.

Аймшигтай нь, миний утас ч байсан байрандаа байсангүй.

Амлаж байна, эгч ээ, би утсаа--





цонхны тавцангийн булан дээр тавьсан.





Биднийг орж ирэхэд цонх нээлттэй байсныг би санав.

Гэхдээ үнэн хэрэгтээ, би үүнийг онгойлгоогүй, эгч ээ.

Би хэзээ ч орой цонхоо онгойлгодоггүй. Хэзээ ч. Учир нь би дандаа таны үгэнд ордог байсан. Та надад үүнийг аюултай гэж хэлсэн.

Би одоо л таны яагаад тэгж хэлдэг байсныг ойлголоо.

---

"wolf" шинэ хэсэг оруулах уу? яах уу?

knock, knock | jungkook [√]Où les histoires vivent. Découvrez maintenant