XXII

6.9K 399 7
                                    

??: Сэүнаа

Сэүн түүнтэй машин дотроосоо мэндлэн инээмсэглэх нь Гаёоны дүргүйг хүргэсээр Гаёон харан зогсоно.Удалгүй тэр охин инээмсэглэсээр сургууль руу орж Сэүн ч эргэн явлаа.Хонх дуугарах гэж байсан болохоор Гаёон ангидаа ороод Сэүн лүү мессеж бичлээ.

Би: хэн юм??

Сэүн: юу

Би: дөнгөж саяны уулздаг охин чинь гэж явуутал мессеж ирэхгүй байсаар цаг боллоо.Гаёон яг одоо мессежийг хүлээн яг л удахгүй боох гэж байгаа аятай,уур нь хүрэн сууна.Гэтэл хажууд нь нэгэн хүн ирж суухад тэр анзаарахгүй байсаар

Кёнсүү: зүгээр үү??

Би: юу??

Кёнсүү: чи их ууртай харагдаж байна

Би: аан,тийм ээ...би ууртай байна л даа

Кёнсүү: кофе уу...тайвшруулдаг юм

Би: баярлалаа

Багш: та хоёр наад идэх юм аа,гарж ид

Кёнсүү: уучлаарай багшаа гэж хэлээд тэд хичээлээ үргэлжлүүлэн хичээлээ бичиж байгаа ч Гаёоны толгойд зөвхөн Сэүний хэлэх үг л эргэлдэж байлаа.Ингэсээр бүх хичээлийн цаг нь дуусаж Гаёон утасаа ширтэн явсаар гэртээ ирвэл Сэүн ирээгүй байлаа.Тэрний уур дээд цэгтээ хүрж байсан болохоор Сэүн лүү мессеж бичлээ.

Би: яг одоо гэртээ ир эсвэл дахиж би чамтай харьцахгүй гэхэд дахиад л хариу алга.Гаёон төрсөн гэр буюу одоо Лэеийн амьдарч байгаа гэр лүүгээ орлоо.

Лэе: юун сонин хүн бэ??

Би:...

Лэе: ууртай байгаа юм уу??

Би: тэгээд үгүй юм уу??

Лэе: Бэкхён гадаад явчихсан байна лээ

Би: мэднэ ээ

Лэе: яагаад явсан юм бол??

Би: мэдэхгүй ээ

Лэе: үнэхээр мэдэхгүй гэж үү??

Би:...

Лэе: чамд сайн биз дээ

Би:....

Лэе: мэдээд байсан юм аа

Би: яаж мэдсэн юм??

Лэе: илт ажиглагддаг байсан юм???

Би: тэгээд надад хэлэхгүй яасан юм??

Лэе: өлсөж үхлээ,хоол хийгээд өг

Би: битгий уур хүргээд байгаарай...өөрөө хийж ид гэж хэлээд Гаёон өрөөндөө орон ард Лэе "угаасаа ууртай орж ирсэн биз дээ" гэж хэлээд зурагтаа үзсээр үлдлээ.Гаёон өрөөндөө Сэүнээс дуудлага ирэхийг хүлээн хоёр тийшээ холхино.Тэрний уур одоо ч хүрсээр,магадгүй дуудлага иртэл нь хүрэх байх.Гэхдээ тэр хэзээ ч түүнийг залгаж уучлал гуйхаас нааш түрүүлж залгахгүй.Гаёон цонхон дээрээ зогсон тэдний хамтдаа байдаг өрөөг ширтэн зогссоор байж байтал хаалга онгойх чимээ гарлаа.

~Миний үзэсгэлэнт боол~ "COMPLETE"Where stories live. Discover now