VII

10.4K 545 1
                                    

*Болсон явдал*
Каёон,Гаёонаас салаад сургууль руу орж байхдахдаа гэнэт Гаёонд итгээгүй юм,тэр хэдий Гаёонтой тийм ч дотно биш ч эгч нь учир түүнийг Каёоноос өөр мэдэх хүн байхгүй учир хэзээ ч Гаёон тийм юм хийхгүй гэдгийг ухааран эгчээсээ уучлалт гуйхаар эргэн Гаёон дээр очтол хэсэг охидууд түүнийг дагуулсаар явчихсан юм.Каёон ямар нэгэн юм болох гэж байгааг мэдэн цайны газар суух Сэүн дээр очин харсанаа бүгдийг хэлэхэд Сэүн гүйн гарж араас нь нөгөөдүүл нь ч гүйн гарсан юм.*Болсон явдлын төгсгөл *
Крис нэгийг нь заамдаж босгоод: ямар санаатай тэгсэн?
?: Нэг хүн жоохон айлгаад өг гэсэн
Крис: хэн?
?: Сэхи
Тау: Сэхи гэж хэн юм?...Сэүн танидаг юм уу?
Яг одоо Сэүн маш аймшигтай байлаа,Сэхи Гаёоныг оролдсонд хамгийн ихээр уур нь хүрнэ.Сэхиг зүгээр өнгөрөөхгүй гэж дотроо хэлнэ.
Бэкхён: би саначихлаа
Каи: хэн юм?
Бэкхён: Сэүний боол бас-
Сэүн: боль!! Гаёоны дэргэд хамаагүй юм ярих хэрэггүй гээд Гаёоныг дагуулан агуулхаас гарлаа.Харин үлдсэн нь
Лухан: аан Сэүнийг хуурдаг охин
Тау: бас хайртай байсан охин Бэкхён: тийм ээ
Крис: тэгэхээр Сэхи бас зургийг тараасан гэсэн үг үү?
Бэкхён: Тийм ээ
Сэүн Гаёоныг дагуулсаар цайны газар ирэн
Сэүн: биднийг буудлаас гарч байсан зурагны талаар хэлэхэд тэр тийм биш, өнөөдөр тэр зургийг тараасан хүнийг мэдэж байгаа ч би зүгээр өнгөрөөлөө шүү бас дахиж хэн нэгэн Жүн Гаёоныг оролдох хэрэггүй тэр цагт дуусах болно гэж мэдээрэй
*Сэүний талаас*
Биднийг цайны газар сууж байхад нэг охин гүйсээр бид нар дээр ирэн Гаёонд аюул тулгарсан гэж хэлэхэд яагаад ч санаа зовон хар хурдаараа гүйсээр тэр охины хэлсэн газар иртэл нилээн олон залуучууд Гаёоныг хананд шахан тойрон зогсоно.Ард манай нөхдүүд явж байсан учир тэр залуучуудыг алгасан шууд гүйсээр Гаёон дээр очин тэврэн авлаа.Тэр их айсан байсан бөгөөд нулимс нь зогсоо зайгүй урсана.Надаас л боллоо,би тэгэхэд дуудаагүй бол...гэхдээ энэ эмэгтэй өөрийгөө яагаад хамгаалж чаддаггүй юм бол...би яамайг хамгаалхыг хүсэж байна.Би яагаад чамд ингэж их анхаарал тавиад байгаа юм бол инээлгэхийг бас одоо хамгаалхыг бүр яагаад ч юм дэргэдээ байлгахыг...хүсэж байна.
*Зохиогчийн талаас*
Цайны газар тэгэж хэлээд Гаёоныг дагуулан дээвэр дээр гарлаа.
Сэүн: өөрийгөө боолоо болгоход хүргэн байж хүнийг хамгаалж миний өмнөөс нүүр бардам хэрэлдэж байсан чи!!! одоо юу вэ? хүнийг хамгаалдаг юм байж яагаад өөрийгөө хамгаалахгүй байгаа юм?
Би: амнаас үг гарахгүй байсан...би анх удаа л тэгэж хэлмэгдэж үзсэн
Сэүн: ёстой нэг...чамайг дээ
Би: чи намайг боолоо болгохоо болихгүй юм уу?
Сэүн: чи өөрийгөө хамгаалж чадах юм уу? зүгээр миний дэргэд бай!!
Би: юу гэсэн үг юм?
Сэүн: март аа,чи миний боол хэвээрэй шүү
Тэд хэсэг дуугүй суусаар хонх дугарах дөхөхөд дээврээс буун анги луугаа орлоо.Хүн бүр Гаёоныг орж ирэхэд бүгд дагуулан харж байв.Харин Сэүн орж ирсэнгүй
Каи: юундаа харцгаагаад байгаа юм? урагшаагаа хараач гэхэд бүгд урагшаа чимээгүй сууж Сэүн ч орж ирлээ.
Тау: бид зургийг тараасан хүнийг олсон
Сэүн: би аль дээр олчихсон
Багш: за тэгэхээр жил бүр зохион байгуулагддаг "Сургуулийн гоо үзэсгэлэн " тэмцээн энэ чил уламжлал ёсоор зохиогдоно,оролцох нэг нь бүртгүүлээрэй гэж хэлээд хичээлээ эхэллээ.Гаёон одоо дотор нь тайвширсан учир хичээлээ тайван хийж эхэллээ.Хичээлээ хийж суусаар тарах цаг хүргэллээ.Гаёон шууд ангиас гарж байхад хэн нэгэн түүнийг дуудлаа.Эн Каёон байв.
Каёон: цуг харьцгаая
Гаёон ч дуугүй урд нь гаран алхана.
Каёон: уучлаарай
Би: юунд тэр??
Каёон: Таньд итгээгүйд
Би: зүгээр дээ
Каёон: үнэндээ танийг юу бодож байдгийг бид мэдэхийг ямар их хүсдэг гээч
Би:...
Каёон: ээж аав хэлэхдээ...танийг багаасаа бараг л юм дугардаггүй байсан гэсэн...надтай дотно байж миний хайртай залууг сонсож надтай зөвлөгөө өгдөг эгчтэй хүмүүст хичнээн атаархдаг гээч,надад эгч байдаг ч тэр эгч хэнтэй ч юу ч дуугардаггүй гэж хэлэхэд Гаёон эргэн Каёон луу харвал тэрний нүдэнд аль хэдийн нулимс хуралдаж тэр нулимс нь урсчихлаа.Гаёон хэзээ ч дүүгээ ийм бодож байсан гэж бодоогүй,Гаёон хэтэрхий дотогшоогоо хүн учир хэн нэгнийг анзаардаггүй байсан.Дотор нь юу болж байгаагаа хэнд ч хэлдэггүй тийм хүн юу гэж хэн нэгнийг бодох вэ дээ.Гаёон дүүгийнхээ өмнө маш их ичиж байсан учир шууд л хурдан алхсаар автобусанд суун гэрийн зүг ирлээ.Тэр гудамжаар алхахдаа Каёонд атаархана,Каёон харин зүгээр л энгийн хүн,тэр бодож санасанаа хэлдэг,хөгжилтэй,нээлттэй,нөхөрсөг бол Гаёон сонин сонин зуршилтай,дэндүү дотогшоогоо,нөхөрсөг биш,ганцаараа байхын илүүд үздэг,инээддэггүй гээд бүх зүйлээ Каёонтай харьцуулна.Тэр дүүгийнхээ дэргэд маш муу хүн юм гэсэн дүгнэлтэд хүрлээ.Гэртээ ороход ээж аав нь өнөөдөр эрт иржээ.Гаёон ээж аавдаа хальт бөхийсөн болоод өрөөндөө орон хувцасаа солин хичээлийнхээ ширээнд суухад дүүгийнх нь хэлсэн үг бодогдон өөрийгөө бага ч болов нээхээр шийдэн доош буун ээж аав дээрээ очоод
Би: би...та хоёртой ярилцаж болох уу? гэхэд ээж аав хоёр нь гайхан бас баярлан шууд зөвшөөрлөө.
Би: би багадаа ямар хүүхэд байсан
Ээж: чи багадаа юм яридаггүй бас инээдэггүй хүүхэд байсан...тэгээд маш олон эмчид үзүүлж байсан ч бүгд зүгээр байна гэдэг байсан
Тэрнээс цааш Гаёон сонсохыг хүссэнгүй,зүгэээр л босон явсаар өрөөндөө орон цонхон дээрээ очлоо.Тэр бас л одоо өөрийгөө хараагдсан гэж бодож байлаа.Тэр яг л энэ хорвоод төрөх ёсгүй байсан юм шиг санагдаж дотроо шанална.Гэнэт урдаас нь Сэүн харан зогсоно.Тэр чинь түүний хөрш шүү дээ.Сэүн утасаа аван хэн нэгэн лүү залгаж эхэллээ.Удалгүй Гаёоны утас дугаран авлаа.Хэн гэдэг нь тодорхой Сэүн
Сэүн: орой 5 гээд гэрийнхээ өмнө гараад ир
Би: яах гэж??
Сэүн: зүгээр л гараад ир!!
Би: бас машинаар давхих юм биш биз дээ
Сэүн: өөрийгөө хамгаалахдаа ингэж дугардаг ч бол-
Би: ойлголлоо гэсээр утасаа тасаллаа.Утасанд нь мессеж ирэн "би ярьж дуусаагүй байна" гэх мессеж Сэүнээс ирсэн байлаа.Гаёон хариу бичилгүй зүгээр өөдөөс нь ширтэх Сэүний өмнө хэлээ гаргачихлаа.Дахиад утас нь дугарахад Сэүн.
Сэүн: өөхөө энэ охин чинь юу хийгээд байгаа юм?
Би: яасан тэнэг харагдаж байна уу? анх удаа хийсэн болохоо-
Сэүн: юу вэ? ийм юмыг хүртэл анх удаа
Гаёон ичсээр: тийм ээ
Сэүн: пөөх чи ч үнэхээр сонирхолтой юм аа...Gwiyomi (галиглаж яаж бичихийг мэдэхгүй байна) хийж чадах уу?
Би: ганц хэлээ гаргахыг хийж үзээгүй хүн яаж хийх юм бэ?
Сэүн: ядаж яаж хийдгийг нь мэдэх үү?
Би: үгүй...чи надад хийгээд үзүүлчих
Сэүн:...сайн хараарай ганц удаа шүү гэж хэлээд утасаа таслалгүй тавиад өөрөө хийж эхэллээ.Гэхдээ тэр үнэхээр өхөөрдөм харагдаж байв.Харизма төрх нь алга болж яг л жоохон хүүхэд шиг болчив.Гаёоны нүүрэнд нь багаар багаар инээмсэглэл тодорсоор...
Сэүн: ямар байна?
Би: өхөөрдөм байлаа гэж хэлээд инээмсэглэлээ.
Сэүн: одоо чи
Би: гэхдээ-
Сэүн: хийгээрээ боол минь!!
Гаёон утасаа цонхны тавцан дээрээ тавиад Сэүнийг хийж байсныг санан эхнээс нь хийж эхэллээ.Тэр хийж байхдаа үнэхээр ичиж байв.Тэр анх удаа л хийж байгаа шүү дээ.
*Сэүний талаас*
Би түүнд хийж үзүүлэхэд тэр ч хийж эхэллээ.Тэр инээмсэглэн хийнэ,үнэхээр эгдүүтэй бас хөөрхөн байна.Тэр яагаад ийм энгийн зүйлийг хийж үзээгүй байдаг байна аа.Тэр эцэст нь хийж дуусаад ичин хацараа барисаар орон дээрээ хэвтчихлээ.Ичиж байгаа нь хүртэл ийм өхөөрдөм байх гэж.Би ч нойр хүрээд байсан учир орон дээрээ хэвтэн унтахаар нүдээ анилаа.Гэвч нүдэнд минь түүний эего бас инээмсэглэл нь харагдаад намайг унтуулсангүй гэхдээ тэр инээмсэглэлийг бодох төдийд өөрийн мэдэлгүй инээсэглэл тодорно.Тэр охин намайг яачихав аа.Хамгийн дургүй зүйл эегог хийлгээд л ёстой нэг.
*Зохиогчийн талаас*
Энд ч бас унтахаар хэвтсэн Гаёонд эего нь харагдаж унтаж чадсангүй сэрлээ.Цагаа харахад 16:30 цаг болсон байв.Босон усанд ороод кет,женс,сул цамц өмсөөд гарахад яг 17:00 болж байлаа.Гэрийнхээ ч гадаа гарж ирэхэд Сэүн аль хэдийн гарж ирчихсэн түүнийг хүлээж байв.Сэүн юу ч хэлэлгүй түүнд машиныхаа хаалгыг онгойлгож өгөөд өөрөө жолоочийн талаас орж ирэн машинаа асаагаад хаашаа ч юм хөдөллөө.Тэд явсаар нэгэн газар ирэн буухад шөнийн цэнгээний газар байв.
Би: энд яах гэж?
Сэүн: бас л орж үзээгүй биз дээ
Би: тийм ээ
Сэүн: надаас салж болохгүй шүү гээд гарнаас нь хөтөлөхөд Гаёонд яг л тогонд цохиулсан юм шиг болох нь тэр.


~Миний үзэсгэлэнт боол~ "COMPLETE"Where stories live. Discover now