IX

9.1K 476 1
                                    

Каи хамгийн доор нь орж хамгийн дээр Крис байв.Каи арай гэж нуруугаа барисаар босож ирээд
Каи: миний нуруу
Сэүн: та нар юу хийж байсан юм?
Тау: тэр н.н.нөгөө
Би: би явлаа гэж хэлээд түүний гэрээс гаран гэртээ орлоо.Гэрт нь ороход хэн ч алга байв.Тэр нээх тоосонгүй өрөөндөө орон хамгийн түрүүнд хувцасаа солидог байсан бол энэ удаа тэр хамгийн түрүүнд цонхоо дээрээ очлоо.Сэүний цонхтой адил Сэүний бүх зүйл харагдаж байв.Сэүн орон дээрээ хэвтэж,залуус гаран явжээ.Гаёон Сэүнийг удаан ажигласны эцэст тэр угаалгын өрөөнд хувцасаа солилоо.Доор хаалга дуугаран Каёоны дуу гарахад Гаёон доошоо буувал тэд бүгд иржээ.Гэхдээ танихгүй нэг залуу зогсож байв.
Каёон: Эгчээ,өнөөдрөөс манайд амьдрах хүн
Би: хэн болоод?
Каёон: Ээжийн эгчийн хүүхэд буюу манай үеэл
Би: гэхдээ яагаад бид нартай??
Каёон: дөнгөж сая хятадаас ирсэн юм
Ээж: Гаёонаа танилц !!
Би:...
?: Сайн уу? Намайг Зиан Ишин гэдэг гэхдээ энд бол Лэе
Ээж: Гаёонаа
Би: Жүн Гаёон
Ээж: ханиа,Лэеийн өрөөг заагаад өгчих гэхэд Гаёоны аав,Каёон нар түүнээс элдэв янзын асуулт асуусаар дээш гарлаа.Харин Гаёонд огтхон ч хамаа байсангүй,тэрэнд угаасаа иймэрхүү зүйл сонин биш байдаг шүү дээ.Гэхдээ тэрний сонирхолыг татсан бас нэг зүйл,тэр Лэе гэх залуу ээжийнх эгчийн хүүхэд гэсэн гэтэл хятадаас тэгээд бүр хятад нэртэй байгаад тэр гайхсан юм.
Би: ээжээ
Ээж: за,Гаёонаа
Би: энэ Лэе яагаад хятад нэртэй байгаа юм?
Ээж: эрлиз юм л даа,эгч маань хятад хүнтэй суусан юм
Би: аан гэж хэлээд дээш гаран өрөөндөө орлоо.Ээж нь түүнд хэлж байгаагүй юм болов уу? эсвэл Гаёон тоосонгүй юу.Тэр босон цагаа харвал 21:30 тэр ийм орой болсон гэхэд бас гайхна.Клубт ороод,цагдаагийн газар,Сэүний гэр гэж явсаар цагийг өнгөрөөсөн бололтой.Тэр унтахаар хэвтэх гэж байтал хаалга тогшисоор тэр Лэе гэх залуу орж ирлээ.
Лэе: Сайн уу?
Би:...
Лэе: би чамайг мэднэ ээ
Би: яаж??
Лэе: ээж маань чамайг ярьж байсан юм?
Би: тэгээд??
Лэе: чамайг бараг юм яридаггүй бас инээдэггүй гэсэн
Би: тийм ээ,үнэн
Лэе: гэхдээ яагаад?
Би: би унтмаар байна
Лэе: дүүгээсээ тэс ондоо юм гээч гэж хэлээд гараад явчихлаа.Энэ бас л Гаёонд тийм ч сонин зүйл биш учир нь бүх л хүмүүс тэгэж хэлдэг бараг л дандаа сонсдог үг нь бас хүмүүсийн Гаёоныг үнэлэх үнэлэмж.Гаёоны утас дуугарахад авбал Сэүн!!
Би: яасан?
Сэүн: тэр залуу хэн бэ?
Би: юу?
Сэүн: дөнгөж сая өрөөнд чинь орж ирдэг гэж хэлэхэд Гаёон эргэн цонхон дээрээ очвол Сэүн хөмсгөө зангидан цонхон дээрээ зогсоно.
Би: манай х.х.хамаатан
Сэүн: яг уу?
Би: би яагаад чамд худлаа ярьна гэж
Сэүн: тэгвэл ашгүй дээ гэж хэлээд бас л тасалчихлаа.Гаёон юунд тэгэж асуусныг бас гайхаж байв.Тэрээр орондоо орон зүүдний орон луугаа явлаа.Утас дуугарах дуугаар сэрлээ,гэхдээ энэ дуу сэрүүлэгний дуу биш байв.Энэ бол дуудлага байсан бөгөөд Сэүн байв.Бас цаг үүрийн 6 цаг.
Би: юу вэ?
Сэүн: боол минь!! босоорой
Би: яах гэж?
Сэүн: бэлтгэлийн хувцас өмсөөд үүдэндээ гараад ир!!
Би: гэхдэ-
Гаёоны үг хэлэхээс өмнө Сэүн утасаа тасалчихлаа.Мэдээж Гаёонд гарахаас өөр сонголт байхгүй,тэр аль хэдийн Сэүний боол гэдэгтэй эвлэрчээ.Хувцасаа өмсөөд доош бууж байхад хэн нэгэн хажууд нь байх шиг мэдрэгдэн зөөлөн эргэн харвал Лэе!!
Би: чи намайг айлгачихлаа
Лэе: айлгахаас илүү үүрээр чамайг хаачих гэж байгаад байна
Гаёон тоолгүй хажуугаар нь гараад үүд рүү зүглэж байхад
Лэе: АХАА ЭГ-
Ийнхүү Лэеийг орилох гэж байхад Гаёон амыг нь дараад
Би: яагаад орилоод байгаа юм?
Лэе: чи надад хаачих гэж байгаагаа хэлэхгүй байгаа биз дээ,тийм юм чинь ээж аавд чинь хэлье!!
Би: д.д.дасгал хийхээр гарья
Лэе: за за баяртай
Гаёон муухай харсаар гэрээсээ гаран явлаа.Гэрийнхээ үүдэнд гарж ирэхэд Сэүн гараа халаасандаа хийсээр зогсож байв.
Би: хар үүрээр яах гэж байгаа юм?
Сэүн: удахгүй тэмцээн болно...ийм бүдүүн байж яаж түрүүлэх гээд байгаа юм?
Би: чи л бүртгүүлсэн ш д
Сэүн: гэхдээ би чамайг ийм бүдүүн гэж мэдээгүй...за гүйгээд марш!!
Гаёон ч түрүүлэн гүйлээ,гэтэл тэрний хажуугаар Сэүн дугуйтай явж байв.
*Сэүний талаас*
Унтах гэсэн ч нойр хүрсэнгүй,нэг бол ээж нүдэнд харагдаж эсвэл Гаёон харагдана.Орон дээрээ тааз ширтэн хэвтэнэ.Гэтэл Гаёоныг харахыг хүсэж санаж эхэллээ.Би ойрд яагаад байгаа юм бол оо? санаад,хармаар санагдаж,уулзахаар тогломоор санагдаж,эсвэл инээлгэхийг хүснэ.Орноосоо босон цонхон дээр очоод Гаёоны цонх луу харвал тэр унтаж байна.Бараг л хөнжилгүй гэхдээ дотуураа хувцастай.Хэрвээ надаас өөр хүн байсан бол магадгүй гаж донтон ч юм уу? тэгвэл үргэлж энийг ширтэн дагаад дараа нь...больё сонин санагдчихлаа.Гадаа гоё байсан болохоор дугуй унамаар санагдан хувцаслаад дахин Гаёоны өрөө лүү харлаа.Тийм ээ,гоё санаа...би яагаад ганцаараа байна гэж.Ийм үзэсгэлэнтэй боол байхад гэж бодон утасаа аваад Гаёоны залгаллаа.Тэр өөдөөс олон юм ярисаар би түрүүлж тасаллаа.Доошоо буувал гэрээр нэг бэлэн гоймон,пивоны лаазнууд хөглөрнө.Миний бодож байгаа зөв бол залуус манайд хоножээ.Үнэхээр бүтэхгүй хүмүүс юм аа.Гэрээсээ гараад Гаёоны гэрийн үүдэнд ирэн бараг 30 минут зогсны эцэст тэр гарж ирлээ.
Гаёон: хар үүрээр яах гэж байгаа юм? гэхэд надад хэлэх шалтгаан олдсонгүй.Хамгийн түрүүнд орж ирсэн үгээр нь
Би: удахгүй тэмцээн болно...ийм бүдүүн байж яаж түрүүлэх гээд байгаа юм?
Гаёон: чи л бүртгүүлсэн ш д
Би: тэгэхэд би чамайг ийм бүдүүн гэж мэдээгүй...за гүйгээд марш!! гэж хэлэхэд өөдөөс юу ч хэлэлгүй түрүүлэн гүйж эхэллээ.Би ч араас нь инээмсэглэн зогссоор дугуйгаа унан араас нь явлаа.
*Зохиогчийн талаас*
Гаёон гүйсээр хажууд нь дуу дуулан Сэүн дугуй унана.Гаёон ядарж сульдсаар зогслоо.
Сэүн: юу вэ? яав аа?
Би: ядарж үхлээ
Сэүн: ийм жоохон гүйчээд үү? Би ядрахгүй бай-
Би: чи дугуйгаар явсан
Сэүн: ойлголлоо,оронд нь зайрмаг авч өгье!! гэж хэлээд дугуйгаа унасаар явж харин Гаёон сандал дээр суун үлдлээ.Удалгүй Сэүн ч эргэн ирж нэг зайрмагаа өөрөө нөгөө зайрмагаа Гаёонд өглөө.
Би: гэхдээ би яагаад турах ёстой юм?
Сэүн: чи тарган
Би: харин ч туранхай,би хэзээ ч таргалж байгаагүй
Сэүн: үгүй ээ,чи тарган
Би: гэхдээ би тарган биш
Сэүн: эзэн чинь тарган гэсэн бол тарган за юу?
Би: гэхдэ-
Сэүн: явцгаая!!
Би: гэр ямар хол байна аа
Сэүн: суучих
Би: юу ?
Сэүн: ард суу!! гэхэд Гаёон явсаар ард нь суулаа.
Сэүн: бүсэлхийнээс тэвэр,тэгэхгүй бол унана шүү гээд Гаёоны гарнаас барин өөрийнхөө бэлхүүсээр тэврүүлэн хөдөллөө.Харин Гаёонд үнэхээр сайхан байв.Тэр дугуй унаж чаддаггүй бас унаж үзээгүй.Бас Сэүний нуруу үнэхээр дулаахан байв.Тэд явсаар гэрийнхээ үүдэнд ирэн буухад Сэүний гэрээс залуус ч гарж ирлээ.
Тау: юу вэ? өглөө болзоод л
Сэүн: битгий сонин юм яриад бай!!
Бэкхён: тэгээд юу хийсэн юм?
Би: Сэүн намайг тарган байна гэсэн
Лухан: юу вэ? ийм өөдөсхөн амьтныг
Крис: чиний билгийн нүд зүгээр биз!!
Тау: тэр бараг л дэлхийн миссд явсан ч болохоор байна
??: Гаёон хэн бэ?


~Миний үзэсгэлэнт боол~ "COMPLETE"Where stories live. Discover now