XIV

7.8K 453 0
                                    

Сэүн: чи дөнгөж сая эзнийхээ үгийг зөрччихлөө
Би: ямар үг?
Сэүн: гэр бүл бас надаас өөр хэнтэй ярихгүй гэсэн үгийг
Би: тийм юм гэж хаана байсан юм? тийм эзэн ч байдаггүй юм
Сэүн: би тэгвэл байна гэж хэлээд бас л хөмсөгөө зангидсаар түрүүлэн алхаж,Гаёон ард нь дуугүй л доошоо харсаар дагаж явна.Гэнэт Сэүн эргэн харан зогсоход доошоо харж явж байсан Гаёон Сэүний цээжийг мөргөж орхиллоо.
Гаёон муухай харсаар: юу вэ?
Сэүн: миний бэлэг хаана байна?? гэхэд Гаёон цүнхээ ухаж байхдаа Тауд өгсөнөө саналлаа.Магадгүй залуус ч мэдэхгүй явж байгаа байх.
Би: тэр,нөгөө
Сэүн: юм аваагүй юм биш биз дээ
Би: уг нь ч авсан л да-
Сэүн: Залуусд авчихаад эзэндээ болохоор байхгүй тэ?
Гаёоныг юм хэлэхээс өмнө Сэүн уурласаар хурдан хурдан алхан Гаёоныг орхин явчихлаа.Сэүний эцэг эх нь бага байхад нь хэзээ ч салахгүй үүрд хамтдаа гэж хэлдэг байсан ч түүний эцэг эх нь салахад тэр маш ихээр гомдож,сэтгэлийн шарх эдлэж байсан юм.Тэр хэзээ ч залуусаас өөр хэн нэгэнд итгэхгүй бас хэн нэгэнд гомдохгүй гэж өөртөө амласан юм.Яагаад гэвэл хэн нэгэнд итгэл тавьж,тэр нь хэзээ нэг өдөр сүйрвэл тэр гомдож сэтгэл нь шархална гэдгийг мэдсэн учраас.Тэр энэ удаа Гаёонд үнэхээр гомджээ.Сэүн хурдан алхсаар Гаёоныг орхин таксинд суун явж,Гаёон ард нь яах аа мэдэхгүй,зогсож байгаад эргэн Крисийн гэр лүү явлаа.Тэр Сэүнийг гомдоосоноо үнэхээр сайн мэдэж байсан учир тэрхүү бэлгийг өгөхөөр шийдэн алхлаа.Гэтэл гэнэт бороо орж,Гаёон шүхэргүй явж байсан учир шалба норох нь тэр.Тэгсэн ч тэрээр шантралгүй алхсаар...америкт дунд ангид байхад тэр нэг солонгос хүүтэй үргэлж өрсөлддөг байсан юм.Тэгэхэд л тэр хүүг хожихын тулд шөнөжин,хонон хичээлд давтдаг байхад л шантраагүй юм.Гэхдээ энэ удаа тэр хичээлийн төлөө биш,хайртай залуугийнхаа төлөө явж байна.Тэр гэнэт зогсон бодолд нь нэгэн ийнхүү бодол төрөх нь тэр.Тэр яагаад бороонд норон тэр юуны төлөө,ингэж явж байгаа билээ.Тийм ээ,тэр Сэүнд өгөх зүүлтний төлөө явж байна.Гэхдээ яагаад ердөө зүүлтний төлөө гэж...хажуугаар нь зөрөн өнгөрөх шүхэрэн доор явах хосууд,хөтлөлцөн гүүйх хосууд,кафе дотор суун инээлдэх хосууд хаа сайгүй байх хосуудыг харан сая л хүлээн зөвшөөрөв.Гаёоны хүйтэн сэтгэл Сэүнд аль хэдийн дуралжээ.Тийм ээ Гаёон Сэүнд хайртай гэдгээ хүлээн зөвшөөрж чадлаа.Тэрний урууланд инээмсэглэл тодорсоор өөртөө итгэлтэй алхсаар Крисийн гэрийн гадаа ирэн хаалгийг зөөлөн тогшиход хэдэн хормын дараа хаалга онгойн Бэкхён хаалга тайлж байх нь тэр.
Бэкхён: хүүе охин минь бороонд нороод юу хийж яваа юм?,Сэүн хаана байна гээд Гаёоны эргэн тойрныг хараад
Бэкхён: цугтаа ирээгүй юм уу?
Би: Тау байна уу?
Бэкхён: эхлээд ор!!
Би: хэрэггүй ээ,Тауг дуудаад өгөөч
Бэкхён: эхлээд орсон дээр биш үү?
Би: зүгээр ээ
Бэкхён: ойлголлоо гэсээр хаалгаа хаалгүй орхин цааш яван удалгүй Тау бас бусад залуус ч хүрж ирэн
Тау: яасан?
Би: зүүлт??
Тау: аан тийм гэж хэлээд өмдний халаасаа ухан гаргаж өгөөд
Тау:...арай-
Лухан: арай энээс болоод Сэүн чамайг ганцааранг чинь явуулсан юм биш биз??
Би: үгүй ээ
Крис: тэгээд Сэүн яасан?
Би: гомдоод явчихсан
Крис: хүүхэд зангаа засахгүй юм аа...хүргээд өгье гэсээр Гаёоныг дагуулан грашруугаа орон машинаа гаргаж ирэн Гаёоныг суулгаад Гаёоныг гэрийн зүг хөдөллөө.
Крис: Чи Сэүнд сайн тийм үү?
Би: юу??
Крис: санаа зовох хэрэггүй шүү,би сайн зөвлөгч
Би:...
Крис: хэлж чадахгүй нь үү?
Би:...
Крис: тэгвэл би хэлээд өгье!...чи Сэүнд сайн бас Сэүн ч чамд сайн гэхэд Гаёон гайхан Крис рүү харвал Крис худлаа хэлээгүй нь царайнаас нь мэдэгдэж байв.
Гаёон өмнө нь Лэеийг хэлэхэд итгээгүй ч одоо бол бүрэн итгэллээ.Крис хэзээ ч худлаа ярих бас Бэкхён,Каи,Тау нар шиг ийм зүйлээр тоглох хүн биш гэдгийг Гаёон мэдсэн учир итгэсэн нь энэ.Тэд дуугүй явсаар гэрийн гадаа ирэхэд баярласанаа илэрхийлсээр буулаа.Тэр гэртээ орохоосоо өмнө Сэүн гэрийг нэг харчихаад гэрлүүгээ орлоо.Гэртээ ороход байдаг л хүмүүс байсаар,хийдэг юм аа хийсээр байж байв.Өрөөндөө ороод нойтон хувцасаа тайлан гэрийн хувцасаа өмсөж байхад нэгэн зүйлийг олж харлаа.Өрөөнийх нь буланд том цаасан дээр нэгэн охиныг зурсан байх юм.Гаёон дөхөн очин харвал тэр охин Гаёон байх бөгөөд улаан үстэй зураг нь биш,хар богино үстэй байсан бас инээсэн байв.Тэр өөрийгөө хэзээ ч ингэж инээдэг гэж мэдээгүй бөгөөд тэр зургийг хараад эхэндээ өөрийгөө ч гэж таниагүй юм.Гэхдээ хэн ингэж зурсан байж болох вэ? Каёон зурж чадахгүй,ээж аав нь үүнийг зураад сууж байх завтай ч хүмүүс биш,тэгэхээр Лэе.Гэнэт бие нь хүйт дааж,толгой нь эргэж,нүд нь харанхуйлж эхлэв...нүдээ нээн харвал орон дээрээ хэвтэж байх бөгөөд одоо ч бие нь хүйт дааж,хүнд оргиж байв.Удалгүй хаалга онгойн Каёон,Лэе 2 орж ирлээ.
Каёон: эгчээ
Би: мм?
Лэе: яах гэж бороонд явсан юм?
Би: би яасан юм?
Каёон: намайг орж ирэхэд та ухаан алдчихсан байсан
Лэе: маш өндөр халуунтай байна
Би: ээж аав мэдсэн үү?
Каёон: үгүй
Би: битгий хэлээрэй
Тэр эцэг эхийнхээ санааг зовоохыг хүссэнгүй.Каёон,Лэе нар гаран явж Гаёон орон дээрээ дээш харсаар үлдлээ.Тэр одоо нэг зүйлийг маш ихээр хүсэж байлаа.Тэр бол Сэүнийг харахыг яагаад ч юм Сэүнийг харвал хурдан тэнхрэх юм шиг,бие нь зүгээр болох юм шиг санагдаж байв.Нүдээ анин Сэүнийг бодсоор аль хэдийн зүүдний ертөнцдөө очин Сэүнтэй уулзаж байлаа.Маргааш нь бас л амралтын өдөр буюу ням гариг Гаёон орондоо хэвтсээр өдрийг өнгөрөөлөө.Үе үе Лэе Каёон нар орж ирэн түүнтэй юм ярисаар өдрийг өнгөрөөлөө.Гэвч нэг л зүйл Гаёоны сэтгэлийг зовоож байв.Сэүн тэр өчигдөрөөс хойш Гаёон луу залгасангүй.Уг нь Сэүн шиг ааштай хүн бол бараг л минут бүрт залгаж байгаа.Оройн 22 цаг болж маргааш хичээлтэй учир унтахаар хэвтэж байхад түүний хүсэн хүлээж байсан тэр хүн залгаллаа.Гаёон дугаарыг нь харах төдийд л хорвоогийн хамгийн жаргалтай хүн болж хөөрч баярласаар авлаа.
Сэүн: гараад ир!! гэж хэлээд тасалчихлаа.Бас түүний хоолой тийм ч сайнгүй сонсогдож байсанд бас түүний хүйтэн хөндий хэлсэн хоёрхон үг Гаёоны хүсэн хүлээсэн үг биш байсанд тэрээр гомдож эхлэх нь тэр.Гэхдээ тэр баярлан босоод дээгүүрээ цамц өмсөөд зөөлхөн алхсаар гэрээсээ гарлаа.Хашааны үүдэнд ирээд гарвал хэн ч алга байх бөгөөд гайхсаар зогсож байтал түүний нуруу халуу дүүгэн чихэнд хэн нэгний амьсгал мэдрэгдэж байв.


~Миний үзэсгэлэнт боол~ "COMPLETE"Where stories live. Discover now