XVI

8K 419 3
                                    

Гаёон утасаа таслах гэж байтал Сэүн дуудлаа.
Би: яасан??
Сэүн: манайд ороод ир!!
Би: юу???
Сэүн: би өглөөний цайгаа ганцаараа уумааргүй байна
Би: надтай цуг уух гэж үү?
Сэүн: энэ эзний чинь тушаал шүү
Би: гэхд-
Гаёоныг юм хэлэхээс өмнө Сэүн утасаа тасалчихлаа.Гаёонд гэнэт нэгэн бодол төрөн гомдох шиг болов.Сэүн Гаёоныг найз охин гэдэг утгаар биш,боол гэдэг утгаар харьцаж байгаа юм болов уу? Гаёон эзний тушаал гэж хэлээгүй байсан ч очих л байсан гэтэл зүрх сэтгэл нь Сэүн лүү тэмүүлэн цохилж байсан учир Сэүний гэрлүү орохоор шийдэн гаран гэрийнх нь үүдэнд ирээд хашааны кодыг мэдэхгүй учир Сэүнлүү залгаллаа.
Би: гэрийн чинь гадаа байна гэж яг л анх харьцаж байсан шигээ хүйтэн харьцахад Сэүн сонин болох нь тэр.Гаёон зүгээр л Сэүний эзний тушаал гэх үгэнд гомдсон байгааг Сэүн аль хэдийн ойлголлоо.
Сэүн: код нь 0416 гэж бас л хариуд нь хүйтэн өнгөөр дуугараад тасаллаа.Гаёон тэрхүү кодыг нь хийн үзвэл онгойчихлоо.Дотор нь ороод гэрийнх нь кодыг бас л түүний хэлсэн 0416 гэх кодоор хийхэд онгойчихлоо.Хаалгийг онгойлгосоор дотор нь орон гуталаа тайлаад алхаж байтал араас нь хэн нэгэн тэврэх нь тэр.Гэтэл цаад гал тогооны өрөөнөөс Сэүн гарж ирэхэд Гаёон гайхан хурдхан шиг холдон эргэж харвал Бэкхён байв.
Сэүн: юу хийгээд байгаа юм?
Бэкхён: би Гаёоныг тэвэрсэн юм
Сэүн: яасан гэж??
Бэкхён: бидний найз охин болохоор
Сэүн: хэн хэний найз охион??...наад охин чинь миний найз охин гэж хэлээд Гаёоны гараас атгаад дээш гаран өрөөлүүгээ орлоо.
Би: Бэкхён танайд юу хийж яваа юм??
Сэүн: залуус бүгд байгаа гэж хэлээд гараас нь татаад зөөлхөн цээжиндээ наалаа.Гаёон одоо ууртай байсан ч Сэүнд ингээд тэврүүлж байхыг илүүд үзэн уурласан шалтгаанаа түр хойш нь тавин зөрүүлэн Сэүнийг тэвэрлээ.Гаёоны өндөр Сэүний цээжээр буюу зүрхэн тушаа хүрдэг учир бас Гаёоны зүүн чих,Сэүний зүрхэнд наалдсан байсан болохоор Сэүний зүрхний цохилт маш сайн сонсогдож байв.Тэрхүү цохилтыг сонсоод Гаёоны нүүрэнд маш том инээмсэглэл тодорч аз жаргалд умбах нь тэр.
Сэүн: миний үгэнд ууралчихсан биз дээ?
Би: тийм ээ,бас гомдсон
Сэүн: тэгэж хэлэхгүй бол чамайг орж ирэхгүй байх гэж бодоод
Би: тэгэж хэлсэн хэлээгүй би ирэх л байсан Сэүн: нээрээ юу??
Би: тийм ээ...гэхдээ залуус байхад яагаад ганцаараа хоол иднэ гэж??
Сэүн: тэр үү??,тэр нөгөө...шалтгаан гэх юм уу даа
Би: гэхдээ би хоолоо идээгүй гэхэд Сэүн түүнээс гарнаас нь хөтлөөд
Сэүн: тэгвэл бууж идэцгээе гэж хэлээд гарах гэж байгаад түр зогсон үүд рүү харж байгаад гарыг нь тавин чимээгүй алхсаар хаалгаа татан онгойлвол залуус бас л нурж орж ирэх нь тэр.
Сэүн: хүний яриа битгий сонсож бай!!!
Каи: энэ Таугийн санаа байсан
Крис: үнэхээр та хоёр үерхэж байгаа юм уу?
Сэүн: тийм ээ
Лухан: надад бол Гаёоныг чамд өгөхөд хайран л байна
Сэүн: наадах чинь юу гэсэн үг юм??
Крис: тэгсэн ч бид чамд найз охиноо өгөмөөргүй байна
Сэүн Гаёон луу эргэн хараад: намайг эсвэл залуусыг сонго!! гэхэд яагаад ч юм Гаёонд Сэүнээр тогломоор санагдаад
Би: наадах чинь ямар хэцүү юм бэ??
Сэүн: юу вэ? яагаад намайг шууд хэлчиж чадахгүй байгаа юм??
Би: тэр нөгөө-
Сэүн: за за,би явж хоолоо идлээ гээд бараг хашгирах шахуу хэлээд өрөөнөөс гаран явлаа.
Би: Сэүн ийм хартай юм уу?
Бэкхён: би ийм хартай гэж бодож байсангүй
Крис: Сэхид хайртай байхдаа ч ийм хар-
Би: Сэхи??
Лухан: тэр нөгөө юу ч биш дээ
Би: зүгээр ээ,надад хэлчих
Лухан: чи Сэүнээс өөрөөс нь сонссон нь дээр байх гэж хэлээд залуус бас л буун гарлаа.Харин Гаёон тэр Сэхи охины тухай улам л сонирхол нь хөдлөн сонсохыг хүсэж байлаа.Гэхдээ Гаёон бараг л гадарлачихсан сая Крисын хэлсэн "Сэхид хайртай байхдаа ч" гэдэг үгнээс тэр бараг л мэдчихсэн.Харин Сэхи,Сэүнд маш том шарх үлдээсэн гэдгийг ч мэдсэн.Энэнд Гаёон эмзэглэсэнгүй,тэрэнд өнгөрсөн бас ирээдүй нээх чухал биш зөвхөн одоо байгаагаараа амьдардаг хүн болохоор одоо байгаа Сэүн,өөрт нь хайртай гэдэг л чухал байв.Тийм ч учраас Сэүнээс асууж тэрхүү шархыг нь хөндөлсөхийг хүссэнгүй.Зүгээр л инээмсэглэсээр доош буун хоолны ширээнд очлоо.Залуус суун хоолоо идэж байхад Сэүн тэдэнлүү муухай харан суухад нь залуус инээлдэн,Сэүнээр тоглон сууна.Гаёон явсаар Сэүний хажуу талд очин суугаад хоол руу харвал захиалгийн хоол байв.Харин тэр хоолыг залуус дуртай,дургүй идэн суух нь үргэлж захиалгийн хоол иддэгийг илтгэж байв.
Би: үргэлж захиалгийн хоол иддэг юм уу?
Бэкхён: Сэүн эсвэл Крисынд очсон тохиолдолд л
Би: би хоол хийгээд өгөх үү? гэхэд залуусын нүд нь гэрэлтэн
Крис: хийж чадна гэж үү?
Би: яг хийж үзээгүй ч,ном зохиолоос уншиж байсан юм байна
Сэүн: тэгээд чадна гэж үү?
Би: би бол итгэлтэй байна гэхэд залуус ч даган "би итгэж байна" хэмээн орилолдож байв.
Би: харин хичээлийн цаг болох гээд байна
Каи: өнөөдөртөө тасалчихья
Лухан: тэгье
Харин бусад нь дуугарсангүй,энэ ч дэмжиж байгааг илтгэж байгаа юм.Гаёон хэзээ ч хичээл таслах нь битгий хэл,бодож ч байгаагүй билээ.Залуусыг ч ингэж хэлэхэд Гаёон анх удаа л хичээл таслах талаар бодсон юм,эцэст нь тэр зөвшөөрлөө.Тэрний зөвшөөрсөн шалтгаан нь тэр нэг удаа ч болов хөгжилдөхийг хүсэж,хөгжилдөхөд залуус ч сайн гэдгийг мэдсэн учир тэр зөвшөөрсөн юм.Одоо залуус том өрөөнд видео тоглоом тоглож,Сэүн ганцаараа гал тогоонд сууна.Гаёон байгаа бүх хүнсээр нь ямар хоол хийж болохыг бодсоор...нэг л мэдэхэд хоол нь аль хэдийн болжээ.
Сэүн: анхны бүхнээ надад өгнө гэж бодсон юмсан
Би: хоолыг анх удаа хийж байгаа болохоор сайн хийж чадахгүй,дараа нь туршлагатай болоод хийж өгье за
Сэүн: ойлголлоо...нээрээ би гомдсон байгаа
Би: яагаад??
Сэүн: чи түрүүн бараг л залуусыг сонгох гэж байсан
Би: тэр чинь тоглож байсан юм аа
Сэүн: яаж батлах юм??
Би: харин яах уу?
Сэүн: мэдэхгүй юм даа
Гаёон яахаа мэдэхгүй байсан ч номноос нэгэн аргийг санан хийхээр зориглолоо.Тэр зөөлөн нүүрэнд нь дөхсөөр урууланд нь ойртох гэж байтал утас нь дуугаран тэрхүү үнсэлтийг зогсоох нь тэр.Гаёон утасаа авахад Лэе.
Би: яасан??
Лэе: хичээлдээ яагаад яваагүй юм??
Би:...
Лэе: би Сэүний гэрийн гадаа байна гэж хэлээд утасаа тасалчихлаа.
Сэүн: хийх гэж байсан зүйлээ гүйцээ!!
Гаёоны утасанд мессеж ирэхэд аван уншвал...Гаёон тэрхүү мессежийг уншихаад хурдхан гүйн гарлаа.


~Миний үзэсгэлэнт боол~ "COMPLETE"Where stories live. Discover now