VI

9K 547 0
                                    

Тэрхүү мессеж нь Сэүн,Гаёон нарын буудлаас гарж буй зураг бас тайлбар нь "Гаёон Сэүний боол нь биш болохын тулд түүнд биеэ үнэлжээ" гэсэн тайлбартай байсан юм.Яг одоо Гаёоны дотор шатаж байна,тэр хэлмэгдчихсэн шүү дээ.Түүний хамгийн дургүй зүйл хэлмэгдэх.Сэүн түүн рүү харж байгаад эргэн явсаар анги руугаа орчихлоо.Хүн бүр түүнлүү харан хоорондоо шивнэлдэнэ."Арайч дээ,боолыг нь аятайхан хийж байгаад болино,биеэ үнэлээд " гэх мэтчилэн түүнийг муулж байгаа нь түүнд сайн гэгч нь сонсогдож байв.Гаёон худлааг нь мэдэх ч үнэхээр байдалд орж байв.Тэр хэзээ ч ингэж хэлмэгдэж бас ийм байдалд орж байсангүй.
?: ичмээр юм,ийм хүнтэй нэг сургуульд сурж байх гэж дээ.Энэ охин Сэхи байлаа.Хэн ч тэр зургийг тараасан юм бүү мэд.
Би:...
?: Би ч бас тэрний боол нь хийж явсан гэхдээ чам шиг биеэ үнэлээгүй юм шүү
Гаёон юм дуугарж чадахгүй зогссоор л...тэр бараг юм яридаггүй учир хэрүүл хийж чадахгүй өөрийгөө ч хамгаалж чадахгүй тийм л охин.Хэн нэгэн түүний бугуйнаас хөтлөн энэ Сэүн байв.Тэд Сэүнийг ирэхэд бүгд холдон ганцхан Сэүний өмнө Сэхи л зогсож,бүх хүн түүнлүү айсан харцаар харна.
Сэүн: тэр чам шиг биш,чамаас өөр хүн юм шүү гэж хэлээд бугуйнаас хөтөлсөн хэвээр дагуулсаар ангидаа орж ирэн суулаа.Гаёон одоо ч байдлаас гарж чадсангүй.
Лухан: юу вэ? энэ үнэн юм уу?
Сэүн: мэдэхгүй ээ
Каи: юу мэдэхгүй гэж?
Крис: үнэхээр тэр чамд биеэ үнэлсэн юм уу?
Сэүн: мэдээж үгүй,энэ эмэгтэй надад биеэ үнэлэх юм шиг харагдаж байна уу?
Бэкхён: би та нарт үгүй гэж хэлээ биз дээ
Крис: ашгүй дээ
Каи: гэхдээ хэн энэ цуурхалыг тараасан байж болох уу?
Сэүн: мэдэхгүй ээ
Бэкхён: мэдэж байгаа юм гэж байна уу?
Сэүн: мэдэхгүй ээ гэж хэлээд толгойгоо ширээн дээр тавихтай зэрэгцэн багш орж ирэн хичээл эхэллээ.Гаёонд одоо яах ёстой тухай л бодно.Нэг л мэдэхэд завсарлаж хоолны цаг боллоо.Гаёон зөөлөн алхсаар сургуулиас гаран сандал дээр суулаа.Тэр Сэүнтэй учирсанаас хойш үзээгүй зүйлээ үзэж байна,тэрний тайван байсан амьдралд Сэүн орж ирэн бусниулж байна шүү дээ.Гаёоныг сандалд дээр сууж байхад Каёон хүрж ирэн
Каёон: эгчээ
Би:...
Каёон: Энэ үнэн юм уу?
Би:...
Каёон: би таныг ийм гэж бодсонгүй,ээж аав энийг чинь сонсвол...үнэхээр итгэхгүй нь
Гаёон хэнд ч юуг ч тайлбарлахыг хүсэхгүй байв.Тэр хэнтэй ч юу ч яримааргүй санагдаж байсан учир юу ч хэлсэнгүй.Каёоны нүднээс нулимс урссаар гүйн сургууль руу орлоо.Гаёон ч сууж байтал хэсэг охидууд гүйж ирсээр "Чамайг Сэүн дуудаж байна" гэхэд Гаёон ч Сэүнтэй ярилцахыг хүсэж байсан учир дуугүй тэднийг даган явлаа.Тэд түүнийг дагуулан явсаар сургуулийн арын агуулахад дагуулж ирэв.Харин тэнд сургуулийн хэсэг залуучууд байж байхад л Гаёон энд Сэүн байхгүйг мэдэн эргэн гарах гэхэд урдаас нь бас хэсэг залуучууд ирж байв.
1 залуу: Сэүнд биеэ үнэлж болдог юм чинь бид нартай болно биз дээ гэж хэлээд түүн рүү бага багаар дөхөн Гаёон ч бага багаар арагшаа ухарсаар хананд тулж ирлээ.Гаёон үнэхээр айж байв,бас л тэр ингэж айж үзээгүй билээ.Нулимс нь урсан хацар даган урсаж,үг амнаас нь унахгүй.Гэнэт хаалга онгойн хэсэг залуучууд орж ирлээ,мэдээж тэд Эксо байсан юм.Сэүн Гаёоныг чиглэн ирж тэврэн үлдсэн нь тэр залуучуудыг зодож байв.Гаёонд энэ тэврэлт энэ залуу үнэхээр дотно бас дулаан санагдаж байв.Сэүнийг харахад л дөнгөж сая мэдрэгдэж байсан тэр айдас ор мөргүй алга болж,тайвшрал мэдрэгдэж байлаа.
Сэүн: яагаад үгүй гэж хэлэхгүй байгаа юм? Яагаад тэгээгүй гэж хэлэхгүй байгаа юм? Яагаад өөрийгөө хамгаалах үг хэлэхгүй байгаа юм?...гаднаасаа хүйтэн хөндий,зоригтой мэт харагддаг мөртлөө дотроо өөрийгөө ч хамгаалж чадахгүй охин юм гээч...миний буруу чамайг дууддаг нь миний буруу



~Миний үзэсгэлэнт боол~ "COMPLETE"Where stories live. Discover now