XV

7.7K 458 2
                                    

Гаёоны араас тэврэх хүнийг Гаёон үнэрээр нь шууд танилаа.Энэ бол Сэүн байв.Хэрвээ хэн нэгэн Гаёоны оронд байсан бол шууд л эргэн алгадах байсан гэтэл Гаёон Сэүнд сайн учир ингээд зогсож байхыг илүүд үзэн дуугүй л зогссоор...
Сэүн: чи надад сайн...тийм биз дээ??
Сэүнийг ингэж хэлэхэд Гаёон үнэхээр ичиж байв,тэгсэн ч түүний энгэрээс холдохыг хүссэнгүй.Крис,Лэе нарыг ингэж хэлэхэд ичээгүй атал Сэүнийг ингэж хэлэхээр Гаёон нуугдмаар эсвэл Сэүний нүд рүү хармааргүй санагдаж байв.
Би:...
Сэүн: яагаад хариулахгүй байгаа юм?
Би:...
Сэүн: яагаад надад өгөх гэж тэр зүүлтний араас усан бороонд явсан юм??
Сэүн,Тэр залуусаас энэ бүхнийг сонсжээ.
Сэүн Гаёоныг энгэрээсээ салгаад эргүүлэн өөрлүүгээ харуулахад Гаёон Сэүний нүд рүү эгцэлж харалгүй,доош харан зогсоно.
Сэүн: хэрвээ надад сайн бол...надтай үерхэх үү? гэхэд Гаёон эгц дээшээ харан Сэүний нүд рүү харахад Сэүн огтхон ч тоглосон шинж алга байв.
Сэүн: Би чамд сайн бүр хайртай...энэ хэдэн долоо хоногийн дотор л чи намайг өөртөө татсан...өдөр ирэх тусам чи намайг гүн дурлуулж байна гэхэд хэн хэнийх нь зүрх хүчтэй цохилж байв.Сэүн энэ үгийг хэлэхийг хүсэж,зориглож энд ирсэн нь биеллээ оллоо.Гаёон хэсэг дуугүй зогсож байгаад зориг гарган
Би: Тийм ээ,би чамд сайн
Сэүн: тэгвэл надтай үерхэх үү?
Би:...тийм ээ гэж хэлэхэд Сэүн инээд алдан хүзүүнээс нь барисаар цээжиндээ тэвэрлээ.Энэ цаг мөчөөс энэ тэврэлтээс хойш тэд үерхэж байна.Удаан хугацааны дараа тэд холдсоор
Сэүн: орж амар даа...маргааш цуг явь гэж хэлээд Гаёон луу дөхөн духан дээр нь зөөлхөн үнсээд хашаа руу нь оруулж өгөөд өөрөө гэрлүүгээ орлоо.Гаёон анх удаа ингэж хүнд дурлаж,хүнтэй үерхэж үзэж байгаа тул үнэхээр жаргалтай байв.Инээсээр өрөөндөө ороход Лэе нөгөө Гаёоныг хөрөг зургийг харан зогсож байв.
Би: юу хийж байгаа юм?
Лэе:...
Би: яагаад хүний өрөөнд дураараа орж ирээд байгаа юм?
Лэе: Сэүнтэй үерхээд байгаа юм уу?
Би:...хүний өрөөнд зөвшөөрөлгүй орж ирэхээ боль!!!
Лэе: миний асуултанд хариулахгүй юм уу?
Би: чамд хамаатай гэж үү?
Лэе: тийм бололтой...гэхдээ тэр халгай чамайг дэлгэрэхэд гай болно гэж бодохгүй байна уу?
Би: яагаад халгай гэж?? Бид хамтдаа цэцэглэнэ ээ
Лэе: халгай цэцэглэдэггүй юм гэсээр гараад явчихлаа.Гаёон Лэеийг яг ямар санаатай ингээд байгааг үнэхээр ойлгохгүй байв.Тэр саяханаас тэрний амьдралд орж ирсэн мөртлөө яг л түүнийг мэддэг юм шиг, цоо хараад байгаа юм шиг.Гэсэн ч энэ Гаёонд тийм ч сонин байсангүй хамгийн сонин нь тэр Сэүнтэй үерхэж байгаа шүү дээ.Унтахаар орондоо ороод хэвтэж байтал утасанд мессеж ирэх дуугаар аван уншвал "Сайхан амраарай,миний үзэсгэлэнт боол" гэх мессеж Сэүнээс ирсэн байлаа.Хэдий боол гэх үгийг ашигласан байсан ч Гаёонд үнэхээр гайхалтай мэдрэмж бас аз жаргалыг бэлэглэж байлаа.Нүдээ нээхээс шувууд жиргэх нь түүнд аль хэдийн өглөө болсоныг илтгэж байв.Гаёон зөөлхөн нүдээ нээвэл өглөө болж,өчигдөр хүртэл үргэлжилж байсан тэнгэр цэлмэж нар гарсан байв.Гаёоны хувьд 18 жил үргэлжилсэн өглөө дундаас хамгийн сайхан өглөө болж байв.Босон усанд ороод өрөөндөө орж ирэн цонхон дээрээ очиход Сэүн аль хэдийн босчихсон цонхон дээрээ зосож байв.Тэр утасаа аван хэн нэгэн лүү залгаж байгаа утасаа чихэн дээрээ барихад Гаёоны утас дуугарлаа.
Би: за
Сэүн: өглөөний мэнд!!
Би: чамд ч бас
Сэүн: сайхан зүүд зүүдлэсэн үү?
Би: санахгүй байна,харин чи??
Сэүн: би чамайг зүүдлэсэн
Би: тэгээд би ямар байна
Сэүн: хуримын даашинз өмсөн надруу ирж байсан гэхэд Гаёон инээлээ.Сэүнээс өөр хэн ч Гаёоныг инээлгэж чадахгүй.Хаалга дуугарсаар Лэе орж ирлээ.
Лэе: хоолоо ид
Би: ойлголлоо гэж хэлээд урагш Сэүн лүү харахад тэр одоо ч инээмсэглэсээр зогсоно.



~Миний үзэсгэлэнт боол~ "COMPLETE"Where stories live. Discover now