15-р хэсэг

13.3K 496 27
                                    

Лэе Минхи рүү ширтсээр шүлсээ залгин Минхи гурван өөр төрлийн тестээ доошоо харуулан гартаа чанга атган зогсоно..

Лэе: Х-Харахгүй юм уу?

Минхи Лэе рүү харан: Б-Би чадахгүйнээ чи хар!!! гэж хэлэн тестүүдээ Лэе рүү сарвайхад Лэе шүлсээ залгин гараа явуулж ядсаар Минхигийн гарнаас тестүүдийг аваад дахиад л харахгүйгээр доош харууллаа...

Минхи Лэе рүү ширтэхэд Лэе шүлсээ залгиад нэг тестийг цаг хугацааг удаашруулсан мэт л удаан эргүүлж харахад

Минхи шүлсээ залгиад: Я-Ямар зураас байна???

Лэе Минхи рүү хараад: Нөгөө гэж хэлэн Минхи рүү тестээ сарвайхад Минхи гялс тестийг аваад харахад 2 зураас байлаа...

Минхи: БУРХАН МИНЬ!!!

Лэе Минхи рүү санаа зовсон байртай харан: Хоёр зураас нь болсон гэсэн үг үү? Болоогүй гэсэн үг үү?

Минхи дуугаа хураан гараараа нүүрээ дараад буйдан дээр очиж суухад Лэе ч мөн адил гартаа өнөөх хоёр тестээ барьсаар хажууд нь очиж суулаа...

Минхи огцом Лэе рүү харан гарнаас нь өнөөх хоёр тестийн авч үзэхэд ялгаагүй хоёр зураас гарсан байлаа..

Лэе санаа зовсоор: Я-Яасан бэ? Ж-Жирэмсэн болчихсон байна уу?

Минхи Лэе рүү харахад нүдэнд нь нулимс цийлэгнэн: Одоо яах болж байнаа...?

Лэе гайхан: Ю-Юу?

Минхи: Бид дөнгөж ахлах сургуулиа төгсөх гэж байхад...

Лэе: Н-Нөгөө намайг уучлаарай!

Минхи Лэе рүү харан: Үгүй ээ чи юунаас уучлалт гуйгаад байгаан бид хоёр хоёулаа аааааххх яагаад энэ тухай бодож хамгаалалт хэрэглээгүй юм болоо...

Лэе-д Минхигийн хэлсэн үг өхөөрдөм бас инээдтэй санагдан инээмсэглээд Минхиг тэврээд: Би хичээнээ.. Чи сургуулиа төгсөж харин би ажил хийгээд та хоёрыг...

Минхи Лэе-ээс хөндийрөн түүний яриаг таслан нүд рүү нь ширтсээр: Бид энэ хүүхдийг төрүүлэх ёстой гэдэгт чи итгэлтэй байна уу?

Лэе бага зэрэг гайхан: Т-Тэгээд..? "хөмсгөө үл ялиг зангидан" Арай авхуулан гээд...

Минхигийн нүдэнд нулимс цийлгэнсээр: Зүгээр л бид хэтэрхий залуухан байна бас чамайг сургуулиа орхиод ажил хийгээсэй гэж хүсэхгүй байна. Бидэнд ирээдүйд хүүхэдтэй болох хугацаа зөндөө байхад яаж дөнгөж амьдралд хөл тавих гэж..

/Дууссан/ +Hater or...+Where stories live. Discover now