12-р хэсэг

9.4K 292 0
                                    

Минхигийн хацар яагааран ганцаараа толины өмнө тэнэг юм шиг л инээмсэглэн сууна. Тэр эрэгтэй хүмүүст хэзээ ч сэтгэлээ нээхгүй гэдэг хатуу журмыг баримталдаг байсан ч гэнэтхэн л түүнийг сүрдүүлж үзэн яддаг байсан залуу өөртөө эргэлт буцалтгүйгээр дурлуулсан.

Өнгөрсөнд

Минхигийн нүднээс нулимс урсан: Чи миний ах юм бол бидэнд эцэг эх гэж байгаа биз дээ???

Минжү гараа явуулан Минхигийн нулимсийг арчих гэхэд Минхи нэг алхам хойш ухран: Хэлэлдээ би тэдний төрсөн охин биш юм бол намайг төрүүлсэн эцэг эх хаана байгаа юм?

Минжү: Минхи...

Минхи нулимсаа ханцуйгаараа арчин: Би гологдол хүүхэд юм байна! Тэгээд л ээж хэзээ ч намайг буруу зүйл хийсэн ч загинаж байгаагүй! Аавдаа загниулах гэж өөр лүүгээ архи цацаад согтсон юм шиг дүр үзүүлсэн ч уурлаж байгаагүй! Энэ бүгд би тэдний төрсөн хүүхэд биш болохоор л тоодоггүй байж!!!Гэнэт гарч ирчихээд төрсөн ах гэсэн нэрийтлээр надад тушаах гэж намайг хянах гэж оролдохоо боль!!!

Минхи эргэж харан хар хурдаараа гүйлээ... Минжү түүний араас гүйх гэсэн ч ногоон гэрэл солигдон улаан болж тэр Минхигээс хоцорчихлоо...

***

Минхи Дунүнд дугтуйтай бичиг баримт бас хэдэн зураг өгөөд: Хёнжү эгчид энэ хүмүүсийг олоод өг гээд гуйгаад өгөөч!

Дунүн дугтуйг нээж үзээд асрамжийн газрын Минхигийн бичиг баримт бас дунд эргэм насны эрэгтэй эмэгтэй хоёрын зураг байв.

Дунүн урдах гоймонгоо идэн: Хариу нь...?

Минхи: 10 уут какойн...

Дунүн алгаа хавсран толгой дохин инээмсэглээд: Болж байна. Хэзээ хэрэгтэй юм?

Минхи: Хурдан тусмаа сайн...

***

Минхи хотоос зайдуу ядуусын хорооллын нурах шахам хашааны өмнө ирэхэд дотроос эмэгтэй хүний орилох эрэгтэй хүний чанга дугарах чимээ гарна.

Минхи хаалгыг бага зэрэг онгойлгон харахад эрэгтэй согтуу байгаа бололтой эмэгтэйг байшингийн буланд шахан дээрээс нь хайр найргүй өшиглөж дэвсэнэ. Харин хажууханд нь хоёр гурван эрэгтэй архи уун тэднийг болиулахгүй инээлдэн сууж байлаа... Минхигийн нүд томрон хамаг бие нь салгалаж байтал орилж байсан эмэгтэй нь дуу алга болон Минхи гайхан дахин хаалганы завсраар харвал эмэгтэйн амнаас цус гаран эрэгтэй хашаанд байх том ширээн дээр тирийн хэвтэж байлаа... Тэд бол Минхигийн төрсөн эцэг эх...

/Дууссан/ +Hater or...+Where stories live. Discover now