4-р хэсэг

11K 330 0
                                    

Би гайхан: Чи хэн бэ? Би хаана байна?

?: Намайг Юсоб! Ян Юсоб гэдэг. Нөгөө чи лифтэнд ухаан алдаад унчихсан байсан. Бас би дөнгөж өчигдөр нүүж ирсэн болохоор хөршүүдээ сайн мэдэхгүй л дээ гэж хэлнэ тэр залуу шилэн хүзүүгээ маажаад: Тэгээд харин гэртээ оруулаад ирсэн юм!

Би өндийж суухад бүх бие минь шархиран өвдөж бага зэрэг ярвайн хэвлий дээрээ гараа тавиад: Баярлалаа! Би ингээд явъя даа! Төвөг удсанд уучлаарай!

Юсоб: Нөгөө бие чинь сайнгүй байгаа юм чинь хоноод явах уу?

Би тэрэн рүү харахад тэр том нүдлэн сандарсаар гараа савчуулан: Юу чиний бодож байгаа шиг биш шүү! Одоо шөнийн хоёр цаг болж байгаа болохоор л бие нь муу байгаа охин хүүхдийг яаж харанхуй шөнө ганцааранг нь явуулхав дээ!

Хөгжилтэй юм гээч!

Би түүний яриаг таслан: Уучлаарай тэгвэл бага зэргийн төвөг удчихая! Надад солих хувцас байвал өгөөч бас би усанд орж болох уу?

Юсоб толгой дохин: За тэгьеэ! гэж хэлээд өрөөнөөсөө гялс гараад явчихав...

Би арай гэж хөлөө хөдөлгөн орноос босоход хөл минь бадааран тогтож чадахгүй урагшаагаа унчихлаа..

Би ярвайсаар: Чөтгөр гэж..!

Ор түшин суугаад формоо задгай гэдгийг санана цээж рүүгээ харахад давхар ноосон цамц өмсүүлчихсэн байлаа...

Би хойшоо толгойгоо гэдийлгэн тааз руу хараад: Тэр сайн хүн бололтой Пак Минхи!!!

Удалгүй өнөөх залуу гартаа өөрийнхөн бололтой бэлтгэлийн өмд цамц бас ванны алчуур барин орж ирээд миний хажууд тавихад би түүн рүү харан: Гэрийнхэн чинь...

Юсоб: Юу аан би дүүтэйгээ хоёулахнаа эцэг эх маань өөд болоод удаж байна.

Би түүн рүү харан: Уучлаарай хэрэггүй зүйл асуучихлаа...

Юсоб үл ялиг инээмсэглэн: Зүгээр дээ! Угаалгын өрөөнд манай дүү байгаа болохоор 10 минутын дараа орчихоорой!

Би толгой дохин: Баярлалаа!

Юсоб гарч явахад би цүнхнээсээ утсаа гаргаж ирнэ ээж рүү найзындаа маргаашын шалгалтанд бэлдээд хонолоо гэж явуулан хэсэг сууж байгаад өрөөнөөс гарахад угаалгын өрөөнөөс 7, 8-тай болов уу гэмээр жоохон охин гарч ирнж над руу харж байснаа хажуугаар зөрөөд явчихав. Тэр тэгэхээр дүү нь байхнээ..

Би угаалгын өрөө орно гар хөлөө арай гэж хөдөлгөн хувцсаа тайлахад нулимс хацрыг минь дагаад гараад ирэх нь үнэхээр өрөвдөлтэй! Пак Минхи ингэж шалдаа буух гэж... Шүршүүрт бүлээн ус гоожуулан доор орж зогсон дээрээсээ савтай шингэн саван авна бүгдийн асгаад тэр адгийн новшийн хүрсэн газар болгоныг арьс зулгартал үрлээ... Адгийн амьтан!!! Усны дусал хацрыг минь даган урсах нулимсыг минь ариутгаж байна.. Хэдэн цаг шүршүүрт зогсон биеэ үрсээр амьсгал давчидаж доор янгинан хорсох хорсолтоос илүү сэтгэл минь хамгийн ихээр хорсож байлаа...

/Дууссан/ +Hater or...+Where stories live. Discover now