11-р хэсэг

9.4K 310 4
                                    

Минхи урдны адил хүмүүсийн нүднээс нуугдан хүн багатай газраар цүнхнийхээ оосроос чанга атган гэнэт л гараад ирсэн толгой өвтгөм асуудлуудаа цэгцэлхийг хичээнэ. Тэрний хамгийн том асуудал Лэе!!!

Минхи бодол болон алхахдаа яах ёстой талаараа үнэхээр шийдэж чадахгүй байлаа...

Дунүн Минхиг дагуулан Хёнжү дээр ирэхэд Хёнжү инээмсэглэн Минхиг тэврэн: Чамайг удахгүй хүрээд ирнэ гэж мэдсэн юмаа!

Минхи үл ялиг хөмсгөө зангидан: Ийм арчаагүй аргаар намайг ацан шалаанд оруулах гэсэн бол энэ чинь бүтэхгүй байх! Тэр намайг нэг удаа хамгаалсан болохоор л надаас болж гэм зэмгүй нэгнийг хохироох дургүй болохоор ирсэн юм!

Хёнжү инээмсэглэн өөртөө виски хийн бага зэргийн балгаад Дунүн рүү харж инээн: Бидний бяцхан Минхи үнэхээр том болжээ бас үнэхээр их өөрчлөгдөж. Эгчийнхээ өөдөөс нүдээ ч цавчихгүй байна шүү!

***

Минхи гэртээ ирэхэд аав ээж хоёр нь хараахан ажлаасаа ирээгүй байв. Өрөөндөө орж хувцсаа солиод Юсобтой бие даалтаа хийн гэж амалсан болохоор гэртээ хүрээд ир гэж мессеж явуулаад Дунүн рүү 'Дахиад жоохон бодох хугацаа өг' гэж явуулахад удалчгүй түүнээс 'Таатай хариу авна гэж найдаж байгаа шүү' гэсэн зурвас ирэхэд Минхи шууд л зурвасыг устгалаа..

Минхи хаалганы хонх дугарахад хаалгаа очиж тайлахад Юсоб хачин царайлан зогсож байлаа...

Минхи хөнгөхөн инээмсэглэх аядаад: Оролдоо!

Юсоб нүдээ эргэлдүүлэн: Н-Нөгөө Минхи?

Минхи бага зэрэг гайхан: Яасан?

Юсоб хажуу тийшээгээ нэг харан: Би нөгөө найзтайгаа ирсэн хамтдаа хичээлээ давтаж болох уу?

Минхи гайхан: Найз гэнээ? Чамайг надаас өөр найзгүй л юм байх гэж бодсон ш дээ гэж хэлэн инээмсэглэхэд хажуунаас Лэе гарч ирэхэд Минхигийн нүд эгээтэй л аяганаасаа гарчихсангүй!

Минхи том нүдлэн: Чи энд..? Юсоб руу харан: Найз чинь энэ хэрэг үү?

Юсоб нүдээ эргэлдүүлэн гэмшсэн байртай толгой дохиход Лэе Минхигийн хажуугаар зөрөн гэр лүү нь орж: Миний хамт бие даалт хийх хүүхэд өвдчихсөн. Тэгээд ганцаараа хийж чадахгүй болохоор та хоёртой хийхээр ирлээ...

Юсоб Минхигийн хажуугаар зөрөхдөө: Уучлаарай Минхи!

Минхи Лэе-г хэзээч Юсобтой ороод ирэн гэж төсөөлөөгүй болохоор бага зэрэг балмагдан зогсож байтал Юсоб Лэе хоёр буйдан дээр очиж суун Минхи рүү харахад Минхи одоо нэг ухаан орон Лэе-н өмнө ирээд: Чи яв!!!

/Дууссан/ +Hater or...+Where stories live. Discover now