13-р хэсэг

8.7K 287 1
                                    

Лэе амьсгаадсаар гэртээ гүйж орж ирэн Минжүгийн зургийн цомгийг гаргаж ирэн өөрийнхөө гарт тас атгасан өсвөр насны хүү бяцхан охин хоёрын зургийг харан албумнаас ямар нэгэн зүйл хайна. Тэр хайж байсан зүйлээ олсон бололтой өөрийнхөө гарт тас атгасан зурагтай яг ижилсэн зураг барьж аван хоёр зургийг хооронд нь харьцуулахад нэг зурагныхан ард *Бяцхан Минхи дээ хайртай шүү ахаас нь* гэсэн байхыг харан Лэе-н нүд томрон хамаг бие нь хөшиж орхилоо...

Тэр эцэст нь мэдчихлээ... Минхи Минжү-гийн дүү гэдгийг...

Лэе ор нь дээрээ суун өөрийнхөө хийсэн зүйлд балмагдан сууж байхдаа Минхи яагаад тэрэнд хэлээгүй юм бол гэдэг бодол толгойг нь өвтгөнө. Хэдий тэд бие биедээ сэтгэлээ илчилсэн ч Минхи тэрний балмад авирыг уучилсан ч Лэе өөрийгөө уучилж чадахгүй байлаа...

Тэр өдрөөс хойш Лэе 3 хоног хичээлдээ ирсэнгүй! Утсаа ч авахгүй гэрт нь очих болгонд гэртээ байхгүй байлаа... Хичээл тараад өдөржин тэдний гэрийн үүдэнд суусан ч бүтэл байсангүй! Тэрнийг надад сайн гэж бодсон минь эндүүрэл байж... Анхнаасаа л тэр намайг үзэн яддаг байхад.., тэрэнд дурлах мөчид бидний харилцаа дуусгавар болно гэдгийг мэдсээр байж... Гэхдээ тэрний намайг гэх сэтгэл өөрчлөгдсөн гэж бодсон минь үгүй бололтой!

Лэе-н хаалганы үүдэнд өвдгөн дээрээ толгойгоо тавин түүнийг хүлээн сууж байтал хажууд хөлийн чимээ гаран дээш өндийн харавал Юсоб зогсож байлаа...

Юсоб: Минхи энд юу хийж байгаа юм? Хүйтэн пилтан дээр суугаад ханиад авбал яана гэсээр намайг татаж босгоход хөл минь удаан сууснаас болж бадаарсан байлаа...

Юсоб намайг түшиж босгоод: Гар чинь бүр даараад бадаарчихсан байна ш дээ манайд орж халуун цай ууцгаая гэсээр бид Юсобын гэрт орж ирэхэд тэр надад зузаан алчуур ачв ирэн хөл дээр тавиад халуун цай хийж өглөө...

Би цайнаас нь балган: Баярлалаа..

Юсоб: Лэе та хоёр маргалдсан хэрэг үү?

Би түүнд яг юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Үнэндээ Лэе бид хоёр ямар харилцаатай юм бол... Түүний хувьд би өстөн, зугаа гаргагч нэгэн байсан..! Одоо харин юу юм бол...

Халуун цайгаа хоёр гараараа барин цайнд ойх өөрийнхөө тусгалыг харна. Бүх зүйлийн зангилаа хайр биш Минжү юм байна... Би яагаад энийг мартаж чадваа... Тэр хэзээ ч надад хайртай болохгүй... Пак Минхи-д ирсэн анхны хайр үнэхээр өрөвдөлтэй юм гээч...

/Дууссан/ +Hater or...+Where stories live. Discover now