8-р хэсэг

10.1K 301 0
                                    

Хичээлийн турш Лэе-н нүүр надаас болж битгий тийм болсон байгаасай гэдэг бодол толгойд эргэлдэнэ... Бурхан минь Минхи чи үнэхээр сул дорой арчаагүй нэгэн гэдгээ одоо л мэдэрч байх шив...

Түүний хүйтэн харц намайг ширтэж байгааг мэдсэн мэдээгүй юм шиг хичээлдээ анхаарлаа хандуулна. Их завсарлагаа болж ангийн бүх хүүхдүүд хэлхэлдэн гарахад Юсоб над руу нэг харан санаа алдаад гараад явлаа... Уучлаарай Юсоб дахиж өөрөөсөө болж хэн нэгнийг бэртээмээргүй байна. Ангид ганцаараа суун хоёр жилийн өмнөх бодлууд толгойд эргэлдэн өөрийн эрхгүй дэвтэр дээр нулимс минь дусаж нулимсны ормоор үрчийж хатна.. Хүн бүхэн хийсэн хэргийнхээ шанг хүртдэг гэсэн бурханы надад өгч байгаа шийтгэл ийм хэрцгий гэж санасангүй! Доошоо харан нусаа татан сууж байхад хажууд хэн нэгэн ирж суух шиг болон нулимстай нүдээрээ өндийн харвал Юсоб сууж байлаа...

Би түүнд дахиад л сул дорой ийм байдлаа харуулсандаа санаа зовон доошоо харан нулимсаа арчаад: Өдрийн хоолондоо ороогүй хэрэг үү?

Юсоб: Ммм... тэр надад эвгүй байгааг мэдсэн юм шиг чимээгүй л сууна. Би юм ярих гэсэн ч яг юу ярьхаа мэдсэнгүй!

Юсоб: Би чамтай хамт сууж болох уу?

Би түүн рүү харан: Тэр нөгөө хэрэггүй....

Юсоб урагшаа харсан чигтээ суниагаад яриаг минь таслан: Аа одоо өнгөрсөн сая би багш нарын өрөөнд очиж багшид хэлчихээд ирсэн. Тийм болохоор чи бид хоёр одооноос ширээний хамтрагч бас найзууд болох нь дээ!

Би түүн рүү ширтсээр: Юсоб! Би ганцаараа...

Юсоб миний толгой дээр гараа тавиад: Чи амьдрал ямар хөгжилтэй болохыг мэдэх үү? Чи бусдаас өөрийгөө тусгаарлаж дотогшоо байх юм бол бүгд чамайг дээрэлхэн тиймээс илүү нээлттэй болж хүмүүстэй харьцах хэрэгтэй биз дээ!!

Би түүн рүү ширтэн: Энэ тийм амар биш! Чи ч намайг сайн мэдэхгүй! Зүгээр л надаас хол байсан дээр байх гэж хэлэн урагшаа харахад Юсоб босож яван цүнхээ авч ирж миний хажууд суугаад: Хэзээ ч хамаагүй надтай ярилцаарай! Би сайн сонсогч шүү гэж хэлэн инээмсэглэхэд тэр үнэхээр гэгээлэг нэгэн юм. Над шиг хар бараан манангаас тэс өөр...

Би түүн рүү ширтсээр тэрнийг надтай сууж байгааг Лэе хараад яах бол гэсэн бодол толгойд байн байн эргэлдэнэ.

Юсоб хоолойгоо засаад: Ингэж аймар ширтэхээр чинь жоохон эвгүй байна шүү гэхэд би түүнээс харцаа салган доошоо харан хөнгөхөн инээмсэглэлээ... Инээмсэглэх? Инээх? Энэ зүйлийг үнэхээр мэдрээгүй удсан байна...

/Дууссан/ +Hater or...+Where stories live. Discover now