10-р хэсэг

9.6K 295 0
                                    

Миний талаас

Өдөр болгон Дунүнаас буцаад ир гэсэн зурвас ирнэ... Тэр яагаад ийм нойтон хамуу шиг болчихдог байнаа... Лэе надтай харьцалгүй 7 хоноход л тэнэг хүн шиг түүнийг үгүйлэх өөрийгөө шоолоод барсангүй! Тэрнээс мэдрэх мэдрэмж анхныхаасаа тэс ондоо мэдрэгдэж байгаан намайг улам л айлгана. Тэрний хэлснээр би тэрэнд ухаангүй дурлан тэр намайг хог шиг л базаж хаях нь ойлгомжтой байтал яагаад тэрэнд татагдаж байгаагаа ойлгохгүй юм? Нэг мэдэхэд л би түүнийг санадаг болж түүний хийх үйлдэл бүрийг үгүйлж байна. Ор нь дээрээ тааз ширтэн Лэе-н талаар бодон санаа алдан хэвтэж байтал утасны чичрэх чимээ намайг бодит байдалд минь авчирлаа...

Шүүгээн дээрээс утсаа аван дугаарын харалгүй аван: Байна уу?

?: Чамайг миний дуудлагыг авахгүй нь гэж бодлоо...

Би өндийж суун хөмсгөө үл ялиг зангидан: Ямар хэргээр залгаав! Би буцаж очихгүй гэж хэлсэн ш дээ! Одоо надад та нартай орооцолдох хүсэл алга!

Дунүн инээн: Найз залуу чинь их шазруун юм гээч!

Би хөмсгөө атрилдуулан: Юугаа яриад байгаа юм?

Дунүн цаанаа хэн нэгэнтэй ярин: Хөөе наадахныхаа нэрийг асуудаа... Их шазруун юмаа гэсээр түүний алхах сонсогдон: Ярь!!!

Юм дугарчээ!!!

Би чимээгүй утсаа чихэндээ наан зогсож байтал гэнэт хэн нэгний орилох сонсогдон миний нүд томрон Лэе яагаад тэд нартай байгааг гайхан балмагдан хөшиж орхив.

Дунүн инээн: Үнэхээр шазруун юм гээч! Яг л анх энд ирж байсан бяцхан Минхи шиг...! Энэ залуу ч таалагдаж байна шүү...

Би чичирсэн хоолойгоо засан: Надад хамаагүй гэж хэлсэн байхаа... Би тэрнийг чинь танихгүй!!! гэж хэлээд гялсхан утсаа тасаллаа...

Бурхан Лэе яагаад тэнд...? Дунүны толгойг хагалсан хэргээс болсон бол эртээд учраа олоогүй гэж үү? Гэтэл яагаад..? Өрөөндөө хоёр тийш холхин тэнд очих эсэхдээ эргэлзэнэ. Намайг очихгүй бол Лэе-г яах бол? Очвол яах бол гэсэн бодол толгойг минь задрах шахам өвтгөнө.

Дээгүүрэх хүрмээ аван гэрээс гүйн гарахад ардаас ээж аав хоёр хаачих гэж байгааг минь асуун орилоно. Такси барин Дунүны байгаа газар луу явлаа... Таксинаас буун нэг сайн гүнзгий амьсгаа аван дотогш ороход Дунүн намайг харан инээмсгэлсээр: Вуууааа Пак Минхиг ирэхгүй гэж бодож байтал... Чи ч үнэхээр өөрчлөгдсөн байна шүү!

/Дууссан/ +Hater or...+Where stories live. Discover now